Хүүхдэд илрэх аутизмын эрт үеийн шинж тэмдгүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд илрэх аутизмын эрт үеийн шинж тэмдгүүд

Гэрэл зургийг Никола Бартс

Аутизм гэдэг нь тархины хөгжлийн ялгаатай байдлыг хэлдэг. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс нийгмийн харилцаанд ороход зарим асуудалтай тулгардаг.

Манай улсад хүүхдийг эхийн хэвлийд байхад нь аутизмыг оношлох чадвартай болсон. Харин төрсөн хүүхдэд нь энэ төрлийн эмгэг байгаа эсэхийг хэрхэн мэдэж болох вэ гэдгийг хүргэе. Эх сурвалж нь АНУ-ын Төрөлхийн гажиг болон хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үндэсний төвөөс 2022 онд гаргасан мэдээллээс орчуулсан болно.

АУТИЗМТАЙ ХҮҮХДЭД ИЛРЭХ ЭРТ ҮЕИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД

  1. Харц тулгарахаас зайлсхийх
  2. Хүүхэд 9 сар хүртлээ нэрийг нь дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй байх
  3. Есөн сар хүрсэн ч аз жаргалтай, гунигтай, ууртай байгаа зэрэг сэтгэлзүйн илэрхийллээ ил гаргахгүй байх
  4. Хүүхдийн хөгжлийг илэрхийлэх интерактив тоглоомуудаар тоглохгүй байх
  5. Хүүхэд 12 сар хүрсэн ч биеийн хэлэмжээрээ зарим үйлдлийг илэрхийлэхгүй байх. Жишээ нь, нүдээ ирмэж чадахгүй, баяртай гэж гараа даллахгүй байх
  6. Бусдад өөрийн сэтгэл хөдлөлөө харуулахгүй байх. Жишээ нь, гартаа барьсан тоглоом нь ямар гоё болохыг бусдад харуулахгүй байх. Энэ нь 15 сар хүртэл тогтохгүй байвал.
  7. Аливаа зүйлийг мэдрэх мэдрэмж нь бусдаас бага байх. Жишээ нь, зарим хүүхэд өвчинд мэдрэг бус байдаг.
  8. Бусад хүүхдүүд тоглоомонд нь нэгдсэн эсэхийг огт анзаарахгүй байх. Энэ байдлыг 36 сар хүртэл нь ажиглана.
  9. Дуулж, бүжиглэхгүй байх

Мөн дараах үйлдлүүд тогтмол илэрч болно. Үүнд:

  • Аюулын талаар ямар ч ойлголтгүй байх
  • Үсрэх
  • Гараа сэгсрэх
  • Аливаа эд зүйл, тоглоомоо эргэлдүүлээд байх. Эсвэл тоглоомуудаа нэг шугаманд байрлуулан тоглож, дэс дараалал нь алдагдвал бухимдаж уурлах.
  • Гараараа нүд, чихээ дарах
  • Хөлөөрөө газар дэвсэх
  • Нэг газраа эргэлдэх, толгойгоо сэгсрэх
  • Арагш алхах
  • Өмнө нь байгаа эд зүйлс, амьтны талаар ямар ч мэдрэмжгүй байх
  • Нэг л зүйлд хэт анхаарна, жишээ нь дугуй хэрхэн эргэлдэхийг хараад байх. Эсвэл нэг үгээ хэт олон давтана.

Мөн дараах хөгжлийн хоцрогдлууд анзаарагдаж болно. Үүнд:

  1. Хожуу хэлд орох
  2. Хөдөлгөөний хөгжил бусад хүүхдээс хоцрогдох
  3. Суралцах чадвар удаан, хожуу байх
  4. Хэт идэвхтэй, эсвэл хэт идэвхгүй
  5. Маш их идэх, эсвэл унтах
  6. Гэдэсний үйл ажиллагаа нь байнга хямрах. Жишээ нь, өтгөн хатах.
  7. Маш аймхай байх

Эдгээрээс зөвхөн нэг эсвэл цөөн хэдэн шинж тэмдэг илэрлээ гээд таны хүүхэд аутизмтай гэсэн үг биш юм. Учир нь хүүхэд бүхний хөгжлийн үе шат харилцан адилгүй байдаг.

Харин дээрхээс нэлээд хэдэн шинж тэмдэг ажиглагдвал та эмчид хандаад үзээрэй.

Улаагчны хар нуурын эрэгт 4 ширхэг ариун цэврийн байгууламж байгуулжээ
Улаагчны хар нуурын эрэгт 4 ширхэг ариун цэврийн байгууламж байгуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.