/2023.06.06/: ОХУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт (орон нутгийн цагаар) Украины арми Донецкийн өмнөд хэсэгт давших гэсэн боловч Украинчууд "их хэмжээний хохирол амссан" тул давшилтаа зогсоосон гэж мэдэгдэв.
ОХУ-ын яам мөн даваа гарагт тус улсын цэргүүд Украины армийн өмнөд Донецк дахь "том хэмжээний довтолгоог" няцаасан гэжээ.
Даваа гарагт Украины армид "довтолгооны болон оператив-тактикийн нисэх хүчин, пуужингийн хүчин, их буу, түүнчлэн хүнд термобарик системүүдийн цогц зэвсгээх зохилт өгсөн" гэж Оросын яам мягмар гарагт Telegram сувгаар мэдээллээ.
Мөн тус яам Украины армийн “28 танк, түүний дотор байлдааны найман “Ирвэс” танк, 109 хуягт байлдааны машиныг устгасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN