“Хэцүү“ сурагчдыг хайртай шавиа болгосон нь
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэцүү“ сурагчдыг хайртай шавиа болгосон нь

Энэхүү зураг нь доорх агуулгатай хамааралгүй болно

/2023.6.5/ Тэгш хамруулан сургах сайн туршлагыг "Бүх нийт Боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран хүргэж байгаа билээ.

Энэ удаад Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуулийн багшийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт сурагчид хэрхэн эергээр туссан сайн туршлагыг хүргэж байна.

Багш О.Адъяасүрэн:

Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуульд багшилдаг, мөн Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-нд Зохицуулагчаар ажиллаж байна.

Манай холбоо 2019-2020 оны хичээлийн жилд Дэлхийн банкны санхүүжилттэй БШУЯ-наас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” төсөлд хамрагдан сургууль дээрээ “Сайн сайхан чанар ба хүмүүжлийн эерэг арга” төсөл хэрэгжүүлсэн юм.

Энэ төслийн хүрээнд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг (БХАН)-ээс эцэг эх, багш нартаа “Эцэг, эх ёс зүй, харилцаа хандлага, хэлбэрүүд-сайн сайхан зан чанарыг хөгжүүлэх арга зүй”, “Сайн сайхан зан чанарыг хөгжүүлэхэд сургууль, эцэг эхийн үүрэг, оролцоо”, “Хувь хүний үнэт зүйлсийг хүндэтгэн харилцах нь-Харилцааны хил хязгаар тогтоох арга зүй” гэсэн 3 удаагийн цогц сургалт авсан.

Эдгээр арга зүйн сургалтанд хамрагдсанаар багш нар маань хичээлээс хоцрогдолтой, эмзэг бүлгийн, “хэцүү” гэгддэг хүүхдүүдтэй харилцах ур чадвар нь нэмэгдэж, боловсролд тэгш хамруулахад үр дүнгээ өгч байна.

Миний хувьд дунд, ахлах ангиудад хичээл ордог. 6-р ангийн хичээлдээ идэвх муутай, хичээл огт хийдэггүй гэдгээрээ “алдартай” нэгэн сурагч байдаг юм. Дээрх сургалтуудад хамрагдсанаар би хичээлээ аль болох ярилцах аргыг ашиглаж хичээлээ тайлбарлах үедээ тэр сурагчтай ярилцаж байлаа.

Нөгөө сурагч маань надтай ярилцаж, ойлгоогүй зүйлээ асуухад ангийн сурагчид шоолж инээлдэхэд нөгөө сурагч маань дуугаа хурааж ичиж дуугарахаа больдог байв. Нэг өдөр "Самбарт гарч зураг тайлбарлах хүүхэд байна уу" гэхэд нөгөө сурагч маань ганцаараа гар өргөж самбарт гарлаа. Зургийг маш оновчтой сайн тайлбарлаж чадсан учраас тухайн хүүхдийг магтаж үнэлгээгээр шагнасан юм.

Тэр өдрөөс 14 хоногийн дараа анги удирдсан багш нь надаас "Н... чиний хичээлд маш сайн оролцох юм. Яаж оролцуулаад байна, надад зөвлөөч" гэж ирсэн.

Мөн би 11-р ангийн сонгон судлах хичээл ордог. Сонгонд хамрагддаг нэгэн сурагч маань их сэргэлэн. Үүнийгээ хичээлдээ биш сонгоны хүүхдүүдийг шоглох, хичээл үймүүлэх зэргээр буруугаар ашиглаад байдаг байв.

Нэг өдөр ганцаарчлан зан чанарын хэл, эерэг харилцааны талаар яриа өрнүүлж, хичээлдээ сайжрахын тулд хийх ёстой зүйл, хийхэд шаардлагатай хөшүүргүүдийг хэлж өгсөн.

Үүнээс хойш тухайн сурагчийн бусадтай харилцах, багштай харилцах хандлага, хичээлийн оролцоо гээд бүгд эерэгээр өөрчлөгдөж, хичээлийн бус цагаар ч хичээлээ хийж миний хайртай шавь болсон доо.

Бас нэг багш маань ангийнхаа сурагчийг даалгавар хийлгүй ирэхэд нь их аашилж загнадаг байсан. Дээрх сургалтуудад оролцсоноор маргааш нь тэр сурагчаас шалтгааныг нь асуун ярилцаж, маргааш нөхөж ирэх даалгавар өгөөд явуулахад сурагч даалгавраа хийгээд ирсэн.

Багш сурагчийг ангийнхны дунд сайшаалын үгээр магтсан. Үүний дараагаар тухайн хүүхэд тогтмол даалгавраа хийдэг болсон байна. Ийм учраас энэхүү сургалтаас сурснаа дунд, ахлах ангид хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад багш нар, эцэг эхчүүдэд хуваалцана гэж бодож байна.

Эх сурвалж: Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл

Энэтхэгт 3 вагон мөргөлдөж, 275 хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархаджээ
Энэтхэгт 3 вагон мөргөлдөж, 275 хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархаджээ
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.