Энэтхэгт 3 вагон мөргөлдөж, 275 хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт 3 вагон мөргөлдөж, 275 хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархаджээ

/2023.6.4/ Энэтхэг, Делид гурван вагон мөргөлдсөн томоохон осол бямба гарагт боллоо. Ослын улмаас одоогоор 275 хүн амиа алдагдсан нь тогтоогдсон бол 1175 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.

Амиа алдагсдын дотор нэг айлын гурван хүү байсан бөгөөд тэд ажил хайхаар Тамил Наду гэх газрыг зорин явж байсан талаар Indiatimes мэдээлж байна.

Суудлын галт тэрэг үндсэн замын хажуу руу гарч, ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас осол гарчээ. Яг энэ үеэр өөр нэгэн зорчигч тээврийн вагон зам руу орж, мөргөлджээ.

Энэтхэгийн төмөр замын удирдах газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ хурлаар, зорчигч тээврийн вагонууд өөрсдийн замаар зөрөн өнгөрөх ёстой байжээ. Гэвч ачаа тээврийн вагонтой мөргөлдсөнөөс осол болсон гэжээ. Харин агуулгаас нь харвал галт тэрэгний явах чиглэлийг тодорхойлогч гэрлэнд асуудал байсан байж болзошгүй.

Эх сурвалж: BBC

Дэлхийн дулаарал нэмэгдэх тусам зун илүү ХАЛУУН, өвөл илүү ХҮЙТЭН болно
Дэлхийн дулаарал нэмэгдэх тусам зун илүү ХАЛУУН, өвөл илүү ХҮЙТЭН болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.