/2023.5.25/ УИХ-ын ээлжит сонгууль болох тун дөхөж байна. Намууд бэлдсээр, иргэд цөхөрсөөр…
Та хэнийг, эсвэл аль намыг дэмжихээ мэдэхгүй эргэлзсээр байна уу? Магадгүй хэнийг нь ч дэмжсэн ялгаа байхгүй гэж бодож байна уу?
Сонгуулийн үеэр иргэдийн мэдвэл зохих хамгийн чухал зүйл бол улс төрийн боловсрол. Тэр дундаа, иргэд бидний төдийлөн ярьдаггүй, эрх мэдэлтнүүдийн бидний анхааралд оруулахыг хүсдэггүй нэг сэдэв бол “улс төрийн санхүүжилт” юм.
Улс төрийн санхүүжилт гэдэг нь нам үйл ажиллагаагаа явуулахдаа, сонгуульд оролцохдоо хэрхэн мөнгө олж түүнийгээ юунд зарцуулж байна вэ гэдэг л ойлголт юм. Маш энгийнээр тайлбарлавал,
Тэгэхээр хоёр өөр төрлийн санхүүжилт байгаа биз?
Эхлээд намууд хэрхэн мөнгө олж үйл ажиллагаагаа явуулдаг талаар тайлбарлая. Улс төрийн нам нь гишүүний татвар, намын өөрийн өмч, үйл ажиллагаанаас олох ашиг, хандив болон бидний төлсөн татварын мөнгө буюу төсвөөс санхүүждэг.
Харамсалтай нь ингэж цугларсан асар их мөнгө хэрхэн зарцуулагддаг нь ил тод, нээлттэй биш. Уг нь энэ зарцуулалтыг ил тод байлгавал ардчилал бэхжихэд хамгийн их хэрэгтэй.
Хоёрдугаарт сонгуулийн санхүүжилтийг тайлбарлая. Намууд сонгуульд оролцохдоо мэдээж мөнгө зарцуулна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдэнэ. Сонгуульд хамгийн их мөнгө зарцуулсан нам засгийн эрхийг авдаг бичигдээгүй хуультай.
Намын санхүүжилтээс ялгаатай нь сонгуулийн санхүүжилтийн талаар нам болон нэр дэвшигчид санал авсан өдрөөс 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардлын тайлан нээлттэй байдаг гэсэн үг. Гэвч уг тайланг намууд хэлбэр төдий хийгээд орхидог нь нууц биш билээ.
Дээрх мэдээллээс харахад манай улс дахь улс төрийн санхүүжилтийн ил тод, нээлттэй бус байна. Улс төрийн нийт санхүүжилтээс зөвхөн сонгуулийн зардлын мэдээлэл л нээлттэй байна. Гэвч тэрхүү ганц нээлттэй мэдээлэл нь иргэдэд зориулсан энгийн хэлбэртэй, ойлгогдохуйц биш судлаачид уг мэдээлэлд анализ, дүгнэлт хийхэд бэрхшээлтэй байна. Энэ нь уг мэдээлэл иргэдэд нээлттэй бус байгаагаас ялгаагүй билээ.
Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн зардлын тайланг аваад үзэхэд 40 хуудастай PDF материал байгаа юм. Зүгээр л мөрөөрөөр ажлаа хийж буй иргэн, хичээлээ хийж буй оюутан сонирхож дурлахгүй л юм бол ийм мэдээлэлд цагаа зарцуулахгүй. Харин Сангийн яамнаас боловсруулдаг “Иргэдийн төсөв” шиг гол агуулгаа багтаасан хэдхэн нүүр танилцуулга болговол иргэдэд илүү хүртээмжтэй болох боломжтой юм.
Мөн нээлттэй болгосон мэдээллээ Excel програмаар байршуулдаггүй нь судлаач болон сэтгүүлч нарт мэдээлэлд анализ хийх боломжийг олгохгүй байна.
Тиймээс улс төрийн санхүүжилтийг ил тод нээлттэй болгох, нээлттэй ил тод болгосон мэдээллийг иргэдэд илүү хүртээмжтэй, боловсруулж, анализ хийж болохуйцаар байршуулахыг холбогдох бүх талынханд уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГИЙН ХЭСГЭЭС
Линк: https://audit.mn/wp-content/uploads/2020/10/Ner-deshigchdiin-zardliin-tailan-2020.pdf
Линк: http://iltod.mof.gov.mn/budget/main?year=2023&category=APPROVED
Эх сурвалж: Монгол Улсын Их сургуулийн Улс төрийн мэдээлэл харилцааны ангийн оюутнууд