СУДАЛГАА: Хүүхэд хэдэн насандаа шинэ хэл сурах нь хамгийн тохиромжтой вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Хүүхэд хэдэн насандаа шинэ хэл сурах нь хамгийн тохиромжтой вэ?

Four Signs Your Child May Need Help With Their Homework - PEL Learning  Centers

2023 оны тавдугаар сар 3-нд Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Үүнд тусгасан Англи хэлийг бага ангиас нь заах хөтөлбөр нь олон нийтийн дунд халуун сэдэв болж, хэлэлцүүлэг өрнөсөөр байна.

Тэгвэл та бүхэндээ Массачусетсийн Технологийн Дээд Сургууль (MIT)-ийн хийсэн маш олон хүнийг хамруулсан судалгааг хүргэе. Энэхүү судалгаанд ойролцоогоор 670 мянган хүн хамрагдсан бөгөөд хэл сурах чадварыг судлах зорилгоор цуглуулсан хамгийн том мэдээллийн багц болсон юм.

Хүүхдүүд насанд хүрэгсдээс илүүтэйгээр хурдан шинэ хэл сурдаг, үүнийг цагаачилж буй гэр бүлүүдээс түлхүүтэй ажиглаж болно.

Гэвч лабораторийн нөхцөлд үүнийг туршиж батлахад хүндрэлтэй тулгардаг. Яагаад гэхээр лабораторид гэр бүл авчран хэл зүйн шинэ зүйл зааж өгөхөд тус нөхцөлд томчууд хамаагүй сайн сурдаг болох нь харагдсан. Гэвч энэхүү ажиглалтад тулгуурлан урт хугацаанд хэл сурах чадварыг төлөөлөн ойлгож болохгүй.

Мөн урт хугацаанд хэн нэгнийг ажиглаж хэл сурах үйл явцыг нь судалж ажиглах нь хэцүү бөгөөд цаг хугацаа их шаардах учир судлаачид өөр арга шийдэл олсон.

Тэд нас бүрийн, амьдралынхаа өөр өөр үеүдэд англи хэл сурсан мөн өөр өөр англи хэлний түвшинтэй хүмүүсийн дүрмийн чадварыг нь тогтоох байдлаар ямар нэгэн утга учиртай дүгнэлтэд хүрэх хангалттай мэдээлэл олж авч чадна гэж тооцоолжээ. Хартшорны анхны тооцооллоор тэдэнд дор хаяж хагас сая хүн шаардлагатай гэж үзсэн нь ийм төрлийн судалгаанд урьд өмнө нь хийгдэж байгаагүй их тоо юм. MIT-ийн зарим оюутнуудын тусламжтайгаар хэл сурах тухай шинжлэх ухааны баримт бичгүүдийг судалж, англи хэл нь төрөлх хэл нь биш хүмүүсийг төөрөлдүүлж болзошгүй дүрмүүдийг олж мэдсэн байна.

At What Age Does Our Ability to Learn a New Language Like a Native Speaker Disappear?

Үүнийгээ ашиглан дүрмийн хувьд алдаатай “Yesterday John wanted to won the race” гэх мэт өгүүлбэрүүдийг зөв эсэхийг асуусан асуултууд багтсан асуулга бэлджээ. Илүү олон хүнийг сорилтод татахын тулд тэрээр хэлний мэдлэгийг шалгахгүй ч англи хэлний аль аялгаар ярьдаг болохыг олж мэдэх зорилготой асуултууд ч оруулсан байна. Жишээлбэл, Канадын англиар ярьдаг хүн “I’m done dinner” гэсэн өгүүлбэрийг зөв гэж үзэж болох ч бусад хүмүүсийн хувьд тийм биш юм.

Асуулгад хамрагдсаны дараа хэрэглэгчдээс одоогийн нас, англи хэл сурч эхэлсэн нас болон хэлний талаарх бусад мэдээллийг тодруулахыг хүссэн. Судлаачид 669,498 хүний бүрэн мэдээллийг олж авсан бөгөөд ийм их хэмжээний мэдээлэлтэй болмогц тэд үүнийг хэрхэн шинжилж дүгнэхээ тодорхойлох хэрэгтэй болсон.

Янз бүрийн тооцооллын загваруудыг боловсруулж туршихад тэдний датанаас хамгийн сайн гарах тайлбар нь 17-18 нас хүртэл хэл зүйн дүрэм сурах чадвар өндөр байх бөгөөд үүний дараанаас үр дүн нь буурч эхэлсэн байна. Өмнө нь хэл сурах чухал үе нь 5-14 насны хооронд буурдаг гэж үздэг байсан учир энэхүү судалгааны үр дүн нь эрдэмтдийг цочирдуулсан байна.

Хэдийгээр насанд хүрэгсэд шинэ хэлийг сайн сурч чадах ч өсвөр нас эсвэл насанд хүрсэн хойноо сурвал унаган хэлтэй юм шиг хэмжээнд сайн сурч чадахгүй гэнэ. Мөн 10 нас хүрэхээсээ өмнө шинэ хэл сурч эхэлбэл төрөлх хэл шигээ эзэмшиж чаддаг гэж тус судалгааг явуулсан эрдэмтэд олж мэдсэн байна.

Тус судалгааг явуулсан Бостоны коллежийн сэтгэл судлалын тэнхимийн туслах профессор мөн MIT-ийн постдоктор Жошуа Хартшорны хэлснээр: “Унаган Англи хэлтэй юм шиг дүрмийг мэдлэгтэй болохыг хүсвэл 10 наснаас эхлэх хэрэгтэй. Бидний судалгаанаас харахад дөнгөж төрөөд хэлд орсон 10 наснаасаа сурч эхэлсэн хүмүүсээс онцын ялгаа олж хараагүй.” Гэвч 10 наснаас хойш сурч эхэлсэн хүмүүсээс дүрмийн чанарын бууралт ажигласан. 10-18 насандаа хэл сурч эхэлсэн хүмүүс шинэ хэлийг маш сайн хурдан сурдаг боловч суралцах чадвар буурах хүртэл маш бага цаг хугацаанд шинэ хэлийг сурдаг учир төрөлх хэлээр ярьдаг хүмүүсийн ур чадварт хүрч чаддаггүйг судлаачид мөн тогтоосон байна.

MIT-ийн тархи, танин мэдэхүйн шинжлэх ухааны (cognitive science) профессор Жош Тененбаум мөн Харвардын Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Стивен Пинкер нар тус судалгаа болон эрдэм шинжилгээний өгүүллийн авторууд бөгөөд хийсэн судалгааныхаа талаар: “Өнөөдрийг хүртэл, суралцах критикал үе хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултад хариулахад шаардлагатай бүх өгөгдлийг олж авахад маш хэцүү байсан. Бид маш эртний, олон ухаалаг хүмүүсийн бодож, бичиж байсан асуулт дээр ажиллаж, бусад хүмүүсийг олж харж чадаагүй шинэ өнцгөөс харж чадсан шинжлэх ухааны ховорхон боломжуудын нэг юм.” гэж хэлсэн нь тэдний судалгааны цар хүрээ, ололт амжилт нь бахархам байсныг нь илтгэнэ.

Тус судалгааны талаар Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн сэтгэл судлалын туслах профессор Махеш Сринивасан нь: “Эрт үеэс хоёр дагч хэлийг бага наснаас суралцах нь илүү дээр гэдгийг мэддэг байсан ч гэсэн энэхүү судалгаагаар бид яг хэдий наснаас эхлээд шинэ хэл суралцах чадвар мууддаг гэдгийг харж болно. Мөн энэ судалгаа нь салбарын хувьд томоохон дэвшил авчирч гайхмаар шинэ асуултуудыг нээж өглөө. Яагаад гэхээр бидний өмнө нь бодож байснаас илүү урт хугацаанд хүн шинэ хэл суралцаж чаддаг гэдгийг харууллаа.” гэжээ.

Хэдийгээр урьд өмнө нь байгаагүй маш том өргөн цар хүрээтэй судалгаа хийгдэж шинэ ойлголтууд шинжлэх ухаанд нэмэгдсэн ч гэсэн яагаад 18 наснаас хойш суралцах чадвар муудаж байгаа талаар тайлбар одоог хүртэл олдоогүй байна. Мөн тэд судалгаагаа нээлттэйгээр интернэтэд байрлуулсан нь, салбарын өөр бусад судлаачид тус дата дээр анализ хийж өөр олон төрлийн дүгнэлт хийх боломжтой гэж судалгааг явуулсан эрдэмтэд маань хэлжээ. Тус судалгааг өргөжүүлэх, мөн Испани хэл дээр ижил төстэй судалгаа хийхээр төлөвлөж байгааг мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://news.mit.edu/

ШУУД: Чуулганаар ҮХНӨ-ийг хэлэлцэж эхэллээ
ШУУД: Чуулганаар ҮХНӨ-ийг хэлэлцэж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.