Монгол Улс Тайваний талд орох уу, Хятадын талд орох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс Тайваний талд орох уу, Хятадын талд орох уу?

Фото эх сурвалж: Никкей, зурагт БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь

/2022.8.3/ В.Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин улс руу довтолсон нь дэлхий дахинд тун ноцтой мессэжийг өгсөн юм.

Үүнийг долоодугаар сарын сүүлчээр Япон улсын Засгийн газраас жил бүр гаргадаг батлан хамгаалах салбарын тайланд “Бусад улс орнуудад тун муу жишиг тогтоолоо. Тайванийн асуудал хурцадмал боллоо” хэмээн анхааруулснаас харж болно.

Сүүлийн үед Хятад- Тайванийн асуудал хөндөгдөх болов. Хятад улс Тайванийг эх газартаа нийлүүлэх эсэх талаар ноцтой хөндөөгүй ч тусгаар тогтнохыг нь хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ ил тодоор олон жилийн турш илэрхийлж, үүнийгээ “Нэг Хятад” бодлогоор дипломат харилцаатай улс орнууддаа хүлээн зөвшөөрүүлдэг.

АНУ-аас 2007 онд Тайванийг НҮБ-т элсэхийг хүсэх үед нь халгаагаагүй атлаа, сүүлийн үед Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихээ илэрхийлж, өндөр дээд албан тушаалтнуудаас нь Тайваньд айлчлахаа ч илэрхийлэв. Хэрэв ийм зүйл болвол энэ нь “Хятад улсыг өдөж буй хэрэг буюу зориудаар Нэг Хятад бодлогыг эсэргүүцэж байгаа явдал” хэмээн Хятадын Засгийн газраас анхааруулсан.

ХЯТАД-ТАЙВАНИЙН АСУУДАЛ

Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай. Засаг захиргааны нэгжийн хувьд 22 мужтай боловч Тайванийг өөрийн 23 дахь мужаа гэж үздэг. Өөртөө засах 5 орон, Төвөөс захирах 4 хот, 2 онцгой захиргаат нутгаас бүрддэг.

Өөртөө засах 5 орон Гуанши Жуангийн өөртөө засах орон
Өвөр Монголын өөртөө засах орон
Ниншя Хотонгийн өөртөө засах орон
Шинжаан Уйгурын өөртөө засах орон
Төвөдийн өөртөө засах орон
Төвөөс захирах 4 хот Шанхай, Бээжин, Тяньжин, Чуньчин
Онцгой захиргаат 2 орон Хонконг, Макао

1997 онд Англи улсаас Хонконгийг, 1999 онд Португалиас Макаог буцаан авсан. Эдгээр нь “Нэг улс, хоёр систем” гэх өөртөө засах онцгой эрхтэй.

Тайвань 1945 онд Хятадад нэгдсэн түүхтэй. Тухайн үед Хятадад болсон иргэний дайны үеэр салан тусгаарласан Гоминданы эрх баригчид Тайванийг эх газраас тусгаарласан байдаг. 1990 онд тус улсад ардчилал гарснаар Гоминданы эрх баригчдын олон жилийн засаглал нуран унасан юм.

Өнгөрөгч 2020 онд Тайваньд парламентын сонгууль болж, Ардчилсан дэвшилтэт нам нь олонхийн суудал авч, тухайн намын удирдагч Цай Инвэнь анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон билээ. Ардчилсан дэвшилтэт нам нь 113 суудлаас 61-ийг ийнхүү авсан нь үнэмлэхүй ялалт болов. Гоминданий нам энэ сонгуульд ердөө 38 суудал авчээ.

Харин тус намын хувьд Тайваний арлын тусгаар тогтнолыг дэмжих үзэл баримтлалтай гол хүчин юм. Тиймээс энэ намын парламентын сонгуулийн ялалт болон Цай Инвэнь ерөнхийлөгч болоход АНУ-ын нөлөө, туслалцаа ихээхэн байсан гэж мэргэжилтнүүд үздэг. Сонирхуулахад, Ерөнхийлөгч Цай Инвэнь нь Хонконгийн бослого хөдөлгөөнийг идэвхтэй дэмжигч байсан юм.

Харин өдгөө Тайваньчууд эх газраас салан тусгаарлахаа хүчтэй илэрхийлэх болж, үүнд нь АНУ-ын оролцоо их байгаа нь нөхцөл байдлыг хурцатгаж байна.

ХЯТАД-МОНГОЛЫН ХАРИЛЦАА

Хятад улсын “Нэг Хятад” бодлогыг манай улс тууштай дэмжигч. Үүнийгээ хамгийн сүүлд гэхэд 2017 онд Монгол болон Хятад улсын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурьдсан бол 2022 оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдлээр ч баталгаажуулан дурьдсан байдаг.

БНХАУ 1949 оны аравдугаар сарын 1-нд байгуулагдсан. Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны улс нь Бүгд Найрамдах Монгол Улс юм. Улмаар хоёр улс 1949 оны аравдугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. 2003 онд “Харилцан итгэлцэлд суурилсан нөхөрсөг хөршийн харилцаа” хэмээн харилцаагаа тодотгосон байдаг.

Эдийн засгийн харилцааны хувьд манай улс Хятад улсаас хэт хамааралтай. Улстөрийн харилцааны хувьд Далай ламын айлчлал, түүнтэй холбоотой асуудлаас үл ойлголцол үүсдэг. Бусдаар харилцан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн, газар нутгийн маргаангүй орнууд юм.

Соёлын салбарт 1801 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг
Соёлын салбарт 1801 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.