/2022.08.02/: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаагаар энэ салбарт 33'931 ажиллагсад хөдөлмөр эрхэлж байгаагийн 15'469 эмэгтэй, 1'801 хөгжлийн бэрхшээлтэй ажиллагсад байна.
СБҮ-ийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлснээр тэдний нийгмийн хамгаалал, оюуны өмч, ажлын байран дахь шинэчлэлүүд, цаашлаад тогтвортой ажлын байруудыг бэлдэх суурийг тавих бөгөөд тэдгээрийг 8 дэд бодлогод хуваан Монгол Улсад энэ салбарын хөгжлийн суурь болгохоор зорин ажиллаж байна.
Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас International Labour Organization эдийн засгийн чухал салбаруудын болон салбар хоорондын судалгаанууд хийгддэг бөгөөд олон улсад жишиг стандартууд ямар байдаг болон бусад энэ салбарын хөдөлмөр эрхлэлтийн олон талт мэдээллийг багцлан авах боломжтой аж.
"Social Protection in the Cultural and Creative Sector" - Country Practices and Innovations нэртэй бичиг баримтад үүнийг ч мөн дурдаж, нарийн судалгаануудыг улс орнууд гарган тавьжээ.
Эх сурвалж: Соёлын яам