Орос-Хятадын харилцаа улам сайжирч, гүнзгийрэх вий хэмээн Токио АНХААРУУЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос-Хятадын харилцаа улам сайжирч, гүнзгийрэх вий хэмээн Токио АНХААРУУЛЛАА

/2022.7.24/ Япон Улс жил бүр батлан хамгаалахын тайланг гаргадаг. Баасан гарагт энэхүү тайлан олон нийтэд ил боллоо.

Энэ жилийн тайландаа Москвагаас Украинд өдүүлсэн дайн нь дэлхий дахины аюулгүй байдалд буруу жишиг тогтоож болзошгүй талаар анхааруулжээ.

Энэхүү буруу жишгийн улмаас Тайваньд нөхцөл байдал хүндэрч болох ажээ. Тиймээс урт тусгалын цохилтын пуужин олж авах, сансрын болон кибер чадавхийг бэхжүүлэх, технологийн хүртээмжид тавих хяналтыг чангатгахыг уриалсан байна.

Дэлхийн аюулгүй байдлын нөхцөл байдал хүндрэх өөр нэг шалтгаан нь ОХУ-Хятадын харилцаа улам сайжирч, гүнзгийрэх вий гэсэн болгоомжлол гэжээ. Ингэвэл Москва цөмийн хүчин чадалдаа түшиглэх вий гэсэн байна.

Япон улсаас ОХУ-ын өдүүлсэн дайны эсрэг АНУ, Европын холбоо тэдгээрийн холбоотнуудтай нэгдсэнээс хойш тус улсын нутаг дэвсгэрийн ойролцоох Оросын цэргийн ажиллагаа идэвхжсэнийг анзаарснаа мөн дурьджээ.

Өнгөрсөн тавдугаар сард Токиод АНУ тэргүүтэй “Quad” бүлэглэлийн уулзалтын дараа Хятад, Оросын цэргийн нисэх онгоцууд Японы ойролцоо хамтарсан нислэг хийсэн байна.

Уг баримт бичигт Хойд Солонгосын эрсдлийг ч дурьдахаа мартсангүй.

Эх сурвалж: Аль Жазира

Украинд гацсан 22 сая тонн улаанбуудайг чөлөөлөх гэрээнд Орос-Украинчууд гарын үсэг зурна
Украинд гацсан 22 сая тонн улаанбуудайг чөлөөлөх гэрээнд Орос-Украинчууд гарын үсэг зурна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.