Дэлхийн хамгийн том 10 уурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн том 10 уурхай

Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбартаа тэргүүлэгч 10 уурхайн тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

10. Goldstrike уурхай

АНУ-ын Невада мужийн Гоулдстрайк уурхай нь дэлхийн 10 дахь том уурхай юм. 1986 онд нээгдсэн энэ уурхайгаас 44 сая унци алт, 80 мянган унци мөнгө олборложээ. Энэхүү уурхай нь 60 – 200 метрийн гүн цооногуудтай бөгөөд 4000 метр урт үргэлжилсэн тогтоцтой.

9. Carajás уурхай

Бразиль улсын Пара мужийн Карахас уурхай нь дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхайн нэгд тооцогддог. Учир нь энэ уурхайгаас 72 тэрбум куб метр төмрийн хүдэр олборлосноос гадна алт, зэс, никель ч олборлож байсан түүхтэй. Уурхай анх 1995 онд нээгдсэн бөгөөд саяхнаас автомат жолоодлоготой автомашинууд үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.

8. Оюу Толгой

2001 онд анх хайгуулаар нээгдэж байсан Оюутолгойн уурхай нь Монгол улсад оршдог. Энэхүү уурхай нь зэсээр дагнасан, далд болон ил бүтэцтэй уурхай юм. Жилдээ 45000 тонн зэсийн хүдэр олборлодог бөгөөд нийт 1,7 сая унци алтыг мөн олборлосон байдаг. Оюутолгойн гүний уурхай нь зарим хэсгээрээ 466 метр гүн ажээ.

7. El Teniente

Эль Тэниенте уурхай нь Чили улсад байдаг бөгөөд анх 1906 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. 3000 километр урт хонгилтой энэхүү уурхай нь дэлхийн хамгийн том далд уурхай юм. Эль Тэниенто уурхай одоо ч олборлогдсон хэвээрээ бөгөөд 4000 гаруй хүн ажилладаг. Тус уурхайгаас жилдээ 500000 тонн олборлохоор тооцоолжээ.

6. Мирный уурхай

1957 онд үүд хаалга нээсэн энэхүү задгай уурхайгаас алмааз олборлодог ажээ. ОХУ-ын Сибирьт байдаг энэхүү уурхай нь дэлхийн хамгийн том задгай уурхай юм. Уртаараа 1,25 км урт, гүн нь 525 метр хэмжээтэй Мирный уурхайгаас жилдээ 5000 кг алмааз олборлодог.

5. Grasberg уурхай

Энэхүү уурхай нь Индонези улсын нутаг дэвсгэрт байрлаж, зэс, мөнгө, алт олборлолт явуулдаг. Уурхайг хайгуулаар 1936 онд нээсэн ба 1973 оноос олборлолт нь эхэлсэн. Нийт 11000 га талбайтай, 19500 ажиллагсадтай. Зөвхөн 2016 онд гэхэд л Грасберг уурхай 48000 тонн зэсийн хүдэр олборложээ.

4. Кируна уурхай

Уг уурхайг орчин үеийн гүний уурхай гэдгээр нь мэргэжилтнүүд андахгүй. Шведэд байдаг Кируна нь төмрийн хүдрийн уурхай бөгөөд 2018 онд 26,9 сая тонн төмрийн хүдэр олборлосон байна. Уурхай нь 1898 онд анх нээгдсэн бөгөөд 2004 оноос хойш уурхайг тэлэх өргөжүүлэх шаардлагын дагуу уурхайн хотыг шат дараалалтайгаар нүүлгэж байгаа юм.

3. Chuquicamata уурхай

Чили улсад байрлах дэлхийн хамгийн том ил уурхай бол Чуквикамата зэсийн уурхай юм. Мөн доош суусан гүний хэмжээгээрээ дэлхийд эхнээсээ хоёрт ордог ба хамгийн гүн хэсэг нь 850 метр хүрдэг. 1952 онд байгуулагдсан энэ уурхай дэлхийн нийт металлын 5%-г олборлон нийлүүлдэг.

2. Garzweiler уурхай

Гарцвайлер уурхай нь Герман улсад байдаг хүрэн нүүрсний ил уурхай юм. Уурхай нийтдээ 48 кв.км нутаг дэвсгэртэй. Анх олборлож эхлэхдээ өөр газарт үйл ажиллагаа эхлүүлсэн ч өргөжин тэлж явсаар Германы баруун захад орших Юухэн хотод тулж иржээ. Гарцвайлерын уурхай нь жилдээ 35 сая тонн хүрэн нүүрс олборлодог ба нийтдээ 1400 ажилтантай.

1.Bingham Canyon уурхай

АНУ-ын Юта мужийн Бинхэм Каньон зэсийн уурхай нь дэлхийн хамгийн том ил уурхай гэж тооцогддог. Нийт 768 га талбайтай энэ уурхайг 19 сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй гэж үздэг байна. Уурхай нь 1200 метрийн гүнтэй бөгөөд нийт 2500 ажилтантай. АНУ-ын жилд олборлодог бүх зэсийн 25 хувийг Бинхэм Каньон уурхайгаас олборлож байна.

Эх сурвалж: miningdigital

Гашуунсухайт нэгдсэн терминалиар жилд 75 сая тонн нүүрс экспортлоно
Гашуунсухайт нэгдсэн терминалиар жилд 75 сая тонн нүүрс экспортлоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.