“Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцийн ээлжит тайланг хамгааллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцийн ээлжит тайланг хамгааллаа

May be an image of 11 people, people standing and suit

/2022.06.27/: Нэгдсэн үндэстний байгууллагын “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц” нь 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ерөнхий ассамблейн 34/180 тоот тогтоолоор батлагдаж, 1981 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байсан түүхтэй.

Харин Монгол улсын хувьд энэхүү олон улсын конвенцид Нэгдсэн үндэстний байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хорооны 82 дугаар хуралдаанаар буюу 1980 оны долоодугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, нэгдэн орсон бөгөөд 1981 оны тавдугаар сарын 14-ний өдөр соёрхон баталж байсан билээ.

May be an image of 11 people, people sitting, people standing and indoor

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол улсын нэгдсэн орсон “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг утсгах тухай конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг цахимаар 2022 оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд хэлэлцүүлэн хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэлэлцээд Ерөнхий сайдын 77 дугаар захирамжаар бүрэлдэхүүнийг баталсан.

Энэхүү төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр ажиллаж тайланг хамгааллаа.

Тайлангийн үеэр НҮБ-ын хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилт үнэлгээ, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх талаар хийж хэрэгжүүлсэн ажил, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хийж буй ажлуудын тухай болон Монгол Улсын жендэрийн нөхцөл байдал, ахиц дэвшил, цаашид анхаарч ажиллах өргөн асуудлуудын талаар хэлэлцсэн юм.

May be an image of 2 people, people sitting and suit

Энэ үеэр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр онцлон хэлэхдээ, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хөндлөнгийн оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээг хийлгүүлж, ЖЭТБХҮХ-ийн 6 зорилт, 59 дэд зорилтын хэрэгжилтийн үнэлгээний дунджаар хөтөлбөрийн зорилгын хэрэгжилтийг нэгтгэн 80.4 хувьтай үнэлсэн талаар, мөн Ажлын алба нь 2017-2021 онд 125 сургалтыг зохион байгуулж, нийт 16500 төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулснаас, нийт 11000 эмэгтэй, 5500 эрэгтэй албан хаагчдыг сургаж, Ажлын албанаас санаачлан 2020-2021 онуудад 37 гаруй нэр төрөл бүхий хэвлэмэл ном бүтээгдэхүүн эрхлэн гаргасан талаар тайлагнахдаа дурдсан бөгөөд цаашид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031-нд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх” талаар тусгайлан зорилт болгож холбогдох байгууллагуудтай илүү нягт уялдаж ажиллах болсноо мэдэгдлээ.

Эх сурвалж: ЖҮХ

Д.Сумъяабазар: Гадна талбайгаа иргэндээ ээлтэй тохижуулах нь хотын оршин суугч, ААН бүрийн үүрэг хариуцлага юм
Д.Сумъяабазар: Гадна талбайгаа иргэндээ ээлтэй тохижуулах нь хотын оршин суугч, ААН бүрийн үүрэг хариуцлага юм
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.