Цахилгаан автомашиныг ШИНЭЭР НЬ АВ!: Huawei Seres SF5
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан автомашиныг ШИНЭЭР НЬ АВ!: Huawei Seres SF5

/2022.6.11/ 2015 оноос хойш тогтвортой ажиллаж байгаа Оч Моторс ХХК нь 2022 оны зургаадугаар сард БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч Sokon Industry Group (DFSK) ийн албан ёсны дистрибютороор ажиллахаар боллоо.

Уг үйлдвэр нь гар утасны Huawei брэндтэй хамтарч Seres SF5 загварын ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ЦАХИЛГААН автомашин үйлдвэрлэдэг.

Монголын зах зээлд эхний 20 худалдан авагчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх болсныг дуулгахад таатай байна. Huawei Seres SF5 цахилгаан автомашины үндсэн үнэ 200 сая төг бөгөөд хөнгөлөлттэй үнэ нь 140 сая төгрөг.

Хөнгөлөлтийн хугацаа 2022.06.30 хүртэл, захиалгын төлбөр 100%.

ЦАХИЛГААН АВТОМАШИН БА ГАР УТАСНЫ ТЕХНОЛОГИ

Дэлхийн топ гар утас үйлдвэрлэгчдээс Huawei цахилгаан автомашины салбарт түүчээлэн орсон юм. Apple, Xiaomi нар судалгаа хийн төлөвлөж буй боловч үйлдвэрлэж эхлээгүй байна.

Шинэ үеийн цахилгаан автомашин нь смарт гар утастай, ухаалаг цагтай холбогдох, автомат жолоодлоготой байх гэх мэтээр ухаалаг/смарт байхыг цаг үе шаардах болсон.

Huawei нь Sokon Industry-тай хамтарч SF5 загварыг хөгжүүлсэн ба программ хангамжийг хариуцан мөн доорхи технологиудыг нэвтрүүлэв:

  • Huawei DriveOne – цахилгаан машины удирдлага/хувиарлах систем.
  • Huawei Permanent Magnet Synchronous motor – өндөр үр ашигт цахилгаан хөдөлгүүр.
  • Huawei Sound – салоны спикер дууны систем.
  • Huawei HiCar Smart interconnection System – Мултимедиа систем.

SOKON INDUSTRY GROUP

Уг групп нь 1986 онд байгуулагдсан бөгөөд машины хөдөлгүүр болон бусад сэлбэгүүд үйлдвэрлэдэг юм. 2003 оноос автомашины DFSK хамтарсан үйлдвэр нээснээр Nissan, Honda, Peugeot, Citroen нарын технологи know-how ийг ашиглаж эхэлсэн түүхтэй.

Энэ компани бол 19 жилийн турш барууны технологиор автомашин үйлдвэрлэж буй туршлагатай.

HUAWEI SERES SF5 ДАВУУ ТАЛУУД

Цахилгаан автомашиныг доорхи гурван том бүлэгт хуваадаг:

  1. BEV (battery electric vehicle) – цэвэр цахилганаар явдаг. Том багтаамжийн баттерейтай учир үнэ өндөр байх магадлалтай.
  2. PHEV (plug-in hybrid electric vehicle) – Цэнэглэдэг хайбрид. Цахилгаанаар явдаг + бензин(голчлон)хөдөлгүүрээр явдаг. Цахилгаанаар явах зай маш бага, ихэнхдээ 50-100км дотор. Бензин хөдөлгүүр нь хөтлөгч дугуйтай шууд холбоотой байдаг. Манайд түгээмэл байх энгийн хайбрид энэ ангилалд ордоггүй болно (цэнэглэдэггүй).
  3. EVR (electric vehicle with Range extender) – Цахилгаанаар явдаг + өөрийгөө цэнэглэж туулах замаа уртасгадаг. Цахилгаанаар 200 хүртэл км явдаг нь дундаж багтаамжтай баттерей ашиглаж үнээ хямдруулах боломжтой, мөн өөр дээрээ цахилгаан гаргаж өөрийгөө цэнэглэх генератортой байдаг тул хол зам туулж чаддаг.

Huawei Seres SF5 загвар нь EVR ангиллын “Өөрийгөө цэнэглэдэг цахилгаан автомашин ба 35КВ/ц багтаамж бүхий баттерейтай, цэвэр цахилгаан горимоор 180км хүртэл явна.

Капотны доор 1,5 турботой-бензин мотор байх боловч энэ нь дугуйтай ямарч холбоогүй зөвхөн генератор горимоор ажиллан цахилгаан гаргаж өөрийнхөө баттерэйг цэнэглэх зориулалттай.

Баттерэйгаа бүрэн цэнэглэж 56 литр багтаамжтай генераторын банкаа дүүргэсэн үед нийт 1,000км хүртэл (NEDSцикл) зам туулах боломжтой. Хөдөө хол замд бензинээр өөрийгөө цэнэглэн саадгүй зорчиж чадна.

Өөрийгөө цэнэглэх генераторын түлш зарцуулалт нь 100км-т 5-6 литр.

Хотыг түгжирэлд өдөр тутам зөвхөн цахилгаан горимоор ашиглахад сард 25к-39к төгрөгийн цахилгаан хэрэглэж, нэг жилд 6-9 сая төгрөгийн бензиний зардал хэмнэх боломжтой.

AWD буюу дөрвөн дугуй хөтлөгчтөй. Дөрвөн ширхэг өндөр чадлын цахилгаан мотортой ба тус бүр нэг нэг дугуйг хөтөлнө.

Нийт 543 морины хүч , 820н.м. мушгих хүч гаргаж буй нь алдартай спорт машины хүчтэй дүйцэх юм уу, илүү. 100км/ц хурдыг 4.68 секундэд авах нь мөн спорт машинтай дүйцнэ.

Овор хэмжээ нь Урт 4700мм х Өргөн 1930мм х Өндөр 1625мм нь Lexus RX, Nissan X-trail загваруудтай ойролцоо.

Автомат жолоодлоготой. 360 орчноо хянаж автоматаар жолоодох 11 радар, 5 камертай.

Ялангуяа замын түгжрэлд урд талын машинаа дагаж өөрөө бүрэн зогсож мөн дагаж хөдөлнө. Замын цагаан зураасыг таньж эгнээгээ голлож явна гэх мэт олон ухаалаг автомат жолоодлогын үйлдлийг смарт утас болон программ хангамжаар тэргүүлэгч Huawei хөгжүүлсэн.

Уг машин нь баттерейгаа бүлээсгэх мөн хөргөх дэвшилтэд шийдэлтэй. Өмнөд Монгол ба Манжуурын өвлийн хүйтэнд туршилт хийгдэж, Европын зах зээлд гаргаж буй.

Үйлдвэрийн 2жил/40,000км ийн чанарын баталгаатай.

Албан ёсны дистрибютор Оч Моторс ХХК сэлбэгийг нь нийлүүлж засвар үйлчилгээг хийнэ.

Huawei Seres SF5 EVR

Албан ёсны дистрибютор Оч Моторс ХХК.

Утас: 9411-6064, 9910-6434.

УБ хот, БЗДүүрэг, Амгалан, Чулуун-Овоо тойргоор зүүн тийш 300м, замын хойд талд AUTOZONE төв

Линкүүд:

ЦАХИЛГААН МАШИН ЯАГААД ҮНЭТЭЙ БАЙДАГ ВЭ?

Сүүлийн жилүүдэд дэлхийн том зах зээлүүдэд цахилгаан машины олон шинэ загвар гарч борлуулалт нь өсөж буй боловч борлуулах үнэ нь өндөр хэвээр байна. Үнэ өндөр байх гол хүчин зүйл нь их багтаамжийн баттерей ба түүнд ордог олон түүхий эдийн үнэ юм.

Европын холбоо болон БНХАУ нь өөрсдийн газрын тосны хараат байдлаа багасгахын тулд цахилгаан машины борлуулалтанд улсаас нь татаас өгч жижиглэнгийн үнийг буулгах замаар борлуулалтыг өсгөдөг. Экспортонд гарах үед энэ татаас үйлчлэхгүй нь ойлгомжтой.

Ухаалаг жолоодлоготой + 4х4 системтэй цахилгаан машины олон загвар байгаа боловч үнэ нь 200-300 сая төгрөг байгаа нь манайд оруулж ирэхгүй байх гол хүчин зүйл болдог.

Мөн цахилгаан машины баттарей нь дунджаар 10 гаруй жилийн насжилттай байгаа, насжилт дуусах дөхсөн, багтаамж нь эрс багассан үед шинээр солих нь өндөр үнэтэй.

Цахилгаан машин дээр хэдэн жилийн дараа хуучраад үнэ буухаар нь авна гэдэг ойлголт үйлчлэхгүй харин ч эсрэгээрээ, 10 орчим жилтэй цахилгаан машин явж өгөхгүй байх эсвэл шинэ их багтаамжийн баттерейг хэдэн арван сая төгрөгөөр солих шаардлага гарах магадлалтайг анхаарахад илүүдэхгүй.

Тиймээс ЦАХИЛГААН МАШИНЫГ ШИНЭЭР НЬ АВ!

Төлбөртэй мэдээ

Зах зээл дэх нийт чихрийн гурван хувийг дотоодын үйлдвэрүүд нийлүүлж байна
Зах зээл дэх нийт чихрийн гурван хувийг дотоодын үйлдвэрүүд нийлүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.