ИРГЭД: Байгалийнх нь унаган төрхийг хадгалж, иргэдэд ээлтэйгээр засаж тохижуулаасай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭД: Байгалийнх нь унаган төрхийг хадгалж, иргэдэд ээлтэйгээр засаж тохижуулаасай

/2022.05.30/ Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг өнөөдрөөс эхлэн буулгаж байгаа билээ.
Тухайлбал, Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрладаг 49 шавар гэрийг өнөөдөр өглөөнөөс эхлэн буулгаж байгаа юм. Энэ талаар mpress.mn сайт газар дээр нь очиж сурвалжиллаа.
Биднийг очиход шавар гэрүүдийг буулгаж дуусаад, хог хаягдлыг нь Биокомбинатын хогийн цэг рүү зөөх ажил эхэлж байсан юм. Эдгээр гэрүүд өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө баригдаж байжээ. Тийм ч учраас гэрийн мод, хөөсөнцөр зэрэг нь илжирч, хөгцөрсөн байв. Энд ажиллаж буй холбогдох компанийн ажилчдаас газрыг хэзээ цэвэрлэж дуусгаж, тохижилтын ажлыг эхлүүлэх талаар тодруулахад, "Замын түгжрэл бага байвал өнөөдөртөө багтаад хогийг нь ачаад хогийн цэг рүү зөөж дуусгах боломжтой. Тохижилтын ажил хэзээ эхлэхийг мэдэхгүй байна" гэсэн юм.
Тус газрыг чөлөөлж буйтай холбоотойгоор Богдхан ууланд алхаж буй иргэдээс байр суурийг нь тодруулахад Иргэн Б.Наянчулуун:

-Энэ газрыг чөлөөлж байгаа нь их зөв зүйл. Учир нь нийслэлд иргэдэд зориулсан ногоон байгууламж цөөхөн байдаг. Цаашид энэ талбайг тохижуулахдаа байгалийн унаган төрхийг нь хадгалбал илүү иргэдэд ээлтэй байх болов уу. Жишээлбэл, явган хүний зам нь газраас хөндий байж болно шүү дээ. Мөн бохироо соруулж авдаг ариун цэврийн байгууламжтай болвол зүгээр байх. Үүнийг тооцоолж үзсэн байх гэж бодож байна.

Мөн буулгасан шавар гэрүүдээс зарим хэрэглэж болохоор, тухайлбал, тоосго зэрэг материалыг иргэдэд өгсөн бол ашиглаж болохоор зүйлс нэлээд байна гэсэн юм.

Иргэн О.Батцэцэг

Мөн иргэн О.Батцэцэг:

-Энэ хавьд 00 бариад өгчихвөл л болох гээд байна. Би сая Богд уулнаас наашаа амралтын газруудад нь 00 байгаа болов уу гэж бодоод бууж ирлээ. Гэтэл нь ажиллахгүй гэж байна.

Мөн нэгдсэн хогийн цэг байдаггүй юм байна. Уг нь иргэд нэг үеэ бодвол хог тарихгүй, байгаль орчинд ээлтэй аялаж, амардаг болоод байгаа. Гэтэл нэгдсэн хогийн цэг байхгүй учир хогоо буцаагаад аваад явж байна гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ:

ВИДЕО: Дэлхийн шилдэг их сургуульд суралцах залууст ЕС-ын нэрэмжит тэтгэлэг олголоо
ВИДЕО: Дэлхийн шилдэг их сургуульд суралцах залууст ЕС-ын нэрэмжит тэтгэлэг олголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.