Ч.Хашчулуун: Сүүлийн 30 жилд байгаагүйгээр агшсан эдийн засгийг ТЭЛЭХ БОЛОМЖ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хашчулуун: Сүүлийн 30 жилд байгаагүйгээр агшсан эдийн засгийг ТЭЛЭХ БОЛОМЖ

/2022.1.25/ Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн улаар огтлох, хөндлөн малтлагын ажил эхэлж байна. Энэ нь гүний уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлж буй түүхэн өдөр гэсэн үг. Энэ талаар бид эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. Эдийн засагч Р.Амаржаргал, ШУТИС-ийн багш М.Дагва нарын байр суурийг хүргэсэн.

Цувралаар орох энэ удаагийн ярилцлагат эдийн засагч, доктор Ч.Хашчулуунаас авсан тодруулгыг хүргэж байна.

-Ач холбогдлыг нь та хэрхэн харж байна вэ?
-Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулах юм. Үндсэндээ үйлдвэрийн 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн үг. Уурхай бол угаасаа Монголын өмч байсан. Ингээд аваад үзэхэд, төрийн өр багасч, төрийн компанийн үнэ цэнэ нэмэгдэж байгаа. Энэ нь нийт Монголын эдийн засгийн ирээдүйн талаархи хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөх боломжийг олгож байна.

-Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Нийт нэмэлт зардал 1.4 тэрбум ам.доллар гэж талууд үзэж байгаа. Гүний уурхай олборлолт эхлэх хүртэлх энэхүү зардлыг хөрөнгө оруулагчид хариуцах санал тавьсан. Энэхүү нэмэлт хөрөнгө оруулалт орж ирснээр Монгол Улсын төсөвт 200 гаруй сая ам.долларын НӨАТ орж ирнэ. Мөн 800 сая ам.долларыг Монголын компаниудад дотоодын худалдан авалтад зарцуулж, 4 мянга гаруй монголчууд хоёр ба түүнээс дээш жилийн хугацаанд тогтвортой ажлын байраар хангагдана. Энэхүү 1.4 тэрбум ам.долларыг эдийн засгийн үржүүлэгчийн нөлөөгөөр тооцвол 3.2 тэрбум ам.доллар болох юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг тэлэх боломж нэмэгдэж байгаа гэсэн үг. Ковид цар тахлын үед буюу 2020 онд сүүлийн 30 жилд байгаагүй хэмжээгээр агшсан эдийн засагт энэ эерэг мэдээ дохио, хөрөнгө оруулалтын бодит урсгал орж ирэх нь нэн чухал байгаа.

-Баярлалаа.


Видео: Ковид болон мэдрэл сульдлын хам шинж
Видео: Ковид болон мэдрэл сульдлын хам шинж
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.