Нойр гэж юу вэ?
Нойр бол биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг мөн. Хоногт хэдэн цагийн нойрны хэрэгцээтэй байх нь хувь хүний нас, авир араншин, дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хүн хэдий хэрийн өндөр настай байна, төдий чинээ бага унтана. Хоногт нярай хүүхэд 22 цаг, хөгшин хүн 4-5 цаг унтах физиологийн хэрэгцээтэй байдаг. Харин ихэнх хүмүүс хоногт 6-8 цагийн нойрны хэрэгцээтэй байдаг. Түүнчлэн 9 цагаас илүү унтаж байж нойр нь ханадаг их нойртой хүмүүс ч бий. Хоногт 6 цагаас бага хугацаагаар унтаад нойр нь ханадаг бага нойртой хүмүүс ч байдаг.
Нойргүйдэл
Нойргүйдэл бол түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг.
Нойргүйдлийн шинж тэмдгүүд
- Бүтэн өдрийн туршид нойрмоглоно
- Ядарна
- Анхаарал төвлөрөлт буурна
- Ой тогтоолт буурна
- Шийдвэр гаргахад хүндрэл үүснэ
- Уур уцаартай болох
- Унтаад сэрэхэд амраагүй, бие нозоорсон байна
- Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжилнэ
- Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ
Нойргүйдэлд нөлөөлөх хүчин зүйлс маш олон янз байдаг
Сэтгэл зүйн хүчин зүйлс
- Уур уцаартай байх айдас
- Сэтгэл гутрал
- Сэтгэл түгшилт, айдастай байх
- Стресс үүсгэдэг бусад сөрөг сэтгэл хөдлөл
- Ганцаардал
Бие махбодийн хүчин зүйлс
- Үе мөчний өвчин
- Вирусын гаралтай халдварт өвчнүүд
- Таргалалт
- Зүрхний үйл ажиллагааны дутмагшил
- Чихрийн шижин
Хүрээлэн буй орчны хүчин зүйлс
- Дуу чимээ ихтэй орчин
- Хурц гэрэлтэй байх
- Хэт олон хүн бөөгнөрөх
- Хэт халуун буюу хүйтэн орчинд байх
- Унтах ор тохиромжгүй байх
Амьдралын хэвшлийн хүчин зүйлс
- Оройн цагаар их хэмжээний цай, кофе уух
- Тамхи татах, согтууруулах ундааг хэт хэрэглэх
- Унтахын өмнө оюуны хүч чармайлт шаардсан ажил хийх
- Унтахын өмнө хүнд хоол идэх
- Өдрийн цагаар нойр авах
- Тогтмол бус цагт унтах
- Нойрны дэглэм өөрчлөх
Зарим эм, бодисын хүчин зүйлс
- Сэтгэц сэргээдэг эмүүд
- Дааврын эм бэлдмэлүүд
Ямар эмчилгээ тус болж чадах вэ?
Нойргүйдлийг эмчлэхэд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хэрэглэж болно. Хэрэв та эм хэрэглэх гэж байгаа бол эмчин зааврыг дагаарай.
- Дасал үүсгэдэг
- Жирэмсний үед урагт муугаар нөлөөлдөг
- Согтууруулах ундаа болон бусад эмтэй хамт хэрэглэвэл аюултай
Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ?
1. Амьдралын буруу хэвшлийг засах замаар
- Та унтах үедээ аль болох чимээ шуугианыг багасгах хэрэгтэй.
- Харанхуй орчинд унтах
- Та аль болох тохилог унтахыг хичээх хэрэгтэй
- Бүтэн өдрийн туршид хэрэглэгдэх уух юмыг багасгах.
Өдрийн туршид хэт их цай эсвэл кофе уухгүй бах, ялангуяа оройн цагаар.
- Хэрэв согтууруулах ундааг ундаа хэрэглэдэг бол хэрэгэх хэмжээгээ багасгах.
- Татдаг тамхиныхаа тоог аль болохоор багасгах.
- Унтахаасаа өмнө юм идэх эсвэл уухаас зайлсхийх
- Тогтмол цагтаа хоолоо идэх, орондоо орохосс 2-3 цагийн өмнө юм идэх
- Тотмолдасгал хийх
- Унтахаасаа өмнө амрах цаг гарга
- Өдрийн цагаар нойрмоглохоос зайлсхийх
- Өглөөд тогтмол цагт босож бай
- Оройд тогтмол цагт орондоо орж бай
- Унтахгүйгээр орондоо зүгээр хэвтэхээс зайлсхий
2. Амьсгалын дасгал хийх замаар
- Удаан амьсгал авах (3 секунд)
- Удаан зөөлөн тайван амьсгалаа гаргана.(3 секунд)
- Ахиж амьсгаа автлаа түр завсарлана. (3 секунд)
- Цээжээ биш цээжнийхээ хөндийг ашиглан хамраараа амьсгалаарай
- Оройн цагаар тухтай сандал дээр суугаад 5-10 минутын турш уг дасгалыг хийгээрэй