Ж.Одгэрэл: Би нөхрийнхөө амь насыг мөнгөөр солихгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Одгэрэл: Би нөхрийнхөө амь насыг мөнгөөр солихгүй

/2021.12.16/ Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М сэрэмжлүүлэх самбарыг буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл нөхрийнхөө амиа алдсантай холбогдуулан суулт зарлаж хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн юм. Түүнтэй холбогдож өнөөгийн нөхцөл байдал болон биеийн байдлынх нь талаар тодрууллаа.

-Цаашид яана гэж бодож байна вэ?

-Цагдаа, прокурорын байгууллагад найдаж байна. Миний хувьд 3 сар гарантай жирэмсэн хүн өөрийн биеэ бодоход хэцүү байна. Ар гэрийнхэн нь хэвлэлийн хурлаар хэлсэн мэдээллийг сонсоод цочирдоод, амиа хорлохоос л наах нь байдалд оруулж байна. Анхнаасаа л тийм байлаа. Өдөр шөнөгүй л дуугүй бай гэж залгаж байсан. Нөхөр маань нас барчихсан байхад би яаж дуугүй байх вэ? Өөрийгөө боддоггүй юм аа гэхэд үр хүүхдийнхээ төлөө. Миний хүүхэд ирээдүйд ааваараа бахархах ёстой, өөрийн буруугаас болоод биш өрөөлийн буруугаас болоод амь насаа алдсан. Үүний үнэн мөнийг тогтоолгомоор байна.

-Та талийгаачтай хамт амьдардаг байхдаа байр түрээслэдэг байсан уу, эсвэл өөрсдөө байр авсан байсан уу?

-Манай аав надад байр бэлэглэж байсан юм. Миний нэр дээр байдаг байранд бид амьдардаг байсан.

-Таны хоёр жилийн өмнөх болж өнгөрсөн асуудлыг сөхөж шүүмжлэх хүмүүс байх шиг байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Миний өнгөрсөн амьдрал энэ хэрэгтэй холбоогүй. Би тэр хэргийн хохирогч болохоос гэмт хэрэгтэн биш. Тухайн үед амьдралд алдаад, хүүхэд маань гадны нөлөөтэйгөөр зулбасан байдаг.

-Таны биеийн байдал одоо хэр байна?

-Нөхөр маань нас барсан цагаас хойш бараг 7,8 хоног нойр хоолгүй явж байна. Эмч нар хэлэхдээ тонус өгч байна, хэвтрийн дэглэм сахиж хөлөө сойх хэрэгтэй гэсэн.

-ОБЕГ-аас нөхөн олговор өгнө гэж ярьсан уу?

-Таван жилийн цалинтай дүйцэх мөнгө өгдөг юм байна лээ. /74 сая төгрөг/ Хэдий тийм ч миний нөхөр нас барсан, надад тэр мөнгө хэрэггүй. Би нөхрийнхөө амь насыг мөнгөөр солихгүй.

Дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.