Засгийн газар огцор ЖАГСААЛ үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар огцор ЖАГСААЛ үргэлжилж байна

/2025.01.11/

Сүхбаатарын талбайд өнөөдөр 11 цагаас Засгийн газрыг огцруулах зорилготой тайван жагсаал эхэллээ. Энэхүү жагсаалыг Эрх чөлөөний эвслээс зохион байгуулж байгаа тэд Засгийн газартай ямар нэгэн зөвшилцөлд орохгүй. Ямар нэгэн уулзалт хийхгүй гэсэн юм. Жагсагчдын дийлэнх нь Засгийн газар огцор гэх лоозонг барьжээ. Үдээс хойш жагсаалд оролцогчид төв замуудыг хаах байдлаар эсэргүүцлээ илэрхийллээ.

Жагсаалд хяналт тавин ажиллаж байгаагаа Хүнийн эрхийн үндэсний комисс илэрхийлсэн бол Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамгаалалтад гаран ажиллаж байна.Жагсаалын үеэр зарим нэгэн иргэд бага насны хүүхдүүдээ авчирсан байсаныг цагдаагийн газраас анхааруулан буцаасан байна. Энэхүү жагсаал нь 17 цаг хүртэл үргэлжилэхээр Цагдаагийн газар мэдэгдсэн байсан боловч оройн 20:30 минут гэхэд тараагүй.

Улмаар жагсагчид Их тэнгэрийн зүг 20:30 минутаас эхлэн хөдөлсөн юм. Өнөөдөр амралтын өдөр учраас төв талбайд жагсаж, төрийн ордныг гороолох нь төдийлэн ач холбогдолгүй гэж үзсэн бололтой. Иргэдийн хувьд татварын хувь хэмжээ эрс нэмэгдсэн, мөн нийслэлчүүдийн амьдрах орчин агаарын бохирдлын талаар дорвитой арга хэмжээ аваагүй хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Одоогоор жагсаалтай холбоотой албаныхан ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.

Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
 
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 38 дахь удаагийн уулзалт боллоо
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 38 дахь удаагийн уулзалт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.