Ц.Сандаг-Очир: Газарзүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хохирол тооцох боломжгүй байна
 

Ц.Сандаг-Очир: Газарзүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хохирол тооцох боломжгүй байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.

Тэрээр “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тооцох Ажлын хэсэг байгаль, цаг агаар, газар зүйн онцлогоос хамаарч онцгой хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна.

Газарзүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан зурагт хар зураасаар тэмдэглэсэн хэсгээс цааш автомашин, мотоцикль, мориор нэвтрэх боломжгүй боллоо.

Иймд Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газраас техникийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах хүсэлт тавьсан.

Энэ хүрээнд нисдэг тэрэг ашиглах, хөрш улсуудтай хамтран ажиллах боломжийг судалж байна.

Гал түймэрт өртсөн ойн сан, зэрлэг амьтдын амьдрах орчинд хүрч, газар дээр нь үзлэг хийж, дээж авсны үндсэн дээр хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Хохирлыг бодитой, нарийвчлалтай тооцож, үндэслэлтэй дүгнэлт гаргах нь байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, цаашдын нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Истанбулд 2 монгол иргэнийг баривчлав
Истанбулд 2 монгол иргэнийг баривчлав
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.