Украинд найман хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн цахилгаангүй болжээ
 

 Украинд найман хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн цахилгаангүй болжээ

ОХУ-ын довтолгооны улмаас Украин даяар найман хүн амиа алдаж, 60 хүн шархаджээ. Мөн хоёр худалдааны төв халдлагад өртөж, эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсний улмаас нэг сая гаруй хүн цахилгаангүй болсон гэж албаныхан баасан гарагт мэдээлэв.

Украины Эрчим хүчний яамны мэдээлснээр, баасан гарагт ОХУ-ын довтолгооны улмаас цахилгаан тасарсан нэг сая гаруй хүний эрчим хүчний хангамжийг засварын багууд сэргээн ажиллуулсан байна. Гэвч хэдэн хүн цахилгаангүй хэвээр үлдсэн нь тодорхойгүй байна.

Польш улстай хиллэдэг баруун хойд Волынь мужид хүнсний боловсруулах үйлдвэр дроны цохилтод өртөж, нэг хүн амиа алдан, найман хүн шархаджээ. Мужийн захирагч Роман Романюк энэ талаар мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, баасан гарагийн өглөө тус мужийн 370 мянган хүн түр хугацаанд цахилгаангүй болсон бөгөөд хожим нь тэдний 100 мянга орчимд эрчим хүчний хангамжийг сэргээжээ. Харин мужийн төв Луцк хотод цахилгаан тасралт дор хаяж 24 цаг үргэлжилж болзошгүй гэж хотын дарга Андрей Разумовский фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Романюкийн мэдээлснээр, дроны довтолгоо өдрийн турш үргэлжилж, Ковель хотын гаалийн терминалд цохилт өгчээ. Үүний улмаас 10 орчим ачааны машин шатсан байна. Ковель хот нь Киевээс Польш руу чиглэсэн томоохон авто замын дагуу байрладаг.

Мөн фронтын шугамд ойр орших хойд Сумы хот болон хөрш Ривне мужид тус бүр нэг худалдааны төв халдлагад өртсөн гэж албаныхан мэдээлжээ. Энэ нь ОХУ-ын худалдааны төв, зах зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг газруудад хийж буй довтолгоонуудын хамгийн сүүлийн тохиолдол юм.

Сумы хотын онцгой байдлын албанаас нийтэлсэн гэрэл зургуудад худалдааны төвийн шал цусанд будагдсан, орц хэсэг нь эвдэрч сүйдсэн байдал харагджээ.

Ривне мужийн захирагч Александр Коваль хэлэхдээ, дроны цохилт худалдааны томоохон төв болон бусад байршилд туссаны улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн шархадсан байна.

Эх сурвалж: Reuters агентлаг

Нийслэлд БААВГАЙ үзэгдсэн дуудлага мэдээлэл 5 бүртгэгджээ
Нийслэлд БААВГАЙ үзэгдсэн дуудлага мэдээлэл 5 бүртгэгджээ
 
ТОЙМ | Гурван их наядын хүлээлт, хоёр их наядын алдагдал
ТОЙМ | Гурван их наядын хүлээлт, хоёр их наядын алдагдал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.