
Худалдаа, хөгжлийн банк (ХХБ буюу TDB) 2026 оны аравдугаар сарын 16-19-ний хооронд суурь бүртгэлийн системдээ шинэчлэл хийхээр төлөвлөж, аравдугаар сарын 18-нд шинэ системд шилжсэнээ зарласан. Гэхдээ системийн шинэчлэлийн улмаас үйлчилгээ түр хязгаарлагдаж, шилжүүлэг хийх, банкны аппликейшн зэрэг рүү нэвтрэхэд хүндрэлтэй болоод байгаа юм.
Энэ тухай олон улсын платформ болох "Reddit"-ээр хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд шинэчлэлийн дараа данс руугаа нэвтэрч чадахгүй байх, HID Approve аппын зориулалтыг ойлгохгүй байх, Монгол утасны дугааргүй гадаадаас нэвтрэхэд хүндрэлтэй байх талаар хэрэглэгчид олноор шүүмжилжээ.
ХХБ системийн шинэчлэлээ дуусгасан гэж мэдэгдсэн ч шинэчлэлийн дараах дансны мэдээлэл, гүйлгээний харагдац болон нэвтрэлтийн хүндрэлүүдийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Гэтэл зөвхөн банкны аппликейшний улмаас аж ахуй нэгж болон хувь хүнд хүндрэл учраад байна.
Мөн тус банкаас дараах мэдэгдлийг хийсэн. Мэдэгдэлдээ "шинэчлэлийн хүрээнд харилцагчийн дансны дугаар өөрчлөгдөж, 10 оронтой боллоо. Гэхдээ хуучин дансны дугаар тань хүчинтэй хэвээр байгаа" талаар дурдсан. Түүнчлэн аппликейшн рүү нэвтрэх зааврыг дурдаагүй үүний улмаас апп руугаа нэвтэрч чадахгүй олон мянган хэрэглэгч цахим орчимд дургүйцлээ илэрхийлээд байна.
Дараах хүндрэл апп шинэчлэлтэй холбоотойгоор үүсч байна. Үүнд:
- Дансны үлдэгдэл харагдахгүй байх
- Боломжит үлдэгдэл зөрүүтэй харагдах
- Гүйлгээ хуулгад харагдахгүй байх
- Хуучин апп руу нэвтрэхгүй байх
Нэвтрэх баталгаажуулалтын хүндрэл буюу HID Approve болон шинэ нэвтрэх тохиргоотой холбоотой хүндрэл гарч байгаа аж.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.