Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Азийн пара наадамд 246кг шахаж түрүүллээ. Бүгдэд нь баярлалаа.
 

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Азийн пара наадамд 246кг шахаж түрүүллээ. Бүгдэд нь баярлалаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Японы Айчи-Нагоя хотод болж буй 2026 оны Азийн пара спортын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр гурав дахь оролдлогоороо 246 кг шахсанаар Азийн пара наадмын хошой аварга болов.

Тэмцээний үеэр Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 231 кг, хоёр дахь оролдлогоороо 236 кг, гурав дахь оролдлогоороо 246 кг-ыг амжилттай шахсан байна.

Түүний жинд Ираны тамирчин Алиакбар Гарибшахи 245 кг-ын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин хүрэл медалийн эзэн болжээ. Ираны тамирчин дараагийн оролдлогууддаа 252 кг захиалсан ч өргөж чадсангүй.

Э.Содномпилжээний энэ удаагийн түрүү нь Монголын баг тамирчдын “Айчи-Нагояа-2026” Азийн пара наадмаас хүртсэн дөрөв дэх алтан медаль боллоо.

Э.Содномпилжээ өмнө нь 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас алтан медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа тивийн наадмын аваргын цолоо дахин бататгав.

Тэрбээр 2016 оны Риогийн паралимпын наадмаас хүрэл, 2020 оны Токиогийн паралимпын наадмаас алтан медаль, 2024 оны Парисын паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Монголын пара спортын шилдэг тамирчдын нэг юм.

Э.Содномпилжээ 246 кг-ыг амжилттай шахсанаар Монголын төрийн далбааг Азийн пара спортын наадмын медалийн тавцанд дахин мандууллаа.

Гараашны татвар цуцлах өргөдөлд 86’500 гарын үсэг зуржээ
Гараашны татвар цуцлах өргөдөлд 86’500 гарын үсэг зуржээ
 
Нийслэлийн 387 жилийн ойн бөхийн барилдаан болж байна
Нийслэлийн 387 жилийн ойн бөхийн барилдаан болж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.