Эмэгтэйчүүдийг улстөрд дэмжих зорилготой ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН СҮЛЖЭЭ нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийг улстөрд дэмжих зорилготой ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН СҮЛЖЭЭ нээлтээ хийлээ

/2021.10.20/: Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог бэхжүүлэх, сонгуульт албанд олон нийтийн итгэлийг хүлээн ажиллах, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцох хүсэл эрмэлзлэлтэй эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ өчигдөр нээлтээ хийлээ.

Энэхүү сүлжээг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ төрийн байгууллагуудын консерциумаас зохион байгуулж буй юм.

Сүлжээний нээж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич үг хэлэхдээ:

-Монголын эмэгтэй улстөрчдийн өмнө улстөр, нийгмийн болон институцийн олон асуудал тулгарч байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн эв нэгдэл, ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал. Тиймээс Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг эмэгтэй улстөрчдийн мэдлэгийг хангах, чадварыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж найдаж байна гэсэн юм.

СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛД ӨРСӨЛДӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН
ТОО ЯАГААД ЦӨӨН БАЙДАГ ВЭ?

75%: Эмэгтэйчүүд ар гэрийн ажил хүүхдээ асрах ажлуудад дарагдсан байдаг

68%: Эмэгтэйчүүдэд дэмжих танилын хүрээ дутдаг

64%: Эмэгтэйчүүд нэр дэвшсэн ч тэднийг сонгодоггүй

64%: Эмэгтэйчүүдэд улстөрд орох зориг дутдаг

64%: Эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдсөнөөр нүд үзүүрлэгдэх, заналхийлэлд өртөх, нэр хүндэд нь муугаар нөлөөлөхөөс эмээдэг

63%: Эмэгтэйчүүдэд гэр бүлийн дэмжлэг дутдаг

62%: Соёлын хэм хэмжээнээс шалтгаалаад эмэгтэйчүүдийг улстөрд оролцохыг дэмждэггүй

61%: Эмэгтэйчүүдэд кампанит ажил зоохион байгуулах нөөц дутмаг

60%: Эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдсөнөөр хүчирхийлэлд өртөхөөс эмээдэг

60%: Эмэгтэйчүүдэд улстөрийн нам нь дэмжлэг үзүүлдэггүй

59%: Эмэгтэйчүүдэд улстөрийн туршлага дутдаг

МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ төрийн бус байгууллагын Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал:

-Эмэгтэй хүн гэр бүлээрээ хамтын шийдвэр гаргахаас эхлээд шат шатандаа маш их зориг гаргадаг. Тиймээс татан оролцуулах нь чухал гэж үзэж байна. Үүнээс гадна шийдвэр гаргах албан тушаалд горилох, улс төрийн сонгуульд нэр дэвших, хүний эрхэд суурилсан жендерийн тэгш байдлын зарчимд нийцсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бодит үйл хэрэг болгоход дэмжлэг үзүүлдэг сүлжээ байгаасай гэж хүсэж байна.

Энэ сүлжээ маань улс төрд байгаа эмэгтэйчүүдийн эв нэгдэл, нөлөөллийн амьд орон зай байгаасай. Нам харгалзахгүйгээр хамтран ажилладаг байхыг бид хүсэж байна.

Энэ боломжийн эхлэлийг Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төслийн хүрээнд эхлүүлж байгаадаа баяртай байна.

Хэчнээн торгон мэдрэмжтэй ухаалаг эрэгтэй хүн байлаа гээд эмэгтэйчүүдийн өвөрмөц, онцлог хэрэгцээ туулж байгаа туршлагыг мэдэхгүй. Жишээ нь: Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал дээр тулгарч байгаа цэцэрлэг хангалтгүй гэх мэтээс эхлээд шат шатны байгууллагын гаргаж байсан шийдвэр эмэгтэйчүүдэд ЭЭЛГҮЙ байсныг дурдаж болно гэв.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН СҮЛЖЭЭ ЯМАР
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ВЭ?

  • Улстөрд манлайлах хүсэл эрмэлзлэлтэй эмэгтэйчүүдийг сүлжээнд урьж% улстөрийн шийдвэр гаргалтад оролцох, манлайллын ач холбогдол, өөртөө итгэх итгэлийг нь дэмжих үйл ажиллагаа сургалт
  • Нэр дэвшихээр горилж буй эмэгтэйчүүдэд зориулсан кампанит ажил болон бусад шаардлагатай чадавх арга хэрэгслийн сургалт

Гэх зэргээр нөлөөлөл, сургалтын үйл ажиллагаанууд явуулах юм. Мөн энэ сүлжээ нь зорилго нэгт бүх эмэгтэйчүүдэд нээлттэй байх ажээ.

Нүүрсний экспорт 50 гаруй хувиар өссөн байна
Нүүрсний экспорт 50 гаруй хувиар өссөн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.