Хорт могой нийслэл хотод тэнүүчилж явна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорт могой нийслэл хотод тэнүүчилж явна

May be an image of snake and nature

/2021.07.22/: Монгол орны Ховд, Архангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар элбэг тархацтай бөгөөд ихэвчлэн хад асгатай газарт нутагладаг боловч энэ жил бороо, ус ихтэй байгаа учир усаар дамжин нийслэлд ихээр үзэгдэх болжээ.

Энэхүү могой нь Монгол улсад нутагладаг могойнуудын хамгийн хортойд тооцогддог бөгөөд хорыг нь анагаах ухаанд өргөнөөр ашигладаг юм байна.

Биеийн ерөнхий зүс нь хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг. Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо байдгаараа бусад могойноос ялгаатай ажээ.

Хэрэв та нийслэлд энэхүү могойтой таарвал дараах мэргэжлийн байгууллагад хандан мэдээлэл өгөөрэй.

Нийслэлийн байгаль орчны газар

📞: 318003, 323780

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Токиод өчигдөр ковидын 1800 тохиолдол бүртгэгджээ
Токиод өчигдөр ковидын 1800 тохиолдол бүртгэгджээ
 
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.