Монголын театрын музейд Алтай ятгын үзэсгэлэнг зохион байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын театрын музейд Алтай ятгын үзэсгэлэнг зохион байгуулж байна

/2023.04.21/: 2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан хээрийн шинжилгээний анги Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байжээ.

Энэ ятга нь Монгол Улсын түүхэн дэх эртний түүхтэй хоёр дахь хөгжмийн зэмсэг ажээ.

Жаргалант Хайрханы хөгжмийн эх олдвор олдсоны 15 жилийн ой, дахин нутагшуулсны 10 жилийн ой тохиож байна.

Энэ олдворыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжим судлаач Д.Ганпүрэв 2011 оноос судалж, “Эгшиглэн магнай” үндэсний хөгжмийн үйлдвэрийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавтай хамтран сэргээн засварлажээ.

"Ирээдүйд өвлүүлэх өв соёл" Алтай ятгын үзэсгэлэн, худалдааны 3-н гол зорилго нь

1. Алтай ятга, Буган ятгыг ард түмний хэрэглээнд оруулах,

2. Бие дааж тоглох аргачлалыг ирээдүйд өвлөн уламжлуулах,

3. Алтай, Буган ятгад зориулсан номыг уран зохиолын ном мэт хүссэн үедээ чөлөөтэй ашиглаж чаддаг болох явдал юм.

Эх сурвалж: Соёлын яам

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна
Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.