Сансарт ниссэн амьтад
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сансарт ниссэн амьтад

15 Amazing Animals Who Paved the Way for Mankind to Reach for the Stars

/2023.04.05/: Хүн төрөлхтөн сансарт маш олон төрлийн амьтдыг олон удаа илгээжээ. Энэ нь сайн ч бай, муу ч бай эдгээр амьтад хүн сансарт нисэх замын эхлэлийг тавьсан юм.

Сансарт ниссэн амьтдын дотор нохой, муур, загас, хулгана, яст мэлхий, мэлхий, аалз болон сармагчин (приматууд) багтжээ.

Сансарт гарсан хамгийн анхны амьтан

Why Fruit Flies Were the First Animals in Space | HowStuffWorks

Жимсний ялаа дэлхийг орхин гарсан анхны амьтан байв. Жимсний ялаа нь удамшлын болон эсийн түвшинд хүмүүстэй гайхалтай төстэй байдаг тул туршилтын сайн субъект болдог. Олон жилийн турш судалгааны ертөнцийн голлох сонголт байсан тул сансарт биоанагаах ухааны судалгааг тэдэн дээр хийх нь гарцаагүй сонголт болов. Мөн жижигхэн биетэй учир жижигхэн сансрын хөлөгт зай эзлэхгүй маш том давуу талтай.

Сармагчны төрөл зүйлс сансарт ниссэн нь

Animals in Space | Blog | MA Griggs

Жимсний ялаа нь биоанагаах ухааны судалгаа хийхэд тохиромжтой байж болох ч сансрын нислэгийн хүний биед үзүүлэх физиологийн нөлөөг туршихад хөхтөн амьтад хэрэгтэй байсан. Сансарт илгээсэн анхны хөхтөн амьтан бол II Альберт нэртэй резус төрлийн сармагчин байв. Түүнийг 1948 онд хөөргөсөн I Альбертийн дараа 1949 онд хөөргөсөн юм. I Альберт нь харамсалтайгаар сансарт гарахаасаа өмнө нас барсан юм.

Харин II Альберт нь амжилттайгаар сансарт гарсан ч буцаж газардах үед капсулынх нь шүхэр дэлгэгдээгүй улмаас нас барсан байдаг. Үүний дараагаар Альберт III, IV, V, VI-г мөн сансарт нисгэсэн ч эхний хоёр шиг ижил төстэй хувь тавилантай байсан. Иймэрхүү амжилтгүй олон нислэгийн дараа АНУ 1959 оны тавдугаар сард хоёр сармагчин сансарт амжилттай хөөргөж буцаан авчирч чадсан түүхэн үйл явдлыг тэмдэглэв.

Абль, Бейкер нэртэй хоёр сармагчин 483 км өндөрт хүрч, ямар ч гэмтэлгүйгээр газардаж чадсан. Харамсалтай нь Абль арьсан доорх электродыг авах мэс засал хийсний хэд хоногийн дараа нас барсан. Үүний дараанаас АНУ нь жижиг сармагчны төрөл зүйлээс илүүтэйгээр илүү том мөн хүнтэй илүү ойр төрөл зүйл болох шимпанзег сонгож нисгэх болсон. Ингээд 1961 оны нэгдүгээр сарын 31-нд Хам нэртэй шимпанзе саб-орбит хүрсэн хамгийн анхны шимпанзе болсон нь АНУ-ын хамгийн анхны мөн Юри Гагарины дараа дэлхийгээс хоёр дахь саб-орбит буюу сансарт гарсан Алан Шепардын нислэгийг амжилттай болгоход гөл хүчин нөлөө үзүүлсэн юм.

1961 оны 11 дүгээр сарын 29-нд Енос шимпанзе дэлхийн орбитыг тойрон эргэсэн хамгийн анхны шимпанзе болсон нь мөн л АНУ-н анхны дэлхийгээс хоёр дахь дэлхийн орбитыг тойрсон Жон Гленны замыг нь засаж өгсөн юм. Хүмүүс сансрын нислэгийн хатуу ширүүнийг даван туулж чадна гэдэг нь тогтоогдсоны дараа сармагчин болон мичний төрөл зүйлсийг судалгаанд ашиглах нь багасаж харин жижиг хэмжээтэй, арчилгаа багатай амьтдыг түлхүү ашиглах болсон.

ЗХУ-н ноход сансарт

Meet the Heroic Animals That Went Into Space Before Humans

АНУ-ын хувьд хүнийг сансарт нисгэхээс өмнө сармагчны төрөл зүйлсийг ашиглаж байсан бол ЗХУ нь нохойг илүү үзсэн. Энэхүү шалтгаан нь нохойнуудыг сансарт нисэх үеэр сармагчнаас арай бага сандарч үймнэ гэж үздэг байсантай холбоотой. Дэлхийг хамгийн анх тойрсон амьтан нь бид бүгдийн хамгийн сайн мэдэх Лайка нэртэй нохой юм. Гэвч тэрээр хамгийн анхны сансарт гарсан нохой биш, 1951 оны наймдугаар сарын 15-нд Дезик, Цыган нэртэй ноход хамгийн анх сансарт гарсан байдаг бөгөөд 1951-1952 онуудад нийт 9 нохойг ЗХУ сансарт хөөргөсөн байдаг.

Ингээд 1960 оны наймдугаар сарын 19-нд Белка, Стрелка нэртэй нохдыг 42 хулгана, саарал туулай, хоёр харх, ялаанууд мөн ургамал, мөөгний төрлүүдтэй хамт сансарт нисгэж дэлхийг 17 удаа тойрч 27 цаг байсны эцэст амжилттайгаар газардуулж чадсан юм. Энэ нь дэлхийг амжилттайгаар тойрсон хамгийн анхны амьтад байв. Нохойн төрөл зүйл болон сармагчны төрөл зүйлс нь АНУ, ЗХУ-ын хоорондох сансрын өрсөлдөөн болон хүн төрөлхтний сансрын аялал хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулсан.

Сансарт гарсан хамгийн анхны муур

The animals that paved the way for humans in space

1963 онд сансарт ниссэн хамгийн анхны бөгөөд цорын ганц муур нь Фелисетт нэртэй франц муур юм. Францын сансрын нислэгийн хөтөлбөрт багтсан 14 муурын нэг байсан бөгөөд үүний дараагаар Франц ч тэр мөн бусад улс ахин хэзээ ч муур сансарт хөөргөөгүй. Харин сансрын нислэгийн дараа түүний биед нислэг хэрхэн нөлөөлсний судлахын тулд буцаж ирснийх нь дараа төд удалгүй устгасан гэдэг.

Түрүүн дурдсанчлан хүмүүс сансрын нислэгийн хатуу ширүүнийг даван туулж чадах нь тодорхой болсны дараа амьтдыг туршилтын нислэгт ашиглахаа багасгаж харин сансрын лабораторид түлхүү ашиглах болсон. Хулгана, мэлхий, загас, аалз, бичил биетэй тардиградууд мөн элдэв төрлийн бактериудыг хүртэл эх дэлхийгээс авч яван сансарт элдэв туршилт хийсэн. Энэ явдалд зориулан НАСА вэбсайтдаа:

“Эдгээр амьтад эрдэмтдэд тэдний тусламжгүйгээр сурч чадахгүй асар их зүйлсийг зааж өгсөн. ЗХУ болон АНУ-ын сансрын хөтөлбөрийн эхэн үед амьтдын туршилт байгаагүй бол асар их хүний амь нас хохирох байсан. Эдгээр амьтад тус тусынхаа улсад ямар ч хүн хийж гүйцэтгэж чадахгүй зүйлсийг хийсэн. Тэд технологийн дэвшлийн нэрийн өмнөөс амь насаараа эсвэл ямар нэгэн үйлчилгээгээ зориулж, хүн төрөлхтний сансарт олон удаа гарах замыг зассан” гэж хүндэтгэл үзүүлэн бичсэн.

Эдгээр сансрын хөтөлбөрүүд нь хүмүүс болон бусад амьтдад асар их ашиг тусыг өгсөн нь эргэлзээгүй боловч эдгээр амьтад сайн дураараа үүнд нь оролцоогүй. Гэсэн хэдий ч бид тэдэнгүйгээр үүнийг хийх боломжгүй. Тиймээс тэд дурсагдах ёстой.

Эх сурвалж: discovermagazine.com, www.space.com

Импортын 171,45 тонн цагаан будаанаас шавж илэрчээ
Импортын 171,45 тонн цагаан будаанаас шавж илэрчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.