Хиймэл оюун ухаант ChatGPT-ийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиймэл оюун ухаант ChatGPT-ийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгджээ

ChatGPT co-authors research papers; Is it even ethical, academia debates -  Hindustan Times

“Чатлах ба хууран мэхлэх: ChatGPT-ийн эрин үед академик шударга байдлыг хангах нь” гэсэн нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын боловсролын нэртэй сэтгүүлд хэвлэгджээ.

Хиймэл оюун ухаан (AI) нь академик үнэнч шударга байдал болон плагиризмтай холбоотой хэд хэдэн сорилт болон асуудлыг хөндсөн талаар тайлбарлажээ.

Плимут Маржон Их Сургууль (Plymouth Marjon University)-ийн эрдэм шинжилгээний дадлагын захирал, профессор Дебби Коттон болон тус сургуулийн хоёр өөр эрдэмтэн судлаач “Innovations in Education and Teaching International” сэтгүүлийн редакторуудад өөрсдийгөө тус нийтлэлийг бичсэн хэмээн итгүүлжээ. Эрдэм шинжилгээний өгүүллийг нь хянан магадласан дөрвөн шүүмжлэгч хүртэл тус гурван авторыг өөрсдөө бичсэнд нь эргэлзэлгүй сэтгүүлд хэвлүүлэх шийдвэр гаргасан байна. Харин уншигчид болон тэр тусмаа хянан магадлаж хэвлүүлэх шийдвэр гаргасан шүүмжлэгчид тус өгүүллийг сүүлийн үед олны дунд эрэлттэй байгаа хиймэл оюун ухаанд суурилсан чатбот ChatGPT бичсэн гэдгийг хэн нь ч мэдсэнгүй.

Профессор Дебби Коттон нь “Бид ChatGPT маш өндөр түвшинд бичиж байгааг харуулахыг хүссэн. Технологиуд маш хурдан хөгжиж байгаа бөгөөд их сургуулиуд үүнийг нь гүйцэж түрүүлэхэд маш хэцүү байна. Энэ бүгд яг зэвсгийн хөгжүүлэлт шиг өрнөж байна.” гэж хэлжээ.

Олон жилийн турш их сургуулиуд, системийг нь хууран мэхлэхийг оролдож буй оюутнуудын эсрэг тэмцэж хичээж ирсэн. Өөр хүнээр бичүүлсэн эсээ болон өөр бусад академик ажлуудыг бусдаас авахын эсрэг тэмцсээр байгаа. Харин сүүлийн үед эсээ, курсийн ажил болон дипломын ажил гэх мэт академик ажлуудыг оюутнууд гүйцэтгэхдээ ChatGPT-г ашиглаж байна гэж сэжиглэж эхэлсэн. Тийм ч учир сүүлийн үед институтууд чатботуудын бичсэн ажлыг өөрийнх гэж хуурч байгаа оюутнуудыг барьж тогтоохоор ажиллаж байна. Энэ асуудлыг ажиглаж байгаа хүний хэлснээр уг асуудалтай тэмцэж байгаа ихэнх их сургуулиуд зальдаж байгаа оюутнуудыг баривал сургуулиасаа хөөх шийдвэр гаргана хэмээн мэдэгджээ.

KINGS COLLEGE STUDENT ACCOMMODATION | UK Acoustic Systems

Лондонгийн Эзэн Хааны Коллежийн Компьютерийн эрдэмтэн, бичвэрийг хуулбарласан, бусдаар бичүүлсэн эсэхийг илрүүлдгээрээ мэргэшсэн Томас Ланкастер нь энэ асуудлаар мөн байр сууриа илэрхийлэв.

Тэр хэлэхдээ “Олон их сургуулиуд тус асуудлаас болоод сандарч байна. Хэрвээ бидний өмнө компьютерээр бичүүлсэн гэж нотлоход маш хэцүү, дүрмийн хувьд сайн бичигдсэн бичиг баримт байна гэе. Хиймэл оюун ухааны англи хэлний хэрэглээ, дүрмийн чанар нь ихэвчлэн оюутнуудыхаас илүү байдаг. Гэвч сүүлд шинэчлэгдэн гарсан ChatGPT-4 нь илүү сайжирч бичих чадвар нь илүү хүн шиг мэдрэгдэх болсон. Гэсэн хэдий ч эрдэмтэн судлаач нар маань оюутнуудыг чатбот ашигласан эсэхийг мэдэж болох сэжүүр хайж болно. Магадгүй эдгээр сэжүүрүүдийн хамгийн том нь эрдэм шинжилгээний өгүүллийн эшлэлийг чатботуудыг төдийлөн сайн ойлгодоггүй” гэв. Мөн “Гэвч ямар ч төрлийн академик бичгийн ажилд эшлэгдэх нь хамгийн чухал ажлуудын нэг. Чатботууд нь маш сэжигтэй эшлэл хийдэг эсвэл бүр цоо шинээр зохиодог”. “Чатлах ба хууран мэхлэх...” эрдэм шинжилгээний өгүүлэлд ч мөн ийм асуудал гарсан бололтой. Коттон болон түүний хамтрагчид хянан магадлагаагаар өгүүллээ амжилттай давуулахын тулд бүх эшлэлүүдийг өөрсдөө сольж нэмсэн гэжээ. Ланкастрын бодож буйгаар ChatGPT нь эрдмийн зэрэг олгох сургалтын анхан шатанд буюу эхэн үедээ тус хүргэж болох ч эцэстээ үр ашиг нь муудах болно. Хичээл сургалтууд улам гүнзгийрэх тусам чатботуудаар шинэлэг ажил хийлгэх улам хэцүү болно. Миний бодлоор чатботууд бүтэн диссертаци бичиж чадахгүй” гэжээ.

Бристолийн их сургууль нь оюутнууд ChatGPT-ийг хууран мэхлэх зорилгоор ашигласан болохыг хэрхэн илрүүлэх талаар ажилтнуудад зориулсан шинэ удирдамж гаргасан эрдэм шинжилгээний байгууллагуудын нэг юм. Энэ шийдвэр нь давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг сургуулиас албадан гаргахад хүргэж болзошгүй юм. Тус их сургуулийн дэд проф. Кейт Уиттингтон “Энэ бол та ганц удаа алдаа гаргалаа тиймээс сургуулиас хөөгдөж байгаа асуудал биш харин бид стандартыг сахих хэрэгтэй учраас хууран мэхлэхийг зөвшөөрөхгүй байгаа гэдгээ тодоор маш тодорхой байдлаар илэрхийлж байгаа хэрэг юм. Та хууран мэхлэх замаар эрдмийн зэрэг аваад анхны ажилдаа орлоо гэж бодъё. Гэвч та сайн ажиллаж чадахгүй, таны карьер хүссэнээр тань урагшлахгүй шүү дээ” гэв.

ChatGPT will revolutionise the way researchers work

Ковентригийн их сургууль (Coventry University)-ийн Эрдэм шинжилгээний шударга байдлыг сахиулагчдын тэргүүн Ирен Глендиннинг хэлэхдээ “Хэрэв хууран мэхлэхийн тулд эдгээр хэрэгслийг ашиглавал оюутнуудыг эргүүлэн татах боломжтой гэсэн мессежийг оюутнуудад хүргэхийн тулд бид хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж байна. Хуурч байгаад баригдсан хүн бүр хиймэл оюун ухааныг зохистой ашиглах сургалтанд хамрагдах ёстой. Хэрвээ тэд цаашид ч хууран мэхэлсээр байвал сургуулиас хөөнө. Манай хамт олон хэд хэдэн тохиодлол илрүүлэн тэдэнтэй ажиллаж байна. Хэдэн хүн баригдаагүй байгааг мэдэхгүй ч нэмж илрүүлсээр байна. Глендиннинг эрдэмтэн судлаачдад зориулан болгоомжлуулах үүднээс, хэрвээ оюутны тань бичвэрт түүний ярианы хэллэг мэдрэгдэхгүй байвал анхаарах хэрэгтэй. Мөн маш олон баримт байгаа хэрнээ цөөн шүүмж байвал энэ бас нэг анхаарах зүйл гэжээ.

Ботуудын гаргаж буй алдааг олж чадахгүй байгаа оюутан баригдах магадлал өндөр. Жишээ нь миний ажилладаг компьютерийн шинжлэх ухааны чиглэлд хиймэл оюун ухаанууд нь код бичиж чадах ч алдаа (bug) тогтмол гаргадаг. Програмчлалын үндсийг ойлгохгүйгээр компьютерийн програмын алдааг залруулж (debug) чадахгүй. Тиймээс тухайн оюутан сэдвээ бүрэн ойлгохгүй бол ботын алдааг ч олж чадахгүй. Жилд 9250 фунт стерлингийн төлбөр төлдөг оюутнууд бол өөрсдийгөө л хуурч байгаа хэлбэр. Тэд их сургуульд сурахын оронд өөрсдийнхөө цаг зав болон мөнгөө дэмий үрж байна гэж хэлжээ.

Эх сурвалж: www.theguardian.com

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.