Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад 40 тэрбум ам.доллар зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад 40 тэрбум ам.доллар зарцуулна

Жендэр, жендэр л гэнэ, эрчүүдийн эрх хаана үлдэвДэлхий дахинд /2021.07.03/: "НҮБ-Эмэгтэйчүүд" байгууллага болон Мексик, Францын Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөтэй хамтран зохион байгуулж буй "Тэгш эрхийн үе" цахим форум зохион байгуулагдаж байна.

2021 оны 06-р сарын 30-аас 7 сарын 2-ны өдрүүдэд Парис хотноо "Тэгш эрхийн үе" олон улсын форум зохион байгуулагдаж бөгөөд энэхүү форумд оролцохоор төр, засгийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагуудын тэргүүнүүд, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагуудын аквистууд, хүмүүнлэгийн үйлсэд оролцогч, хувийн хэвшлийн компаниудын гүйцэтгэх захирлууд Парис хотноо цуглаад байна. Энэхүү форумаас жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр зургаан үйл ажиллагааны эвслийг байгуулж ирэх таван жилд жендэрийн тэгш байдлыг хурдасгах дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, улам бүр нэмэгдэж буй КОВИД-19- ээс үүдэлтэй эмэгтэйчүүдэд тохиолдож буй эрсдлийг даван туулах зорилготой “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал, хүмүүнлэгийн үйл ажиллагааны тухай компакт гэрээ”- байгуулж гарын үсэг зурна. Форумаас 40 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт хийх хөрөнгө санхүүг босгохоор төлөвлөж байгаа нь дэлхийн хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангахад хамтын хүчээр баялаг эх үүсвэрийг бий болгож буй хамгийн том хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна.

Энэхүү форум нь 1995 оны Бээжингийн Эмэгтэйчүүдийн бага хурлаас хойшхи жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хийгдэж буй олон улсын хамгийн чухал хурал боллоо. Форумыг хамтран зохион байгуулагчид болох Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Мексик улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор нар нээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, форумыг зохион байгуулагч, НҮБ-Эмэгтэйчүүд (UN Women) байгууллагын захирал Пхумзиле Мламбо-Нгкука нар үг хэллээ. Нээлтийн арга хэмжээнд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Кени Улсын Ерөнхийлөгч Ухуру Кениата, Нобелийн шагналт Надия Мурад, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Тунис улсын феминист Ая Чебби нар оролцов.

Парисын форумын үеэр тодорхой үүрэг амлалтыг танилцуулж, жендэрийн тэгш байдлын хэрэгжилт, санхүүжилтэд анхаарлаа хандууллаа. Нээлтийн үеэр Франц, Америкийн Нэгдсэн Улс, Кени, Аргентин, Гүрж, Финлянд, Канад, Герман, Өмнөд Африк, Европын Холбооны төр, засгийн тэргүүнүүд болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийнхэн томоохон амлалтууд зарлав . Үүнд:

- Дэлхийн банк нь Африкийн 12 улсад жендэрийн тэгш бус байдлыг арилгах хөтөлбөрт томоохон хөрөнгө оруулалт хийхээр амласан.

- Жендэрийн тэгш байдлыг хангах ажлыг хөхүилэн дэмжих, урагшлуулах бодлогын томоохон шинэчлэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Кени улсын Ерөнхийлөгч жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний стратеги, нөөцийг зарлав. Канадын Ерөнхий сайд тус улсын эмэгтэйчүүд, охидод ашиг тусаа өгөх халамжийн тогтолцоонд хөрөнгө оруулах, Гүржийн Ерөнхийлөгч хүчингийн хууль ёсны тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийж удирдан чиглүүлэхээ тус тус амлав. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камила Харрис жендэрт суурилсан хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эдийн засгийн аюулгүй байдал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар баримтлах бодлого, нөөцийн үүрэг амлалтаа бататган зарлав.

- Жендэрийн тэгш байдлыг хангах гол асуудлуудыг урагшлуулах зохицуулалтын механизмыг эхлүүлэх талаар, тухайлбал, шинээр Глобал Аллианс он Кэйр (Global Alliance on Care) болон Эн Аллианс тү фанд Сустайнэбл Фэминист Мүвмэнтс (an Alliance to Fund Sustainable Feminist Movements) шинэ эвслийг байгуулж байгааг зарлалаа.

Ерөнхийлөгч Макрон Парисаас шууд дамжуулалт хийх үеэрээ жендэрийн тэгш байдлын хямралтай нүүр тулж тэмцэхээ илэрхийлж, “Тэгш эрхийн үе” форумаар дамжуулан “Франц улс эмэгтэйчүүд, охидын эрх, хүний эрхийн адил түгээмэл байдаг гэдгийг чанга, тодорхой мэдэгдэх явдал юм. Бидний арга бол олон улсын үйл ажиллагаа бөгөөд үүнийг олон талт үйл ажиллагаа юм. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах зорилгоор Францын засгийн газар 100 сая ам. долларыг зарцуулна” хэмээн зарлав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Парист шууд ярилцлага өгөхдөө Парисын форумын зоримог алхамыг талархан хүлээн авч, энэхүү форум нь дэлхийн тэгш бус байдлыг арилгаж, шударга ёс, жендэрийн эрх тэгш байдлын төлөө актвист, бодлого боловсруулагчид, бүх насны удирдагчд хамтран жендэрийн эрхт тэгш байдлын төлөөх түүхэн шинэ үе эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Мламбо-Нгука хэлэхдээ “Энэ бол жендэрийн тэгш байдлын шинэ хуудас юм. Бид хамтдаа эрсдлийг үүрч, аливаа зүйлийг өөрөөр хийх ёстой гэсэн итгэл үнэмшлээрээ Бээжингийн мөрийн хөтөлбөрийн дуусаагүй ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно ” хэмээв.

Форумын өдрүүдэд өмнө нь амлалт өгсөн 1000 гаруй амлалт гаргагчаас гадна олон санхүү, бодлого, хөтөлбөрийн амлалт хүлээж байна. Co-Impact Fund, CIFF, Fondation Chanel, Global Green буцалтгүй тусламж, Эмэгтэйчүүдийн санхүүжилтийн сүлжээ, Нээлттэй нийгэм сангаас нэмэлт буяны үйлс хийхээр төлөвлөж байна. P&G, Unilever, PayPal, Estée Lauder зэрэг хувийн хэвшлийн томоохон хувь нэмэр оруулагчид үүнд багтаж байна. Иргэний нийгэм, залуучуудын тэргүүлэх үүрэг амлалтыг нэлээд олноороо өглөө. Тухайлбал: GirlsForClimate нь Уганда улсад 100 гаруй уур амьсгалын төв байгуулах, Камеруны дижитал эрхийн кампанит ажил нь дижитал ялгааг таслан зогсоох чиглэлээр суртал ухуулга, бодлогын ажил, Египетийн Феминист холбоо нь гэр бүл салалтын тэгш эрх, салсан эмэгтэйчүүдэд хүүхдээ асран хамгаалах чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр амлалтыг авав.

Форумд жендэрийн тэгш байдлын талаарх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн 110 гаруй арга хэмжээ, түүний дотор залуучуудын удирдсан арга хэмжээ багтаж байна.

Парисын форум нь жендэрийн тэгш байдлыг хурдасгах, олон улсын хамтын нийгэмлэгийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үүрэг хариуцлагыг өөрчлөхөд чиглэсэн таван жилийн аяныг эхлүүлсэнээрээ түүхэн үйл явдал юм.

НҮБ-аас хүүхдээр хурдны морь унуулахгүй байхыг уриаллаа
НҮБ-аас хүүхдээр хурдны морь унуулахгүй байхыг уриаллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.