Компьютерийн эдэлгээг уртасгах 6 зөвлөмж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Компьютерийн эдэлгээг уртасгах 6 зөвлөмж

The 6 Types of Maintenance Explained | ToolSense Glossary

Өмнө нь бид танд гар утасны эдэлгээг богиносгож байдаг буруу зуршилын талаар мэдээлэл, зөвлөгөө нийтэлж байсан бол энэ удаад ажил, амьдралын салшгүй нэг хэсэг болсон компьютерийнхээ эдэлгээний хугацааг уртасгах зөвлөмж хүргэж байна.

Бид ажил амьдралдаа компьютерийг байнга хэрэглэж ирсэн ч өдөр тутам хийгддэг маш энгийн зүйлс хүртэл компьютерийн насжилт, хэрэглээнд ямар үр дагавар учруулдагийг огт тоолгүй явж ирсэн байдаг. Яагаад үүнд анхаарал хандуулах ёстой вэ гэвэл компьютер бол ихэнх хүмүүсийн хувьд урт хугацааны хөрөнгө оруулалт ч гэж хэлж болохоор чухал худалдан авалт, чухал хэрэгцээт зүйл юм. Тиймээс таны компьютерийг алгуурхан “алж” байдаг буруу зуршлуудаас хэрхэн сэргийлэх талаар энд өгүүлэх болно.

  1. Зөөврийн компьютерийн батарейг дуустал нь хэрэглэх

How to Increase Battery Life of Laptop - 10 Tips That Help

Лаптоп буюу зөөврийн компьютерийг цаг үргэлж тогонд залгаатай байлгах нь буруу гэдэг ойлголт бидэнд нэгэнт суусан тул хүмүүс лаптопоо цэнэглэж дуусмагц, тогноос салгаж зайгаар нь ажиллуулдаг билээ. Энэ бол зөв дадал. Гэхдээ батарейг нь дуустал, цэнэг нь дуусаад унтартал ажиллуулах нь батарейны эдэлгээг богиносгодог тул цаашид үүнээс зайлсхийхийг зөвлөж байна.

Учир нь зөөврийн компьютерт зориулсан батарейнууд анх үйлдвэрлэхдээ бүрэн цэнэглэж, дуусгах тодорхой тоо хэмжээний хязгаартай хийгдсэн байдаг. Ялангуяа орчин үеийн литий-ион батарейнууд цэнэгээ бүрэн барж, ахин цэнэглэх тоо хэмжээнд хязгаарлалттайгаар үйлдвэрлэгдсэн байдаг учраас олон дахин унтартал нь ажиллуулах нь батарейны эдэлгээг зохих хугацаанаас нь өмнө дуусгах эрсдэлтэй юм.

Мөн нэг зүйлийг сануулахад, бүрэн цэнэгийг нь дуустал ажиллуулсан лаптопны зайг цэнэглэхгүйгээр хэдэн сар хадгалбал тэр зай эргэж цэнэг авч ажиллах боломжгүй болсон байх тохиолдол ч бий.

  1. Зөөврийн компьютерийг шаардлагагүйгээр тогонд залгаж ажиллуулах

How to Increase Laptop Battery Life | PCMag

Орчин үеийн лаптопны батарейг хэтрүүлэн цэнэглэхээс хамгаалах нэг арга бодож олсон нь бүрэн цэнэглэхгүй байх арга бөгөөд энэ нь дэлгэц дээр цэнэг 100 хувь дүүрсэн гэж харуулсан ч үнэн хэрэгтээ батарей тултлаа цэнэг аваагүй байдаг гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, цэнэгийг нь бүрэн дуусгах нь муу үр дагавартайн нэгэн адил цэнэг нь дүүрчихээд байхад тогонд залгаатай чигээр нь байлгаад байх нь мөн л батарейны насыг богиносгодог байна. Тиймээс болж өгвөл цэнэг дүүрмэгц тогноос салгаж, 15 хувь орчим болж багасахаар нь тогонд буцаагаад залгах үйлдлийг залхуурч төвөгшөөлгүй хэвшүүлж чадвал та зөөврийн компьютерийн эдэлгээний хамгийн том асуудал болох батарейны цэнэг “нурах” эрсдэлээс сэргийлж чадах нь.

  1. Агааржуулалтгүй орчинд ажиллуулах

Is Direct Sunlight Damaging To Monitors? - The Nature Hero

Ямар ч төрлийн компьютер ажиллаад эхлэхээрээ халдаг. Ялангуяа өндөр хүчин чадал шаардсан үйлдэл гүйцэтгэх үед бүр ч ихээр халж мэдрэгддэг. Сүүлийн үеийн технологийн ачаар компьютерийг хэт халалтаас болж, өөрийн эд ангиудаа гэмтээхгүй байх хамгаалалтууд суурилуулж өгсөн байдаг хэдий ч аливаа зүйл хэмжээ хязгаартай гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа та лаптоп хэрэглэдэг бол батарейны халалт маш өндөр эрсдэлтэй гэдгийг сануулмаар байна.

Desktop буюу ширээний компьютерийн ажиллах орчин нь агаарын урсгал сайтай байх шаардлагатай. Тиймээс процессорыг шургуулганд хийх, агаар муутай буланд суурилуулахаас аль болох зайлсхийх нь зүйтэй юм. Хамгийн өндөр халалт нь компьютерийн CPU буюу гол тооцоолох чип дээр ирдэг учраас халуун агаар хурдан гадагшилж, сэлгэгдэх боломжтой байршилд процессороо байрлуулж байгаарай.

Харин зөөврийн компьютер ашигладаг бол доод хэсэгт нь байрлах агааржуулалтын нүхийг аль болох чөлөөтэй байлгах хэрэгтэй. Заримдаа бид лаптопоо орон дээрээ, эсвэл дэрэн дээрээ тавиад кино үзэх, ажлаа амжуулах байдлаар ашигладаг. Энэ үед агааржуулалтын нүх нь таглагддаг учир лаптоп хэт халж, насжилт нь богиносч байдаг.

  1. Дэлгэцийг нарны шууд тусгал доор байрлуулах

Is Direct Sunlight Damaging To Monitors? - The Nature Hero

Нар шууд тусдаг газар байрласан будагтай гадаргуу ганддаг, бас фото зураг наранд удаан тавьж орхиход өнгөө алдсан байдгийг та сайн мэдэх байх. Будаг болон цементийг гандааж, өнгийг нь өөрчилж чадаж байгаа нарны туяа таны дэлгэцийн нимгэн хуванцар хамгаалалтыг мөн л тэр хэмжээгээр муутгаж байгаа нь тодорхой биз ээ. Гэрлийн туяанаас гадна нарны гэрлийн дулааныг мөн дэлгэц өөртөө шингээснээр түүний эдэлгээ богиносч байдаг.

Мөн дэлгэцийн ирмэгийг барьцалдуулж байдаг цавууг ч нарны халуун илч хайлуулж уяраадаг. Тиймээс нарны гэрлээс зайлсхийх, байршлаа солих боломжгүй бол хөшиг татаж дэлгэцээ нарнаас хамгаалах нь компьютерээ удаан хугацаанд ашиглах боломж олгоно.

  1. Тог баригч, UPS хэрэглэхгүй байх

APC Back-UPS Pro Gaming UPS BGM1500 is big on looks and features, but its  interface could be better - NotebookCheck.net News

Тогны багахан төдий хэлбэлзэл ч таны компьютерийн бичил эд ангиудыг гэмтээх эрсдэлтэй. Өнөө үед ихэнх байшин барилгууд тогны хэлбэлзэл мэдэрч салдаг автомат хамгаалалтууд суулгасан байдаг ч үнэтэй компьютерээ тогны хэлбэлзлээс хамгаалахын тулд суурин компьютерийг тогны залгуурт шууд залгахгүй байхыг хичээгээрэй. Шууд залгахаас өөр аргагүй байдаг бол тогны хэлбэлзэл мэдрэгчтэй олон залгуур ашиглах, цаашилбал тог баригч буюу UPS ашиглаж хэвших нь тог гэнэт тасрах үед олон цаг зарцуулж хийсэн ажлаа амжиж хадгалах ач холбогдолтойгоос гадна компьютерийн эд ангиуд гэмтэхээс хамгаална.

Хэрэв та лаптоп ашигладаг бол ийм хамгаалалт бараг шаардлагагүй. Учир нь лаптопны хүчдэлийн залгуур, бууруулагч нь автомат хамгаалалттай байдаг.

  1. Компьютерээ цэвэрлэхгүй байх

How to Clean the Dust Out of Your Laptop

Энд компьютерийн программ хангамж, хатуу диск дэх мэдээллүүд бус харин шууд утгаараа тоос шороо цэвэрлэх тухай яригдаж байгаа шүү. Учир нь агааржуулалтын нүх сүвийг тоос шороо дарснаар агааржуулалтын урсгал багасч, эд ангиудын халалт нэмэгддэг.

Ер нь дан ганц халалтаас сэргийлэх зорилгоор гэлтгүй жилдээ нэг удаа компьютер доторх тоос шороог үлээлгэх, соруулах зэргээр цэвэрлүүлж хэвших нь зүйтэй юм. Боломжтой газруудыг нь үлээлгэгч, сойзоор цэвэрлэж болох бол баталгаат засварын газруудад хандан, дотоод нарийн эд ангиудад цэвэрлэгээ хийлгэж болдог.

Зөөврийн компьютерийг мөн адил тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй. Ялангуяа, агааржуулалт сайтай газар тавьсан ч лаптоп хэт халах, үйлдэл гүйцэтгэх хурд нь удаашраад байвал цэвэрлүүлэх болсны дохио байж болох юм шүү. Мөн товчлуурт гарны завсраар идэх юмны үртэс орох, шингэн асгарах зэрэгт мэргэжлийн хүнээр задлуулж цэвэрлүүлэх нь зөв үйлдэл болно.

Дээр дурдсан зөвөлгөөг та хэрэгжүүлж чадвал компьютерийн чинь эдэлгээний хугацаа уртасч, эвдрэл гэмтэл тохиолдох магадлал буурах нь дамжиггүй. Компьютер ч гэсэн нэг төрлийн машин механизм учраас худалдаж аваад, нэг буланд зоогоод орхих бус тогтмол хугацаанд цэвэрлэгээ, үйлчилгээ хийж, анхаарал хандуулах хэрэгтэй.

Мөн нэг зүйлийг онцгойлон сануулахад, та мэргэжлийн засварчин, эсвэл компьютерийг олон жил “ухаж”, дотор гаднагүй сайн мэддэг болсон “архаг” хэрэглэгч биш л бол аль болох өөрөө задалж, доторх эд ангиудыг салгаж, хөдөлгөхгүй байж, засварчин буюу IT-н ажилтандаа хандаж байхыг зөвлөж байна.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.7км төмөр замын төслийг эхлүүлнэ
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.7км төмөр замын төслийг эхлүүлнэ
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.