Шинэ технологийн ачаар устаж үгүй болсон амьтдыг дахин бүтээх боломжтой
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ технологийн ачаар устаж үгүй болсон амьтдыг дахин бүтээх боломжтой

Preserved scraps of woolly mammoth DNA, like those from this specimen found in 2013 in Siberia, could pave the way for the species’ return (Credit: Kazuhiro Nogi/Getty Images)

/2023.01.16/: Хэдэн сая жилийн өмнө Тасманы бар гэгддэг thylacines хэмээх амьтан Австрали даяар өргөн тархсан байв.

Энэхүү амьтан нь Америкийн чоно шиг хэмжээтэй бөгөөд бар шиг босоо судалтай учир Тасманы бар гэж нэрлэдэг аж. Харин Европын колоничлогчид 1920 оныг хүртэл мал сүрэгт заналхийлж байна хэмээн эрчимтэй устгаснаар энэ төрөл зүйл үгүй болсон байна.

Мельбурны их сургуулийн генетикч Эндрю Паск хэлэхдээ "Энэ бол хүн төрөлхтний нөлөөгөөр устаж үгүй болсон амьтдын нэг. Европоос Австралид ирсэн хүмүүс энэ амьтныг хэрцгийгээр устгасан" гэжээ.

Colossal Biosciences компанитай хамтран энэхүү амьтныг дахин бүтээж, буцааж авчрах зорилготой эрдэмтдийн багийг Паск удирдаж байгаа юм.

Генетикийн сүүлийн үеийн дэвшил болох ген засварлах технологи Crispr-Cas9 гарч ирсний ачаар Тилацин нь бидний удахгүй дахин олж харах цорын ганц устаж үгүй болсон төрөл зүйл биш юм.

Тилациныг сэргээх ажлын хувьд хамгийн эхний алхам бол түүний ДНХ буюу биеийн эс бүрт агуулагдах генетикийн зураглалыг эрэмбэлэх явдал бөгөөд Паск үүнийг 2017 онд хийж дуусгажээ.

Тилациныг томоохон музей бүр цуглуулгандаа оруулахыг хүсдэг байснаас шалтгаалж дэлхий даяар олон зуун дээж хадгалагддаг бөгөөд зарим нь маш чанартай хадгалагдан үлдсэн байдаг талаар Паск мөн хэлсэн юм.

Well-preserved examples of thylacine have allowed the animal's DNA to be sequenced (Credit: Sydney Morning Herald/Getty Images)

"Бидний дээж бол эхийнх нь уутнаас авсан нялх гөлөг байсан. Тэд ээжийг нь буудсан даруйдаа үр төлийг нь ДНХ-г хадгалдаг бодисонд хадгалсны ачаар бид энэхүү дээжээс геномыг бүтээж чадсан" гэв.

Хэдийгээр энэ дээж нь сайн нөхцөлд байгаа ч ДНХ нь бүрэн бүтэн гэсэн үг биш юм. Яагаад гэвэл цаг хугацаа өнгөрөхөд дээж нь хэт ягаан туяанд өртөж, бактерийн үйл ажиллагаа нь ДНХ-г богино хэсгүүдэд задалдаг. Дээж хөгшин байх тусам үлдэгдэл багасч, эцэст нь хангалттай хэмжээний ДНХ үлддэггүй байна. Энэ шалтгаанаар үлэг гүрвэлийг буцааж авчрах боломж байхгүй аж.

Эх сурвалж: ВВС

Өнгөрөгч онд 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
Өнгөрөгч онд 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.