Сингапур улстай уур амьсгалын асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапур улстай уур амьсгалын асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулна

May be an image of 7 people, people sitting and people standing

/2022.11.16/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сингапурын Тогтвортой байдал, байгаль орчны сайд хатагтай Грейс Футэй уулзалт хийлээ.

2015 оны Парисын хэлэлцээр буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх анхны хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхээр улс орон бүр ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн өөрсдийн зорилгоо тодорхойлж, ҮТХНЗ баримт бичгийг гаргасан. Энэ хүрээнд 2030 он гэхэд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах үүрэг амлалт авсан бөгөөд түүнд хүрэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Ингэхдээ бид тайлагнах үйл явцад хариуцлагатай, ил тод байх зарчмыг баримталж байна.

Манай улс хэдийгээр хүн амын нягтрал багатай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүлэмжийн хийн шингээгчийн асар том нөөцтэй, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын маш бага хувийг эзэлж байгаа ч эдийн засгийг тэлэх, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрүүдийг ногоон болгох, мэдлэгт суурилсан, ногоон техник, технологийг нутагшуулах талаар улс орнуудтай тэр дундаа Сингапур улстай хамтран ажиллах хүсэлттэй байгааг илэрхийллээ.

May be an image of 3 people, people sitting, people standing and suit

Манай Засгийн газрын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хүлэмжийн хийн зах зээлд оролцох, хүлэмжийн хийн худалдааг эрчимжүүлэх зорилготой. Энэ ажлыг хийхэд бидэнд судалгаа шинжилгээний шинэ арга аргачлал, тооцоолол, хүний нөөцийг чадавхижуулах, санхүүгийн дэмжлэг тусламж шаардлагатай байна.

Жишээ нь: Сингапур Улсын Үндэсний Их сургуулийн Ази-Номхон далайн орнуудад хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн эх үүсвэрийн тооллого, сансараас тандан судлах судалгааны томоохон төсөлд Монгол Улсыг хамруулах. Энэ нь их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг алхам болно.

Мөн яам хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар харилцан санал солилцож, хүлэмжийн хийн зах зээл, түүнийг худалдаалах талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлого эрх зүйн орчинг сайжруулахад хамтран ажиллах, цаашлаад сайн туршлагаас суралцах, байгаль хамгаалах, УАӨ-ийн асуудлаар ойлголцолд хүрэх санамж бичиг байгуулах талаар санал нэгдлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

ШУУД: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд эхлүүллээ
ШУУД: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд эхлүүллээ
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.