/2022.09.27/: Америкийн сансрын агентлагийн Dart хэмээх төхөөрөмж жижиг хэмжээний астеройд буюу НАСА-ын нэрлэснээр Диморфосыг мөргөж өөрөө ч устгасан байна.
Энэхүү астеройдыг мөргөх ажиллагааг тус агентлагаас санаатай хийсэн бөгөөд ирээдүйд дэлхийд заналхийлж болзошгүй астеройдыг замаас нь аюулгүй түлхэж чадах эсэхийг шалгах зорилготой юм.
Dart-ийн камер 160 м өргөнтэй Диморфос хэмээх объект руу цохилт өгөх хүртэл секунд тутамд дүрсийг дамжуулж байжээ.
НАСА-гийн тэргүүлсэн эрдэмтдийн туршилт амжилттай болсон эсэхийг мэдэх хүртэл хэдэн долоо хоног болно.
Учир нь тухайн биетийг мөргөх хүртэл камер дүрсийг тогтвортой дамжуулж байсан хэдий ч мөргөсний дараа төхөөрөмж устсан тул дүрс зогсоод байгаа юм.
Тэд Дидимос гэгддэг өөр нэгэн астероидын ойролцоох Диморфосын тойрог замд гарсан өөрчлөлтийг судалснаар ажиллагаа амжилттай болсон эсэхийг тодорхойлох аж.
Мөргөлдөхөөс өмнө Диморфос нь 780 метрийн өргөнтэй хөрш астеройдоо тойроход ойролцоогоор 11 цаг 55 минут зарцуулж байжээ.
Энэ нь мөргөлтийн дараа хэдэн минутаар буурах ёстой гэж тооцоолсон аж.
22,000 км/цагийн хурдтай хөдөлж буй Dart төхөөрөмж эхлээд жижиг астеройдыг томоос нь ялгах ёстой байв. Дараа нь хөлөг дээрх навигацийн программ нь шууд мөргөлдөх явцыг баталгаажуулахын тулд чиглүүлэгч нь замыг тохируулсан байна.
Dart нь Double Asteroid Redirection Test гэсэн үгийн товчлол юм.
"Кинетик цохилтын техник" гэж нэрлэгддэг энэхүү техникийг хэрэв ирээдүйд хэзээ нэгэн цагт астероид ирж магадгүй бол ашиглаж болно. Энэ бол маш энгийн санаа юм: та сансрын хөлгөөр санаа зовоож байгаа сансрын биетийг шууд мөргөж байна гэсэн үг. Мөн та сансрын хөлгийнхөө масс болон хурдыг ашиглан тэр биетийн тойрог замыг бага зэрэг өөрчилж дэлхийгээс холдуулж байна гэсэн үг юм" гэв.
Диморфос ба Дидимос нарыг маш их ажигласны үндсэн дээр сонгосон байна. Эдгээр астеройдуудын тойрог замыг хэдийгээр өөрчилсөн ч дэлхийд ямар нэгэн аюул учруулахааргүй байхаар төлөвлөжээ.
Гэхдээ бидэнд аюул учруулж болзошгүй астеройдууд сансар огторгуйд олон байдаг.
Хэдийгээр судалгаагаар дэлхийтэй мөргөлдөж болзошгүй мангас астероидуудын 95 гаруй хувийг (тэдгээр нь дэлхийтэй мөргөлдөхгүй шалтгаан, замуудыг нь тооцоолсон бөгөөд манай гаригт ойртохгүй) тогтоогоод байна. Гэхдээ зөвхөн бүс нутаг эсвэл хотын хэмжээнд сүйрлийг үүсгэж болзошгүй олон жижиг астеройдууд байх боломжтой аж.
Эх сурвалж: ВВС