/2024.04.26/: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.
Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 28.4 сая тонн нүүрс экспортолж, нийт нүүрсний экспортын 40.8 хувийг дангаараа бүрдүүлж Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн амжилттайгаар 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийлээ.
Эх сурвалж: ЭТТ