Хэдэн төгрөгөөр УИХ-ын гишүүн болдог вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэдэн төгрөгөөр УИХ-ын гишүүн болдог вэ?

УИХ-ын 2020 оны сонгуульд 606 хүн нэр дэвшсэнээс 76 нь сонгогдсон.

Үндэсний аудитын газраас зарласан нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ тойргийн байршлаас шалтгаалж янз бүр байсан бөгөөд тухайлбал хотод 400-775 сая төгрөг байв. Харин орон нутагт 370-480 сая төгрөг байлаа.

Зардлын дээд хэмжээг хамгийн өндрөөр тогтоосон дүүрэг нь Баянгол дүүрэг буюу 775 сая төгрөг байсан юм. Гэвч бодит байдал дээр Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр зарцуулалтыг нэр дэвшигчид гаргасан гэж тайлагнажээ.

Ингээд харвал Ерөнхий аудиторын тогтоодог зардлын дээд хэмжээ асуудалтай юу гэх асуулт урган гарна. Сонгуулийн жилийн гуравдугаар сарын эхэнд багтаан энэхүү зардлын дээд хэмжээг зарладаг. Энэ жилийнхийг ч тун удахгүй зарлана.

Харин УИХ-д сонгогдсон тухайд гэвэл хамгийн өндөр зардал гаргасан эхний 100 гаруй нэр дэвшигчээс буюу 300 саяас дээш төгрөгийг зарцуулсан нэр дэвшигчид гишүүний суудалд тухалж чаджээ. Одоо байгаа УИХ-ын гишүүд хэдэн төгрөг зарцуулж сонгогдсоныг дараах хүснэгтээс харж болно.

Гэхдээ энэ зарцуулсан гэх мөнгөн дүн нь зөвхөн Үндэсний аудитын газарт илгээсэн тайланд дурьдагдсан болохыг анхаарах нь зүйтэй. Үүнээс гадуур хэчнээн төгрөг зарцуулсныг тогтоодог, ядахад хянадаг байгууллага одоогоор алга.

Гишүүний нэр Сонгогдсон тойрог Зарцуулалт
1 Ж.Мөнхбат Архангай 190 сая
2 Ё.Баатарбилэг Архангай 228 сая
3 Г.Тэмүүлэн Архангай 278 сая
4 Х.Баделхан Баян-Өлгий 263 сая
5 Т.Аубакар Баян-Өлгий 278 сая
6 Б.Бейсен Баян-Өлгий 288 сая
7 А.Адъяасүрэн Баянхонгор 300 сая
8 Г.Занданшатар Баянхонгор 387 сая
9 Д.Ганбат Баянхонгор 387 сая
10 Ц.Анандбазар Булган 328 сая
11 Ж.Бат-Эрдэнэ Булган 361 сая
12 Ш.Раднаасэд Говь-Алтай 293 сая
13 Б.Энх-Амгалан Говь-Алтай 307 сая
14 Г.Мөнхцэцэг Дундговь 385 сая
15 С.Батболд Дундговь 400 сая
16 Ц.Сэргэлэн Дорнод 337 сая
17 Х.Болорчулуун Дорнод 362 сая
18 Т.Энхтүвшин Дорноговь 347 сая
19 Б.Дэлгэрсайхан Дорноговь 363 сая
20 Б.Баярсайхан Завхан 374 сая
21 Ц.Цэрэнпунцаг Завхан 400 сая
22 С.Чинзориг Өвөрхангай 414 сая
23 Т.Тогтохсүрэн Өвөрхангай 417 сая
24 Г.Ганболд Өвөрхангай 434 сая
25 Н.Наранбаатар Өмнөговь 279 сая
26 Д.Бат-Эрдэнэ Өмнөговь 387 сая
27 Ж.Батсуурь Сүхбаатар 100 сая
28 Н.Ганибал Сүхбаатар 121 сая
29 Д.Өнөрболор Сэлэнгэ 388 сая
30 Ч.Ундрам Сэлэнгэ 399 сая
31 Ж.Эрдэнэбат Сэлэнгэ 420 сая
32 Ц.Туваан Төв 273 сая
33 Ж.Батжаргал Төв 343 сая
34 Н.Энхболд Төв 396 сая
35 Ч.Хүрэлбаатар Увс 341 сая
36 Б.Чойжилсүрэн Увс 345 сая
37 О.Цогтгэрэл Увс 368 сая
38 Б.Пүрэвдорж Ховд 260 сая
39 Ш.Адьшаа Ховд 280 сая
40 С.Бямбацогт Ховд 350 сая
41 Л.Мөнхбаатар Хөвсгөл 295 сая
42 Ц.Даваасүрэн Хөвсгөл 327 сая
43 Л.Энх-Амгалан Хөвсгөл 385 сая
44 У.Хүрэлсүх Хэнтий 328 сая
45 Л.Оюун-Эрдэнэ Хэнтий 332 сая
46 Б.Бат-Эрдэнэ Хэнтий 342 сая
47 Б.Жавхлан Дархан-Уул 345 сая
48 Г.Дамдинням Дархан-Уул 373 сая
49 Б.Баттөмөр Дархан-Уул 381 сая
50 Н.Алтанхуяг Орхон 210 сая
51 С.Ганбаатар Орхон 245 сая
52 Д.Батлут Орхон 358 сая
53 Ц.Сандаг-Очир

Налайх, Багануур,

Багахангай

315 сая
54 С.Амарсайхан 344 сая
55 Б.Энхбаяр БЗД 539 сая
56 Б.Саранчимэг БЗД 651 сая
57 Э.Бат-Амгалан БЗД 463 сая
58 Ж.Чинбүрэн БЗД 503 сая
59 Х.Булгантуяа БЗД 549 сая
60 Ц.Мөнхцэцэг СБД 386 сая
61 Д.Цогтбаатар СБД 387 сая
62 Ц.Мөнх-Оргил СБД 484 сая
63 Ж.Сүхбаатар СБД 364 сая
64 Т.Аюурсайхан СБД 371 сая
65 М.Оюунчимэг СБД 375 сая
66 Ж.Ганбаатар БГД 415 сая
67 Х.Ганхуяг БГД 533 сая
68 С.Одонтуяа БГД 137 сая
69 Б.Жаргалмаа СХД 347 сая
70 Х.Нямбаатар СХД 379 сая
71 П.Анужин СХД 421 сая
72 Д.Сумъяабазар СХД 527 сая
73 Н.Учрал СХД 575 сая
74 Т.Доржханд ХУД 379 сая
75 Д.Сарангэрэл ХУД 431 сая
76 Г.Амартүвшин ХУД 434 сая

Хүснэгт эх сурвалж: Үндэсний аудитын газар

УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн хувьд нийт нэр дэвшсэн 606 хүнтэй харьцуулахад дунджаас дээгүүр зардал гаргасан байна. Мөн газар нутгийн хувьд нийслэлээс илүүтэй эмэгтэйчүүд сонгогджээ.

Энэ жилийн хувьд 126 суудлын төлөө томсгосон тойрогт нэр дэвшигчид “уралдана”. Хэн нь илүү мөнгө зарцуулах бол?

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар томсгосон тойрогт зарцуулах "албан бус" мөнгөн дүн нь хэдэн тэрбумаар хэмжигдэж байгаа гэх. УИХ-ын сонгууль мөнгөтэй хэт хамааралтай болох нь эргээд албан тушаалын наймаа, өндөр түвшний авлига, компаниудын лоббинд тулгуурласан ашиг сонирхлын зөрчилтэй хууль батлагдах зэрэг эрсдлийг нэмдэг билээ. Тиймээс дэлхий дахинд сонгуулийн зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр судлаачид оюун ухаанаа уралдуулж байна.

Гурваас дээш жил үзлэгт ороогүй автомашинуудыг бүртгэлээс хасна
Гурваас дээш жил үзлэгт ороогүй автомашинуудыг бүртгэлээс хасна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.