EV, Hybrid , Plug-in Hybrid автомашинуудын ялгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

EV, Hybrid , Plug-in Hybrid автомашинуудын ялгаа

EVs vs. Hybrids vs. Plug-in Hybrids: What's the difference? Which is right  for you? | Autoblog - YouTube

/2024.02.23/: Хэрэв та шатахуун зарцуулалт багатай машин хайсан, эсвэл огт шатахуунд мөнгө үрэхийг хүсэхгүй байгаа бол байгальд ээлтэй, төрөл бүрийн төмөр хүлгүүд зах зээл дээр хангалттай зарагдаж байгаа билээ.

Гэхдээ сонирхоод хайгаад үзэхээр EV (electric vehicle) буюу бүрэн цахилгаан, Hybrid буюу хосолмол хөдөлгүүрт, Plug-in Hybrid буюу цахилгаанд залгадаг хосолмол хөдөлгүүрт гэх зэрэг олон загварууд гарч ирж байгаа биз? Нэгэнт автомашин худалдан авахаар шийдсэн л бол аль нь ямар давуу талтай, онцлогтойг нарийн сайн судалсан нь дээр. Энэ удаагийн нийтлэлдээ тэдгээрийн онцлог, давуу болон сул тал зэргийг тайлбарласан бичлэг ашиглаж, мэдээлэл хүргэхээр шийдлээ.

Хосолмол хөдөлгүүрт автомашинууд / Hybrid

Энэ төрлийн автомашинууд нь бензин болон цахилгаан гэсэн хоёр хөдөлгүүртэй байдаг ба тухайн нөхцөл байдлаас шалтгаалан аль нэг нь машиныг хөдөлгөнө. Заримдаа бензин хөдөлгүүр амарч, цахилгаан хөдөлгүүр ажилладаг бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн батарей нь бензин хөдөлгүүрээр явж байх үед тоормозны системээс цэнэг авч байдаг онцлогтой. Хосолмол хөдөлгүүртэй машинууд нь том жижиг янз бүрийн хэлбэр хэмжээтэй үйлдвэрлэгддэг болсон бөгөөд 2 хаалгатай жижиг автомашин, мөн бидний сайн мэдэх Тоётоа Приусээс өгсүүлээд том оврын SUV хүртэл хосолмол хөдөлгүүртэй үйлдвэрлэгддэг болсон. Эдгээрээс хамгийн өндөр шатахууны хэмнэлттэй загварууд нь 100 км-т 4,7 литр бензин зарцуулдаг болтлоо энэ технологи сайжирчээ. Хэрэв та автомашинаа цэнэглэх боломжгүй газар амьдардаг, хол зам туулах хэрэг гардаг, гэр бүлдээ ганц л машин авах хэрэгцээтэй бол Hybrid автомашин хамгийн сайн сонголт байх болно. Банкаа нэг сайн дүүргэсэн байхад л болоод явчихна даа.

Plug-in Hybrid Electric Cars and Vans For Sale

Plug-In Hybrid Vehicles (PHEV)

Энэ бол цахилгаанд цэнэглэдэг хосолмол хөдөлгүүрт автомашин бөгөөд бүрэн цахилгаан автомашины арай наад талын шат гэсэн үг. Энэ төрлийн машинууд дан цахилгаан цэнэгээрээ 20 – 100 км зайг ч туулах нь бий. Гэхдээ цэнэг дууслаа л бол энгийн хосолмол хөдөлгүүрт машин шиг бензин хөдөлгүүртээ шилжинэ.

Нэг онцлог нь өдөр бүр машинаа цахилгаанд залгаж цэнэглэж байж, цахилгаан цэнэгээрээ хамгийн хол явах буюу шатахуун хэмнэх боломжтой. Гэхдээ сүүлийн үед энэ төрлийн автомашинуудын үзүүлэлт улам бүр сайжирсаар байгаагийн нэг жишээ нь RAV4 Prime загвар бөгөөд бүрэн цэнэглэгдсэн үед цэнэгээрээ 60 гаруй км зай туулаад, шатахууны сав нь дүүрэн бол нийтдээ бараг 1000 гаруй км замыг ажрахгүй туулдаг болсон гэж байгаа. Өдөртөө ажил гэрийн хооронд нэг их хол явдаггүй, бас мэдээж хэрэг машинаа цэнэглэх гарааш, эсвэл зогсоолтой хүнд бол хамгийн сайн сонголт. Цэнэглэх газаргүй бол энгийн хосолмол машин шиг л шатахууны зардал гаргана гэж ойлгох хэрэгтэй.

Future EVs: Every Electric Vehicle Coming Soon

EV буюу бүрэн цахилгаан автомашин

Бүрэн цахилгаан гэхээр нэрнээсээ л шууд ойлгомжтой байгаа байх. EV машинд дотоод шаталтын хөдөлгүүр огт байхгүй, тиймээс шатахуун огт хэрэглэхгүй. Өнөөдрийн байдлаар зарагдаж буй цахилгаан автомашинуудын хамгийн сайн нь 750 км орчим зайг бүтэн цэнэгээрээ туулдаг бол дундаж буюу хямдавтар загварууд нь 300 – 500 км зайг ажрахгүй туулдаг болсон байна. Гэхдээ энэ туулах зай нь хурдны зам дээр өндөр хурдаар давхих, өвлийн хүйтэнд жолоодох, бас хаагуур яаж явахаас шалтгаалаад өндөр хэлбэлзэлтэй гэдгийг анхааруулах нь зүйтэй. Бүрэн цэнэг авах хугацаа нь удаан, за тэгээд манайх шиг бүс нутагт цэнэглэгч станцууд маш ховор гэдгийг бодолцож, хол замд цахилгаан машинтай гарахгүй байх нь өлзийтэй гэж зөвлөмөөр байна.

Мөн цахилгаан автомашин жолоодох нь энгийн бензин хөдөлгүүрт машин барихаас нилээн өөр байдаг. Жишээ нь, цахилгаан автомашин хөдлөнгүүтээ огцом хурд авах чадвар маш өндөр. Tesla S загвар 0 – 100 км/ц хурд авахад ердөө 3,2 секунд зарцуулдаг гээд бодохоор солиотой төсөөлөгдөж байгаа биз? Машин барьдаг хүн бүхэн л энэ мэдрэмжийг амсахыг хүсдэг нь дамжиггүй. Харин хөлөө хаазнаас авахад ихэнх цахилгаан автомашин хурдаа сааж, тоормозоороо батарейгаа цэнэглэдэг нэг онцлогтой. Энэ нь машин барьж байгаа хүнд ч огцом мэдрэгддэг бөгөөд ихэнх цахилгаан автомашин энэ шалтгааны улмаас ганцхан педальтай/гишгүүр/ байдаг. Өөрөөр хэлбэл, ганц педаль дээрээ гишгэхэд хурдаа нэмж, хөлөө авахад тоормоз ажилладаг гэж хар ухаанаар ойлгомоор юм уу даа. Эхэндээ жоохон эвгүй ч түгжрэл дунд яваад үзэхэд сүүлдээ их эвтэйхэн болдог гэж туршлагатай EV эзэмшигчид ярьдаг.

Дээрх онцлогуудаас харахад бүрэн цахилгаан машин нь хот дотор машин унадаг, гэртээ буюу ажил дээрээ цэнэглэх боломжтой, хол замд явахаар бол наана нь сайн төлөвлөж, машинаа цэнэглэж чаддаг хүнд илүү тохирох унаа гэдэг нь тодорхой болж байна. Манайд бараг байдаггүй гэж хэлж болох байх, Tesla-ийн эх орон АНУ-д бол олон мянган Supercharger нэртэй түргэн цэнэглэгчийн станцууд байршуулж, улсаас ч цэнэглэгчийн сүлжээ байгуулахад татаас өгдөг билээ.

Нэмж хэлэхэд угаасаа гэр бүл нь өөр автомашин эзэмшдэг, тэр нь Hybrid юм уу, дотоод шаталтын хөдөлгүүртэй бол цахилгаан автомашиныг нэмэлтээр худалдан авахад буруудах юу билээ. Гэхдээ яваандаа хаа сайгүй цэнэглэгч станцууд суурилуулаад ирвэл цахилгаан машин мэдээж хэрэг хамгийн бага зардалтай унаанд тооцогдоно. Учир нь цэнэглэх зардал, шатахууны зардал хоёрын хооронд асар их зөрүү бий.

Цас нэмж орсноор зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна
Цас нэмж орсноор зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.