/2024.1.30/ Өнөөдөр Транспэренси интернэшнл байгууллагаас 13.00 цагт дэлхий дахинд Авлигын төсөөллийн индекс 2023-ыг зарлана. Бид та бүхэнд тухайн үед нь мэдээллийг шуурхай хүргэх болно.
Монгол Улс 2022 оны үзүүлэлтээр Авлигын индексийн оноо нь эрчимтэй буурсан, авлига өсч буй 10 орны тоонд орсон юм.
Манай улсын хувьд авлигын индексийн үзүүлэлтэд дараахь хүчин зүйлс сөргөөр нөлөөлснийг мэргэжилтнүүд дүгнэсэн. Үүнд:
ЕРӨНХИЙ БАЙДАЛ:
- Ардчиллын үндсэн зарчим болох иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн анхан шатны мэдээлэл хангалтгүй байгаа нь олон улсын үнэлгээнүүдэд сөргөөр нөлөөлсөөр байна. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хяналт хариуцлагыг тэнцвэржүүлэхээс Авлигын индексийн үр дүнд эергээр нөлөөлөхийг анхаарах шаардлагатай.
- Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн хэд хэдэн тохиолдол давтагдан гарсан байна. Түүнчлэн УИХ-аас хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг үл тоож, хууль тогтоожийн судалгаа, мэдээлэл, олон нийтийн хэлэлцүүлэг дутуу үед хууль тогтоомжийг хүлээж авсан, хэлэлцсээр байгаа нь сөргөөр нөлөөлсөөр байна.
- Төрийн албан хаагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлох, хариуцлагажуулах, мэргэшүүлэх, чадавхижуулах ажлыг хүний эрхэд суурилан, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж ажиллахад чиглүүлэх шаардлагатай байна.
- Төрийн байгууллагуудын зөвлөх үйлчилгээнд үр дүнд суурилсан үнэлгээ хийж, чадахийг тогтоох нь төсвийн үрэлгэн зарцуулалтыг бууруулж, зардал ба үр өгөөжийн тэнцвэрийг хангахад чухал шаардлагатай болсон байна.
АВЛИГЫН ХЯНАЛТ:
- Авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй удааширдаг энэ нөхцөлд шүүх, мөрдөн байцаагч, прокурор, судлаачид, өмгөөлөгчид ба сэтгүүлчид дагнаж мэргэших шаардлага тулгамдсан байна. Түүнчлэн олон улсын сайн туршлагын дагуу авлига болон ашиг сонирхлын зөрчлийн хэргийн улмаас үүсэн бий болох дагавар гэмт хэргүүдийг хянан шалгах, шийдвэрлэх эрх зүйн орчин дутмаг, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй нь ирээдүйд энэ төрлийн гэмт хэргийг хяналтаасаа бүрэн алдах эрсдэлтэйг харуулж байна.
- Төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлагыг мэдүүлж, хянах тогтолцоог нэн даруй бий болгох шаардлагатай байна.
- Төрийн өндөр албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан шалгахад тулгардаг халдашгүй дархан байдлыг оновчтой тодорхойлоогүйгээс үүдэн халдашгүй дархан байдлаар халхавчилж шударга ёсны шүүхээс гадуур үлдэх оролдлого үргэлжлэсээр байгаа нийгэмд үүссэн бухимдлыг даймжруулж байна. Халдашгүй байдал нь зөвхөн иргэдийг төлөөлөх үүрэгтэй холбоотой атал гэмт хэрэгт холбогдуулан шалгах үед урдаа барьж тайлбарласаар асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэснийг залруулах шаардлагатай.
ТОП ЭРСДЭЛ:
- Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй байна. Түүнчлэн шүүхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилготойгоор шүүнтаслах ажиллагааг зохион байгуулж байгаа нь ардчиллын үнэт зүйлс, иргэдийн мэдэх эрхэдноцтой халдаж, эрсдэл дагуулсаар байна.
- Олон улсын зээл, тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа зарцуулалт, гэрээлэгчдийн цаад эцсийн өмчлөгчид, гэрээний ил тод байдлыг хангана хэмээн Монгол Улс амалсан ч хариуцлага алдсан. Төсвийн зарцуулалт хэдий хэмжээний үр өгөөж, хүртээмж бий болгож буйг хэмжих боломжгүй үе дахин давтагдахгүй гэдэгт итгэж, найдаж байна.
- Авлигаас ангид байх ёстой Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал хэвээр бөгөөд улс төрийн намын хууль одоо болтол шинэчлэгдээгүй нь авлигын индексийн оноонд сөргөөр нөлөөлж байна.
- Авлигын гол эх үүсвэр нь төрийн алба болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдсэн байна. Уг томилгооноос их хэмжээний, зах зээлийн бус үнэлгээтэй, сонирхлын зөрчилтэй, монополь хэлцлүүд хийгдэж улмаар улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байгааг дахин онцлох шаардлагатай.
- Монгол Улсын авлигын гол эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудынкомпанийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй нь авлигын индексэд сөргөөр нөлөөлж байна.
БУСАД:
- Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн үндэс суурь болсон уул уурхайн салбарын засаглалд хамгаас чухал нөлөөтэй эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хууль батлагдаагүй байгаа нь авлигын индекс сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн эрдэс баялгийн салбараас олсон орлогын зарцуулалт, Баялгийн сангийн эрх зүй тодорхойгүй хэвээр байгаа нь эрсдэл учруулахаар байгааг анхаарууллаа.
- Бизнесийн салбарынхны асуулгаар төрийн дарамт, шалгалт буурахгүй, гомдлыг зохистой шийдвэрлэхгүй, бизнесийн орчинг сайжруулах боломж, санхүүжилтын олдоц хомс, байгаа нь үнэлгээнд сөргөөр нөлөөллөө. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хөрөнгө оруулалтын баталгааг бий болгох эрх зүйн орчин дутмагт хэвээр байна.