Монгол Улс АВЛИГА ӨСЧ БУЙ 10 орны тоонд оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс АВЛИГА ӨСЧ БУЙ 10 орны тоонд оржээ

/2023.01.30/ БНХГУ-ын Берлинд төвтэй "Транспаренси Интернешнл" олон улсын байгууллагаас жил бүр Авлигын төсөөллийн индексийн дүнг гаргаж танилцуулдаг. Энэхүү индексийг дэлхийн 180 орны төрийн албан дахь авлигын шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн гаргадаг байна.

Энэ жилийн Монгол Улсын Авлигын төсөөллийн индексийн дүнг яг одоо танилцуулж байна.

Энэ индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш юм. Харин АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээнээс авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцон улс орнуудыг эрэмбэлдэг байна.

Монгол Улсын хувьд 2020 онд 100-35 оноо авсан. Улмаар 180 улс орноос 111 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол өнгөрсөн онд мөн 35 оноос авч 110 оноотойгоор нэг байр урагшилжээ. Харин энэ жилийн тухайд манай улс 33 оноо авч 116 дугаарт жагсжээ. Монгол Улсын индексийг тооцохдоо нийт 9 эх сурвалжыг ашигласан байна.

Тухайлбал, манай улсын хувьд өмнөх онтой харьцуулбал 3 үнэлгээ буурч, хоёр үнэлгээ өсжээ. Тодруулбал,

  • АНУ-ын “Пи Ар Эс” группээс гаргадаг Эрсдэлийн үнэлгээний холбогдох хэсэг 5 оноогоор,
  • Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа 4 оноогоор,
  • Ардчиллын олон талт байдлын төсөл 6 оноогоор буурсан байна.

Харин,

  • Швейцарын “Ай Эм Ди” Бизнесийн сургуулийн Дэлхийн өрсөлдөх чадварын эмхтгэлийн Үзэл бодлын судалгаа 1 оноогоор,
  • Эдийн засгийн мэдээллийн нэгж-Улс орнуудын эрсдэлийн үнэлгээ 4 оноогоор өсжээ.

Авлигын индексийн 9 эх сурвалжын өгсөн оноо:

Судалгааны байгууллага

2017

2018

2019

2020

2021

2022

1

Дэлхийн банк-Улс орнуудын бодлого, институцын үнэлгээ

43

43

35

35

-

-

2

Дэлхийн эдийн засгийн форум-Үзэл бодлын судалгаа 2021

30

31

28

28

34

30

3

"Глобал инсайт" байгууллага, Улс орнуудын эрсдэлийн түвшин 2021

35

47

47

35

35

35

4

"Бөртөлсман" сан-Шилжилтийн индекс 2022

41

41

37

37

37

37

5

"Ай эм ди"-Дэлхийн өрсөлдөх чадварын эмхтгэл, Үзэл бодлын судалгаа 2022

33

30

38

32

29

30

6

Дэлхийн эрх зүйн төсөл-Хууль дээдлэх ёсны индекс 2022

36

36

36

33

35

35

7

"Пи ар эс" групп-Эрсдэлийн үнэлгээ 2022

32

32

35

41

37

32

8

Ардчиллын олон талт байдлын төсөл /V-Dem/ 2022

35

33

31

34

34

28

9

Эдийн засгийн мэдээллийн нэгж-Улс орнуудын эрсдэлийн үнэлгээ 2022

37

37

37

33

33

37


МОНГОЛ УЛСЫН ОНОО БУУРСАН 3 ҮНЭЛГЭЭ

Дэлхийн эдийн засгийн форум-Үзэл бодлын судалгаа

Үзэл бодлын судалгааны 2022 оны дүнгээр манай улсын оноо 30 болж 4 пункт буурчээ. “Дэлхийн эдийн засгийн форум”-ын судалгааг дэлхий дахинд 160 түнш институцээрээ дамжуулан зохион байгуулдаг. Харин манай улсад “Нээлттэй нийгмийн хүрээлэн”-ээс судалгааг удирдан зохион байгуулсан байна. Монгол Улсын хувьд судалгаанд оролцсон 72 бизнес эрхлэгчээс дараах 2 асуултыг асууж хариултыг үнэлэн дүнг гаргажээ.

  • “Танай улсад [экспорт, импорт, нийтийн аж ахуй, татвар, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл авах болон шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай гаргуулах] үйл ажиллагаанд албан бус нэмэлт төлбөр, хээл хахууль өгөх явдал хэр түгээмэл байдаг вэ?”
  • “Танай улсад, авлигын улмаас төсвийн хөрөнгийг компаниуд, бүлэглэлд зарцуулах явдал хэр түгээмэл байдаг вэ?”

"Пи ар эс" групп-Эрсдэлийн үнэлгээ

"Пи ар эс" групп-Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс 32 оноо авч өмнөх оныхоос 5 оноогоор буурээ. Уг үнэлгээ нь тухайн улсын улс төрийн систем дэх авлигыг үнэлдэг байна.

Ардчиллын олон талт байдлын төсөл /V-Dem/

2022 оны судалгаагаар манай улсын холбогдох үзүүлэлт 28 болж өмнөх оныхоос 6 пунктээр буурсан байна. Тус үзүүлэлтийг “Улс төрийн авлига хэр түгээмэл вэ?” гэсэн асуултад өгсөн хариултаар үнэлгээг гаргадаг.

Авлигын индекс юуг ХЭМЖДЭГ вэ?

  • Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
  • Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
  • Засаг төр авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэвшүүлж байгаа эсэх
  • Зориудаар хүнд суртлыг бий болгож, авлигыг өөгшүүлж байгаа эсэх
  • Төрийн албанд ур чадвар, эсвэл танилаар томилгоо хийж байгаа эсэх
  • Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
  • Албан тушаалтны Хөрөнгө, оруулгын мэдүүлэг авах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хангалттай хууль эрх зүйн орчин байгаа эсэх
  • Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалан хууль зүйн орчин байгаа эсэх
  • Засаг төрийн үйл ажиллагааны мэдээлэл иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа эсэх
  • Бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол

ШУУД БИЧЛЭГ ҮЗЭХ:

Д.Эрдэнэсувд: МУ-д ганц л Ардчилсан нам байгаа
Д.Эрдэнэсувд: МУ-д ганц л Ардчилсан нам байгаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.