Дэлхийн гүний усны нөөц хурдацтай багасаж байгааг шинэхэн судалгаагаар тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн гүний усны нөөц хурдацтай багасаж байгааг шинэхэн судалгаагаар тогтоожээ

Groundwater-fed irrigation of maize in Kabwe, Zambia.

/2024.01.25/: Дэлхийн 40 гаруй орны 170,000 худгаас газрын доорхи усны түвшинг хэмжсэн шинэ судалгаанаас дэлхийн олон улсад газар доорх усны нөөц хурдацтай шавхагдаж байгааг тогтоожээ.

Энэ нь дэлхийн хэмжээнд гүний усны түвшинд юу болж байгааг нэгтгэсэн анхны судалгаа бөгөөд газрын доорхи үнэ цэнэтэй нөөцөд хүн төрөлхтөн хэрхэн нөлөөлж байгааг илүү сайн ойлгоход таслана хэмээн судалгааг хийсэн эрдэмтэд найдаж байгаа аж.

Усны давхарга гэгддэг чулуулгийн нэвчилт бүхий ан цав, нүх сүв дотор агуулагдах гүний ус багасах нь хүмүүсийн ундны цэнгэг усны хүртээмж, газар тариалангийн усалгааны ажилд хүндрэл учруулж, хөрсний суултад хүргэдэг байна.

“Энэ би судалгааг сониуч зандаа хөтлөгдөн хийсэн. Бид сая сая гүний усны түвшинг хэмжих замаар дэлхийн гүний усны төлөв байдлыг илүү сайн ойлгохыг хүссэн” гэж Калифорнийн Их Сургуулийн Санта Барбарагийн Байгаль орчны судалгааны хөтөлбөрийн дэд профессор Дебра Перроне судалгааныхаа талаар нийтэлсэн мэдээнд дурджээ.

Судалгаанд хамрагдсан 1693 уст давхаргын системийн 71 хувьд нь 2000-2022 оны хооронд гүний усны түвшин буурч, 36 хувь буюу 617-д нь газрын доорх усны түвшин жилд 0.1 метрээс илүү буурсан болохыг судлаачид тогтоожээ.

Эх сурвалж: CNN

Эрүүл мэндийн сайд Түлэнхийн төвд очиж, эмч нар, осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзжээ
Эрүүл мэндийн сайд Түлэнхийн төвд очиж, эмч нар, осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.