Нойрны эмгэг буюу инсомиа нь унтаж амрахад ямар нэгэн байдлаар бие физиологи, сэтгэл санааны хувьд асуудалтай байхыг хэлнэ.
Жишээ нь: унтаж чадахгүй байх, хангалттай унтсан ч бүрэн амарсан мэдрэмж авахгүй, ядрах гэх мэт.
Нойрны эмгэгийг 2 төрөлд ангилдаг.
- Богино хугацааны нойрны эмгэг: Өвчтөн нойрны асуудалтай болсноос хойш хэд хоногоос хэдэн долоо хоног хүртэлх хугацаа. Энэ нь ихэвчлэн стрессээс шалтгаалдаг ба ямар нэгэн эмчилгээ шаардахгүй хэвийн байдалдаа шилжих боломжтой.
- Урт хугацааны /Архаг нойрны эмгэг: Сүүлийн 3 сар болон түүнээс урт хугацаанд нойрны асуудалтай байгаа хүмүүс хамаарагддаг.
Нойрны эмгэгийн ерөнхий шинж тэмдгүүд:
- Тайван унтаж амрахгүй байх
- Өдрийн цагаар ядрах
- Аливааг амархан мартах, дэлгэрэнгүй санахгүй байх
- Уур уцаартай болох
- Аливааг хийх сонирхол буурах
- Энгийн үеэсээ илүү их алдаа гаргах
- Нойрны асуудалдаа санаа зовох
Эдгээр шинж тэмдгүүд нь тухайн хүний бусадтай харилцах харилцаа болон амьдралд нь сөргөөр нөлөөлдөг бөгөөд хангалттай их цаг унтсан хүмүүст ч тохиолдож болох юм.
Хэрэв ийм асуудалтай бол нэгэн сорил өгөх хэрэгтэй юу?
Ихэнх нойрны эмгэгийг оношлоход ямар нэгэн сорил шаардлагагүй байдаг буюу эмч тантай ярилцах үеэрээ оношоо тодорхойлдог. Сүүлийн 1-2 долоо хоногийн хугацаан дахь нойрны хэмнэлийг тань маш нарийн асуух болно.
Нойрны эмгэгийн эмчилгээ:
Хэрэв нойрны эмгэг нь стресс, өвдөлт, бусад эрүүл мэндийн шалтгаанаас болж үүссэн бол эдгээр асуудлуудаа шийдвэрлэхэд нойрны эмгэг эмчлэгдэнэ.
Харин архаг нойрны эмгэг буюу 3 ба түүнээс дээш сарын турш үргэлжилсэн бол танин мэдэхүй, зан төрхийн эмчилгээ авах шаардлагатай. Үүний хүрээнд мэдрэлийн эмч, мэргэжлийн нойр засалчаас хэдэн долоо хоног эмчилгээ, зөвлөгөө авах юм.
Сайн унтаж амрахад нөлөөлөх зүйлс:
- Өдөр бүр тогтмол цагт орондоо орж, босох
- Унтах гэж өөрийгөө хүчлэхгүй байх. Хэрэв унтаж чадахгүй орондоо хөрвөөж байгаа бол орноосоо босох
- Кофе,цай гэх мэт каффейн агуулсан зүйлсийг зөвхөн өглөөний цагаар хэрэглэх
- Архи согтууруулах ундаа, тамхинаас татгалзах (ялангуяа оройн цагаар)
- Унтлагын өрөө нь агаарын солилцоо сайтай, чимээгүй, бүүдгэр орчин байх
- Орондоо орохоосоо өмнө тухайн өдрийнхөө стресс, асуудлуудыг шийдвэрлэсэн байх
- Унтахын өмнө утас, комьпютерийн дэлгэцнээс хол байх