ChatGPT Enterprise гэж юу вэ, ямар давуу талуудтай вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ChatGPT Enterprise гэж юу вэ, ямар давуу талуудтай вэ

ChatGPT Enterprise: Here's how your business can benefit

Өнгөрсөн долоо хоногт OpenAI компани ChatGPT Enterprise нэртэй, байгууллагын хэрэгцээнд зориулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ.

Энгийн хэрэглэгчдэд зориулсан ChatGPT гарснаар ямар өөрчлөлтүүд явагдаж, маш их зүйл өөрчилснийг бид мэдэж байгаа. Харин энэхүү Enterprise хувилбар нь байгууллага доторх баг хамт олон, тэдний дотоод ажлын үйл явцыг эрс өөрчилж чадахуйц олон боломжуудыг агуулсан ажээ.

Бидний хэдийн танил болсон ChatGPT нь LLM буюу Том бүтэцтэй хэлний загварын хөрвүүлэн хувиргах чадварыг ашиглан, төрөл бүрийн агуулга үүсгэж өгдөг бол ChatGPT Enterprise нь үүн дээр нэмээд, бизнесийн хэрэглээнд зориулсан нэмэлт үйлдлүүдээр баяжсан гэнэ. Тэдгээрийг дараах байдлаар тоймлож байна.

GPT-4 хувилбарт хязгаарлалтгүй хандах боломж

What is ChatGPT-4 & why is it important?

Энгийн хэрэглээний ChatGPT нь хамгийн том хязгаарлалтуудын нэг нь GPT-4 загварыг 3 цагийн дотор 25-200 удаа л дуудан ажиллуулах хязгаарлалт байдаг. Олон сая хэрэглэгчдийн хандалтыг зохицуулж, хэт ачаалал үүсгэхгүйн тулд бий болгосон энэ хязгаарлалт харин ChatGPT Enterprise хувилбарт үйлчлэхгүй, хэрэглэгчид илүү сайжруулсан GPT-4 загварт хандаж, хэд л бол хэдэн команд өгч болох юм.

Мөн байгууллагын хувилбар нь энгийн хэрэглээний хувилбараас 2 дахин илүү хурдаар ажиллах тул хэрэглэгч доор доор нь хариултаа авч, эргэн асуулт асуух цагаа хэмнэнэ. Өмнө нь урт бичвэр бүхий асуулт, командад хариу авах гэж уддаг байсан бол энэ хүлээлт байгууллагын хувьд үгүй болжээ.

Нарийн төвөгтэй асуултыг дэлгэрэнгүй байдлаар асууж болно

Одоогийн хэрэглэгдэж буй ChatGPT-н GPT-4 загвар нь хамгийн ихдээ 8192 токен (1 токен барагцаалбал 4 тэмдэгт болдог ба 75 үг нийлээд 100 токен болох тохиолдол ч бий.) бүхий өгөгдөл, команд хүлээн авах хязгаартай байдаг бол Enterprise хувилбарын энэ багтаамж 4 дахин нэмэгдэж, нэг удаагийн команд, өгөгдөл оруулах хязгаар нь 32000 токен болсон байна. Энэ нь хэрэглэгч асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломжтой болно гэсэн үг.

Хэрэглэгчид асуудлын талаарх олон өнцгийг тайлбарласан урт өгүүлбэр, текст оруулах нь ChatGPT-ээс илүү нарийвчлал өндөртэй, оновчтой хариулт авах боломжийг нэмэгдүүлж байдаг.

Ахисан түвшний өгөгдлийн шинжилгээ

What You Should Know About ChatGPT Enterprise - Techeconomy

ChatGPT Enterprise нь дан ганц текст боловсруулалтаас гадна ахисан түвшний статистикийн шинжилгээг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хийх хүчин чадалтай болжээ. Саяхан ChatGPT-д нэмэгдсэн Code Interpreter нэртэй үйлдэл нь мэргэжлийн болон мэргэжлийн бус хэрэглэгчдэд маш олон өгөгдөл бүхий хүснэгтээс тодорхой өгөгдлийг түүх, түлхүүр үзүүлэлтүүдийг түүж харах боломж олгосныг та бүхэн санаж байгаа байх.

Тэгэхээр одоо байгууллагын санхүүгийн загварчлалыг шинжлэх, судалгааны үр дүнд харьцуулалт хийх, төрөлжүүлсэн өгөгдөлтэй ажиллах зэрэг тохиолдолд ChatGPT Enterprise хэрэглэгчийн өмнөөс ангилан ялгалт хийж, гол шаардлагатай үзүүлэлтүүдийг тодорхойлон гаргана гэсэн үг юм.

Байгууллагын хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломж

Энгийн ChatGPT хэрэглэгчид OpenAI компаниас л санал болгосон нэгэн хэвийн боломжуудыг ашигладаг бол ChatGPT Enterprise ашиглах байгууллагууд өөр өөрсдийн онцлогт тохирсон бэлэн загвар, ажлын урсгал дараалал, компанийн хэрэглэдэг төрөл бүрийн системтэй зохицон ажиллах боломж зэргийг нэгэн зэрэг хамтран ашиглах боломжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын өдөр тутам хийгддэг ажлын дараалалд тохирсон бэлэн загвар үүсгэж, түүнийгээ байгууллагын бүх хэрэглэгчид зэрэг ашиглаж болно гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй компанийн хөгжүүлэлтийн багийнхан OpenAI компанийн API(Аппликейшн програмчлалын интерфейс)-д чөлөөтэй хандаж, өөрсдийн хөгжүүлж буй программ хангамждаа ChatGPT Enterprise-ийг холбож болох нь.

Нууцлал, аюулгүй байдлын хамгаалалт

Хиймэл оюуны программууд хөгжүүлэлт хийхдээ их хэмжээний өгөгдөл ашиглаж байдаг онцлогоос үүдэн компаниуд мэдээллийн аюулгүй байдалдаа ихэд санаа зовинох болсон. Харин ChatGPT Enterprise нь хэрэглэгч байгууллагууддаа дараах аюулгүй байдлын стандартыг санал болгох аж:

  • Компанийн ямар ч өгөгдлийг OpenAI компани хиймэл оюуны сургалтад ашиглахгүй. Бүх команд, текстийг гадагш задруулахгүй.
  • Өгч буй командын болон GPT-4 загварын өгсөн хариултыг цахим орчинд дамжуулахдаа TLS 1.2+ болон AES 256 стандартын шифрлэлт ашиглана.
  • SOC 2 (Service Organization Control Type 2) түвшний байгууллагын мэдээллийг нууцлах стандартыг баримтална.
  • Single Sign-On (SSO буюу нэг эрхээр олон төхөөрөмжөөс хандах), хэрэглээний статистикт шинжилгээ хийх, домэйн баталгаажуулалт, хэрэглэгчийн удирдлагын систем зэрэг олон хэрэглэгчтэй байгууллагын зориулалттай системүүдийн түгээмэл ашигладаг хэрэгслүүдийг санал болгоно.

Дээрх аюулгүй байдлын боломжуудыг санал болгож байгаа тул хэрэглэгч байгууллагууд бизнесийн мэдээллээ бусдад алдах, зүй бусаар ашиглагдахад санаа зоволгүйгээр Chat GPT-г ашиглаж болно гэсэн үг юм.

ChatGPT Enterprise авах боломж, үнэ

The ChatGPT Advantage: Revolutionize IT-Ops with the Power of AI | Hexaware

Хиймэл оюуны боломжийг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах хүсэлтэй бизнес бүхэнд энэ хувилбар нээлттэй гэнэ. OpenAI компани одоогоор үйлчилгээний төлбөр хэд байх талаар мэдээлэл цацаагүй байгаа ба компани тус бүрийн үйл ажиллагааны цар хүрээ, хэрэгцээ шаардлагад шаардлагад тохирсон өөр өөр үнэ санал болгоно гэжээ.

Үнэ төлбөр нь хэд байх нь компанийн хэрэглэгчдийн тоо, өгөх командын хэмжээ, бусад системтэй зохицон ажиллах нэмэлт боломжууд зэргээс хамаарах юм байна. Тиймээс бизнесийн үйл ажиллагандаа ChatGPT Enterprise-ийг ашиглах хүсэлтэй хэн бүхэн OpenAI компанийн борлуулалтын албатай холбогдож, үнийн асуулга илгээж болох нь ээ.

Одоогийн байдлаар Estée Lauder, PwC, болон Zapier зэрэг томоохон компаниуд ChatGPT Enterprise хувилбарыг ашиглаад эхэлснээс үзвэл ChatGPT нь энгийн хэрэглэгчид төдийгүй бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч эргэлт буцалтгүй томоохон өөрчлөлт хийх төлөвтэй нь харагдаж байна.

OpenAI компанийн зүгээс цаашид компани доторх жижиг багуудын хэрэгцээнд зориулсан хувилбар, тухайн байгууллагын хэрэгцээнд тохирсон илүү хүчирхэг өгөгдлийн шинжилгээний хэрэгслүүд, албан тушаал бүрт тохирсон загвар зэрэг нэмэлт боломжуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдээд байгаа. Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд, ChatGPT Enterprise нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагаас хамааран цаашид улам бүр төгөлдөржин сайжрах нь дамжиггүй юм.

Эх сурвалж: www.makeuseof

С.Бямбацогт: Зам тээврийн сэргэлт эдийн засгийн эргэлтийг хурдасгана
С.Бямбацогт: Зам тээврийн сэргэлт эдийн засгийн эргэлтийг хурдасгана
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.