НАСА-ийн сансрын хөлөг Бархасбадь гараг дээрх ногоон аянгын зургийг авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАСА-ийн сансрын хөлөг Бархасбадь гараг дээрх ногоон аянгын зургийг авчээ

In a Flash: NASA's Juno Mission Captures Lightning on Jupiter

/2023.06.20/: НАСА-гийн сансрын хөлөг Бархасбадь гариг дээрх эргүүлэг дотор цахилж буй гайхамшигт аянга цахилгааны зургийг авчээ.

Ногоон аянга нь Бархасбадийн хойд туйлын ойролцоо бөөгнөрсөн олон эргүүлгүүдийн нэгнийх нь дотор харагдсан байна.

Эрдэмтэд манай нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадь гаригийн асар их шуурга, асар их хийн дунд яаж аянга цахилгаан цахихтай төстэй үйл явдал болдгийг ойлгохыг хичээсээр байна.

NASA's Juno captures image of ghostly Jupiter lightning | CNN

Аянга нь дэлхий дээрх усан үүлнээс үүсдэг бөгөөд ихэнх цохилт нь экваторын ойролцоо тохиолддог. Харин Бархасбадь гариг дээр аммиак, усны нөлөөгөөр үүссэн үүлнээс цохилтууд гарч ирдэг бөгөөд энэ нь гарагийн туйлуудын ойролцоо ихэвчлэн тохиолддог аж.

2016 онд Бархасбадь болон түүний дагуулуудыг ажиглахаар хөөргөсөн Жуно сансрын хөлөг 2020 оны 12 дугаар сарын 30-нд аварга гаригийг 31 дэх удаагаа ойрын нислэг хийх үеэрээ энэ үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Энэхүү зургийг үүлнээс дээш 32,000 километрийн зайнаас авсан байна.

Сансрын хөлгийн JunoCam хэрэгслийн түүхий өгөгдлийг ашиглан эрдэмтэн Кевин М.Гилл 2022 онд эцсийн зургийг бүтээжээ.

NASA's Juno captures image of ghostly Jupiter lightning | CNN

JunoCam-ийн авсан Бархасбадь болон түүний дагуулуудын түүхий зургуудыг онлайнаар нийтэлсэн бөгөөд хэн ч боловсруулах боломжтой аж.

Juno-гийн Бархасбадь гарагийг тойрон эргэдэг тойрог цаг хугацаа өнгөрөх тусам гараг руу ойртож байгаа тул ирэх саруудад сансрын хөлөг аянга цахилгааныг илүү ойроос авах боломжтой болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхдийн спортын VII наадмыг нээж үг хэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхдийн спортын VII наадмыг нээж үг хэллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.