Иерусалимаас олдсон эртний бие засах газруудаас үхэлд хүргэдэг өвчнийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иерусалимаас олдсон эртний бие засах газруудаас үхэлд хүргэдэг өвчнийг илрүүлжээ

Stone toilet seats from House of Ahiel

/2023.05.26/: 2500 жилийн настай бие засах газраас авсан өтгөний дээжинд хийсэн дүн шинжилгээгээр Иерусалим дахь эртний хоёр жорлонгийн хэрэглэгчид эрүүл биетэй биш байсныг тогтоожээ.

Судлаачид хотын элит айлуудынх байсан хоёр чулуун жорлонгийн доорхи бохирын нүхнээс малтсан материалаас цусан суулга өвчин үүсгэгч шимэгч хорхойн ул мөр олсон байна. Тэр үед Иерусалим нь Ассирийн эзэнт гүрний улс төр, шашны идэвхтэй төв байсан бөгөөд 8,000-25,000 хүн амтай байв.

Энэ нь Giardia duodenalis хэмээх өвчний хамгийн эртний мэдэгдэж байгаа нотолгоо боловч суулгалт, хэвлийгээр базлах, турах шалтгаан болдог халдвар нь өмнө нь Ромын үеийн Турк болон дундад зууны үеийн Израильд илэрч байжээ.

"Цусан суулга нь ялгадсаар бохирдуулсан ундны ус, хоол хүнсээр халдварладаг бөгөөд энэ нь эртний Ойрхи Дорнодын хотуудад хүн амын хэт их ачаалал, халуун, ялаа, зуны улиралд тохиолдох усны хомсдол зэргээс шалтгаалан томоохон асуудал болж байсан байж магадгүй гэж бид сэжиглэж байгаа" гэж уг судалгааны ахлах, Кембрижийн их сургуулийн Археологийн тэнхимийн хүндэт ажилтан, доктор Пирс Митчелл мэдэгдэл хийжээ.

Өнөөдөр Giardia-аас үүдэлтэй цусан суулга өвчнөөр нас барж буй хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд байдаг бөгөөд хүүхдийн архаг халдвар нь өсөлтийг удаашруулж, танин мэдэхүйн үйл ажиллагааг сулруулж, хөгжиж чадахгүйд хүргэдэг байна.

Stone toilet seats from Armon ha-Natziv

Эртний өтгөн нь археологичдын мэдээллийн баялаг эх сурвалж бөгөөд Төмөр зэвсгийн үеийн хөх бяслаганд дурлаж байсан тухай, Фарерын арлуудын нууцлаг популяци, Стоунхенжийн барилгачид үхрийн дотор эрхтнийг зооглож байсан зэрэг мэдээллүүдийг олж авсан байна.

Тэд Иерусалимаас өмнө зүгт орших Армон ха-Нацивын орчимд 2019 онд малтсан харшаас нэг суултуур олжээ. Энэ нь МЭӨ VII зууны дундуур 50 жил захирч байсан Манассе хааны үеийнх байх магадлалтай аж. Шохойн чулуугаар хийсэн бие засах газар нь бие засах зориулалттай том нэг нүхтэй, хажууд нь эрэгтэй шээх боломжтой нүхтэй байна.

Судлагдсан өөр нэг жорлонгийн суултуур нь ижил төстэй дизайнтай бөгөөд тэр үед дээд зиндааны гэр бүл амьдардаг байсан Ахиелийн өргөө гэгддэг долоон өрөөтэй барилгаас олджээ.

Урьд нь нүхний тунадас дотор гэдэсний шимэгч хорхойн дөрвөн төрлийн буюу туузан хорхой, pinworm, roundworm, whipworm-ын өндөг илэрч байжээ.

Эх сурвалж: CNN

Хэнтий аймагт төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулжээ
Хэнтий аймагт төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.