“Боомтын сэргэлт“ бодлогын хэрэгжилт Монгол-Хятадын боомтуудад ямар байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Боомтын сэргэлт“ бодлогын хэрэгжилт Монгол-Хятадын боомтуудад ямар байна вэ?

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлал болох гэж буйтай холбогдуулав-

/2022.7.28/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлчээр танилцуулсан.

Ингээд 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр, УИХ-аас Шинэ сэргэлтийн бодлогыг батлах тухай тогтоолыг баталсан юм. Шинэ сэргэлтийн бодлого нь 6 бүлэг, 29 зорилготой. Эдгээрээс нэн түрүүнд бичигдсэн Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтээс БНХАУ-тай хиллэдэг боомтуудын үйл ажиллагаа ямар байгааг бид тодрууллаа.

БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Манай улс авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомттой. Гэвч эдгээрээс авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт ажиллаж байна. Дэлхийн боомтын логистикийн хүчин чадлын индексээр манай улс 160 орноос 130 дугаарт жагсдаг.

Өөрөөр хэлбэл, “хаалга үүдээ” нээгээгүй атлаа эдийн засгийн хөгжил ярих нь утгагүй. Ундрахын олборлосон нүүрсийг Батад зарах гээгүй л бол экспорт, импортоо нээхийн тулд боомтын тоогоо нэмж, үйл ажиллагааг нь шуурхайлахаас аргагүй. Засгийн газрын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд 14 боомтыг хатуу хучилттай авто замаар холбох төсөл, арга хэмжээнүүдийг тусган зарим төслийг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд Ульхан, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт, Цагаан дэл, Даян, Цагааннуур боомтуудад ажиллаад байна.

БНХАУ-тай хиллэдэг боомтууд нь манай импорт, экспортын гол хаалгууд. Ковидын хоёр жилийн хугацаа болон тус улсын “Ковидгүй байх” бодлого нь манай улсын бараа эргэлтэд ноцтой нөлөөлөл үзүүлсэн.

БООМТЫН СЭРГЭЛТ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ

Өнөөдрийн байдлаар Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу дараах боомтуудын үйл ажиллагааг сэргээгээд байна. Үүнд:

  • Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, энэ сарын 22-ноос эхлүүллээ. Ингэснээр хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг эхний ээлжинд татан авах хийж байна. Энэ боомтын үйл ажиллагааг 2021 оноос зогсоосон байв.
  • Хавирга-Архашаат авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж энэ сарын 22-ноос эхлэн үйл ажиллагааг эхлүүллээ. Энэ боомтын үйл ажиллагааг 2021 оны 8 дугаар сараас хойш зогсоогоод байсан юм.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үйл дараах боомтуудын хүчин чадлыг сайжруулах, үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дараах ажлууд хийгдсэн талаарх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, Чөлөөт бүсийн бодлогын газраас авсныг хүргэж байна. Үүнд:

  • Замын-Үүд – Эрээн авто замын боомтод Монголын тал Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талдаа 3 хэсэг талбай буюу нийт 24700 ам метр талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн. Ингэснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг саадгүй татан авах нөхцөл бүрдэнэ.
  • Ханги-Мандал боомтоор зөвхөн экспортын чиглэлээр төмрийн хүдэр, нүүрсний тээврийг задгай тэвшээр тээвэрлэж байсан бол энэ оны эхнээс зөвхөн чингэлгээр экспорт импортын тээвэр хийнэ гэсэн нөхцөлийн дагуу чингэлэгт тээвэрт шилжүүлсэн. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гуравдугаар сарын 11-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Тус төмөр зам нь бүтээн байгуулалт 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Тус 226.3 км төмөр замын суурь бүтцийг барьж, БНХАУ-ын төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 километр буюу 318 километрээр дөт болно.
  • Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлэхээр туршилтын тээврийг эхлүүлээд байна. Тус AGV нь нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан.
  • Шивээхүрэн-Сэхээ боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалт 56.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно.
  • Бургастай-Лаоемяо боомтын үйл ажиллагааг сэргээж дөрөвдүгээр сарын 22-ноос төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлээд байна.
  • Булган-Такашикэн боомтуудаар нүүрсний экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
  • Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хилийн цэгийг Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд тохиролцсон бөгөөд холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох төлөвтэй байна.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 86.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ ондоо багтан ашиглалтад орох хүлээлттэй байна.

Мөн бидэнд дараах мэдээллийг өглөө.

БНХАУ-ТАЙ ХИЛЛЭЖ БАЙГАА БООМТУУДАД ХИЙГДЭЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

БНХАУ-тай хиллэж байгаа боомтууд

Хийгдэж буй ажил

Шинэ сэргэлтийн бодлогод туссан байдал

Булган

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар Олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай авто замын боомт.

2. Булган боомтын зураг төслийн ажлыг Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн хүрээнд “Алтайн газрын хүч” ХХК ха гүйцэтгэн 2022 онд багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Замын-Үүд

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар Олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай авто болон төмөр замын боомт.

2. Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 233,5 сая юанийн санхүүжилтийн хүрээнд хийж гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 50 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна.

3. Боомтын өргөтгөл, шинэчлэл ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал одоогийнхоос 2-3 дахиннэмэгдэнэ.

      1. Хуурай боомтын тухай Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн улсын Засгийн газрын хоорондын 2013 оны хэлэлцээрийн дагуу Алтанбулаг, Замын-Үүд,Сайншанд, Улаанбаатарт хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулахаар шийдвэрлэсэн.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

  • Замын-Үүд - Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл-Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт/
  • Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл /Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Эрээнцав, Арцсуурь, Алтанбулаг, Замын-Үүд/

Бургастай

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар Хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай авто замын боомт.

2. Бургастай боомтын зураг төслийн ажлыг Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн хүрээнд “Хайдродизайн прожект” ХХК хариуцан гүйцэтгэж байна.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

  • Замын-Үүд-Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт/

Шивээхүрэн

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай авто болон төмөр замын боомт.

2. Шивээхүрэн боомтын зураг төслийн ажлыг Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн хүрээнд “Татах хүч” ХХК хариуцан гүйцэтгэж байна.

3. Шивээхүрэн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Чингэлэг тээврийн терминал”-ыг барьж байгуулан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

3.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

  • Шинэ төмөр замын сүлжээг байгуулах төслүүд /Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн/
  • Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл /Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Эрээнцав, Арцсуурь, Алтанбулаг, Замын-Үүд/

Гашуунсухайт

  1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай авто болон төмөр замын боомт.
  2. Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлтийн ажил БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 107.7 сая юанийн санхүүжилтээр хийгдэж байна. Уг бүтээн байгуулалтын ажил дуусаж ашиглалтад орсноор боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ.
  3. Гашуунсухайт боомтын хүчин чадлын нэмэгдүүлэх, нэмэлт байгууламж барих ажлын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК хамтран “Чингэлэг тээврийн терминал”-ын бүтээн байгуулалтын ажлыг хийж ашиглалтад оруулсан.
  4. Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай тээврийн технологи буюу АGV нэвтрүүлж, 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс туршилтын тээврийг эхлүүлж нүүрс экспортолж эхэлсэн.
  5. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 229 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
  6. Тавантолгойгоос Зүүнбаян өртөө хүртэлх 416 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн.
  7. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 239 км хатуу хучилттай хүнд даацын нэмэлт зам 2023 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

  • Төмөр замуудыг холбох төслүүд /Гашуунсухайт-Ганцмод хил холболт, Тавантолгой - Цогтцэцийг төмөр замаар холбох төсөл/
  • Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл /Гашуунсухайт,Шивээхүрэн, Бичигт, Ханги, Эрээнцав, Арцсуурь, Алтанбулаг, Замын-Үүд

Ханги

  1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай авто замын боомт.
  2. Ханги Боомтын зураг төслийг Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн хүрээнд “Криетив Монголиа” ХХК хариуцан гүйцэтгэж байна.
  3. Зүүнбаян-Ханги төмөр замын бүтээн байгуулалт ажлыг эхлүүлж 2022 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус төмөр замын суурь бүтэц Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт хүртэл 226км үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно.
  • Ханги боомт нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн ~50% нэвтрэх боломж бүрдэнэ.
  • Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд $4-8-р буурна.
  • Хамгийн чухал нь Монгол Улс экспортын шинэ гарцтай болно.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

  • Шинэ төмөр замын сүлжээг байгуулах төслүүд /Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн/
  • Замын-Үүд-Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт/
  • Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл /Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Эрээнцав, Арцсуурь, Алтанбулаг, Замын-Үүд/

Бичигт

  1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай авто болон төмөр замын боомт.
  2. Чингис хот-Ульхан боомт чиглэлд эхлүүлсэн авто замын үргэлжлэл 248.3 км бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
  3. Тус боомтын үйл ажиллагаа 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хаалттай байсан бөгөөд дипломат шугамаар ажиллаж 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн боомтын үйл ажиллагааг сэргээж Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийн татан авах ажлыг мөн эхлүүлээд байна.
  4. Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн нэмэлт санхүүжилтээр Бичигт хилийн боомтын барилга, байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна.

Уг төлөвлөлтөөр 4.8 сая ам.доллароор авто зам, авто зогсоолын ажил мөн боомтын доторх зам талбайн ажил хийгдэж, боомтын тээврийн 24 барилга, ногоон байгууламж, иж бүрэн инженерийн шугам сүлжээг 3.2 сая ам.доллар бүхий санхүүжилтээр хийж гүйцэтгэж байна.

Улмаар бүтээн байгуулалтын үр дүнд ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин нэмэгдэнэ.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

  • Шинэ төмөр замын сүлжээг байгуулах төслүүд /Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн/
  • Замын-Үүд-Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт/
  • Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл /Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Эрээнцав, Арцсуурь, Алтанбулаг, Замын-Үүд/

Хавирга

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай авто замын боомт.

2. Хавирга боомтын зураг төслийн ажлыг Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн хүрээнд “Өрнөл Проект” ХХК хариуцан гүйцэтгэж байна.

3. Хавирга-Архашаат авто замын боомтын боомтын хувьд хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, тус боомтын үйл ажиллагааг сэргээнэ.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

  • Замын-Үүд-Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт

Сүмбэр

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар олон улсын шинжтэй түр ажиллагаатай авто замын боомт.

2. Сүмбэр боомтын зураг төслийг Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн хүрээнд “Арт констракшн” ХХК хариуцан гүйцэтгэж байна.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

Замын-Үүд-Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт

Баянхошуу

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай авто замын боомт.

2. Баянхошуу боомтын зураг төслийг Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн хүрээнд “Арт констракшн” ХХК хариуцан гүйцэтгэж байна.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

Замын-Үүд-Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт

Цагаандэл-Уул

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай авто замын боомт.

2. Тус боомтын барилга байгууламж, дэд бүтцийг ӨМӨЗО-ны Алшаа аймгийн 114.6 сая юанийн буцалтгүй тусламжаар гүйцэтгэхээр болж Үлэмж ХХК-тай гэрээ байгуулсан.

3. Үлэмж ХХК нь Цагаандэл-Уул боомтын техник, эдийн засгийн үндэслэлийг “Урбан девелопмент консалтинг” ХХК, зураг төсвийг “Очир тааб” ХХК, БОНҮ-г “Эко говь” ХХК, Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг “Идеал групп” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулсан.

4. Тус боомтыг ачаа тээврийн 12 эгнээ бүхий хүнд даацын авто зам, зорчигч тээврийн 6 эгнээ авто зам, боомтын барилга байгууламж, шугам сүлжээ, суурьшлын бүс бүхий байдлаар төлөвлөсөн.

4. Боомтын бүтээн байгуулалтыг хийснээр экспорт, импортын ачаа тээвэр 3 дахин, зорчигч тээвэр 6 дахин нэмэгдэхээр тооцоолсон.

4. Боомт хүртэлх 270км авто замын зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр 2018 онд Ундрах говь ХХК концессын гэрээ байгуулсан.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт:

Замын-Үүд-Алтанбулаг олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт

Байтаг

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар хоёр талын шинжтэй түр ажиллагаатай боомт.

2. Одоогоор хийгдсэн ажил байхгүй байна.

Даян

1. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар хоёр талын шинжтэй түр ажиллагаатай боомт.

2. Тус боомтыг авто замаар холбохоор төлөвлөж байна.

Холбоотой мэдээ: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалаар БООМТОО Л ШИЙДҮҮЛЬЕ

Энэ сарын 26, 27-нд нүүрс тээврийн 2037 автомашин хил нэвтэрчээ
Энэ сарын 26, 27-нд нүүрс тээврийн 2037 автомашин хил нэвтэрчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.