ШУУД: Орос-Украины дайн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Орос-Украины дайн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

/2022.04.26/: Орос-Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засагт тулгарч буй сорилтууд сэдэвт хэлэлцүүлэг явагдаж байна.

Орос Украины дайн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Монголын банкуудын холбооноос “Орос-Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг хийж байна.

Модератороор Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар

Хэлэлцүүлэгт:

  • Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр
  • Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү
  • ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс
  • Эдийн засагч, Урбанек компанийн захирал Б.Лхагважав
  • Эй Си Даблью Транс компанийн захирал Х.Дэлгэрцэцэг

Юун түрүүнд өнөөгийн нөхцөл байдлыг хүргэлээ.

Монгол Улсын ЭКСПОРТ:

Нийт экспортын:

  • 78,7 хувь хятад руу
  • Орос руу 2,2 руу экспортолдог.

Оны гарснаас хойш бид 2,2 тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс маш бага үзүүлэлттэй. Урд хөршийн тахлын бодлогоос манай улсын экспорт өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурсан байна.

Тухайлбал, төмрийн хүдрийн экспорт 4 дахин, нүүрсний экспорт 16 дахин буурчээ.

Монгол Улсын ИМПОРТ:

Өмнөх онтой харьцуулахад импорт 11 хувиар нэмэгджээ. Импортыг улс орноор задалвал:

  • Оросоос 32%
  • Хятададаас 30,7%
  • Япон 8,2%
  • Солонгос 4,8%

Эдийн засагт томоохон хоригт орчихоод буй Оросоос бид хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн импортолдог вэ:

  • Хүнс 27%
  • Бордоо 88%
  • Шатахуун 90%
  • Цахилгаан 20%.

Монгол Улсын ИНФЛЯЦИ:

Шатахууны үнэ өмнөх оны мөн үеэс 65% өссөн. Манай улсын инфляци бүсдээ болон дэлхийд өндөрт тооцогдож байна.

Валютын ханш:

Валютын бодит ханш улам чангарсаар байна.

Валютын нөөцийн хувьд 4,8 тэрбум долларын гадаад валютын нөөцтэй байсан бол нэгдүгээр улирлын сүүлээр 3,2 тэрбум гадаад валютын нөөцтэй болж буурчээ.

2022 онд эдийн засгийн өсөлтийг нэлээн эергээр төсөөлж байсан боловч Орос Украины дайнтай холбоотойгоор өсөлт саарсан. Нүүрс 18 сая тонныг экспортолоно гэж төсөөлсөн боловч одоогоор 2,5 сая тонныг экспортлоод байна. Энэ нь одоо аваад буй хамгийн өндөр тоо ч байж болохоор байна.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Эдийн засагч Н.Энхбаяр:
Эдийн засгийн маш зөв бүтэцтэй улсууд инфляци, эрсдэлд өртөх нь бага байдаг. Монгол Улс өнөөгийнхөөр байвал бид бусдаас. Хамааран ойж буугаад л яваад байна. Өмнө нь том үйл явцыг түүхэнд тулгуурлан ярьдаг байсан. Одоо бид үйл явцын дунд нь байна. Эндээс бид үйл явцыг ажиглах, судлах үйл явцад суралцах хэрэгтэй. Олон улс хэд хэдэн судалгааг хийсэн. Судлаач нарын судалгааг ашиглах шаардлагатай.

ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс:
Америкийн дундаж хэрэглэгчдээс монголын дундаж хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг хамаагүй үнэтэй худалдан авч байна. Экспорт хоёулаа өмнөх онуудтай дүйцэхүйц хэмжээтэй байагаа. Үнийн өсөлттэй холбоотойгоор өөрчлөлт гарсан. Импорт мөн адил. Урсгалаараа бид алдагдалтай байгаа гэсэн үг.

Гарч байгаа доллартай зөрөөд монголын эдийн засагт валютын урсгал орж ирж байх ёстой. Санхүүгийн урсгал нь хүнд биш байгаа.

Монголбанк долларын ханшийн зохицуулалтыг интервенцээр хийж байсан. Одоо бол капиталын урсгалд хяналт тавьж хийж байна. Долларыг энэ улсаас чөлөөтэй урсгаж гаргахгүйгээр, долларыг аль болох улсдаа үлдээх гэж оролдож байна гэсэн үг. Манай улс түүхэндээ капитал хяналт хийж байсан тохиолдол байхгүй. Валютын сан өнөөдрийг хүртэл бидэнд “Хэзээ ч капитал хяналтыг хийж болохгүй” гэж зөвлөж байсан.

Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Бид энэ хэрэглэж байгаа арга нь ямар нөлөөтэйг мэдэхгүй байна.

Б.Лхагважав:

2013-2015 оны эдийн засгийн хямралыг манай аж ахуйн нэгж эрхлэгчид амжилттай даван туулсан. Одоо малаар дүйцүүлвэл бид тарга тэвээргээ хасчихсан байна. Дарга нарт гэхдээ гоё харагдаж байгаа байх.

Оросын хувьд хуучин ЗСБНХУ-ыг нэг блок болгох гэсэн арга л хэрэглэж байна. Одоо нэг аюултай нь Орос, Хятад нэг блок болох гээд байна. Энэ хоёр нийлсэн тохиолдолд манайд тоглоомын засгийн газар гаргаж, 1937 оныг дахин эхлүүлэх аюул байна. Бид 30 тэрбум долларын өртэй байгаа. Энэ бол энх цагт тавьсан өр.

Дэлхийн дахин хуваарилалтын дараа улстөр, эдийн засгийн дахин хуваарилалт явагдах гээд байна. Польш, Унгр, Чех бүгд нэгдээд баруун талдаа гарна гэдгээ мэдэгдсэн. Бид хаана гарах вэ?

Одоо цөмийн зэвсгийг хэн эзэмших вэ гэдэг асуудал дэлхийд үүслээ. Бүх улс цөмийн зэвсэгтэй болохыг хүсэж байна. Энэ нь тусгаар тогтнолын баталгаа болоод байгаа юм. Манай улс Орос-Хятадын дунд маш хүнд байдалд орж байна. Тиймээс улстөрчид, эдийн засагчдаас бодлоготой шийдвэрүүд гаргахыг хүлээж байна.

Гэтэл ковидын хоёр жилд манай улстөрчид бүх мөнгөө тавиад туучихсан. Өнөөдрийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногоос банкны системийг өөртөө авчихсан. Банкыг ашиглаж эдийн засгийн механизм хийдэг боломжийг Засгийн газар өөртөө авчихсан. Одоо Засгийн газар, Монголбанк хамтраад ямар тоглоом тоглож, ямар хохирол учруулах вэ гэдгийг бид мэдэхгүй байна.

Украиныг тойрсон бүх улсад мөнгөнийх нь ханш унасан. Үүнийг шийдсэн. Гэтэл манай улс одоо усан завь барина гээд явж байгаа шүү дээ.

Мэргэжлийнхэн маань, банкныхан маань салбартаа үнэнч бай, улстөрчдөд итгэхгүйгээр мэдээллээ гаргаач. Монголбанкны Ерөнхийлөгч туулай болчихсон, бүх эрхээ Засгийн газарт аваачаад өгчихсөн.

Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү:

Орос-Украины дайн бол эх орны дайнаас эрс ялгаатай. Адилтгах юм юу ч байхгүй. Энэ дайн хэзээ дуусах юм бэ? В.Путин хэзээ ухралт хийх, нутаг дэвсгэрийн эзэнт гүрэн байгуулах, Украиныг бүрэн эзэмшилдээ авах гэсэн тэр хүслээсээ ухрах үед л дайн зогсоно.

Украины ард түмэнд учруулсан асар их хохирлыг Оросоор төлүүлсний дараа дайн дуусна. Оросын удирдлага их гүрний дээрэнгүй бодлогоосоо татгалзах хүртэл олон улсын хориг зогсоохгүй. ГААГ-ийн шүүхэд Орос орны удирдлагч нарыг аваачна гэвэл яахав. Энэ бол гарцаагүй тулгарч буй асуудал. Зарим монгол хүн үүнийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байх шиг байна.

Орос, Монгол хоёр улсын Ерөнхийлөгч нарын айлчлалаар ярьсан Оросын тал манай улсад цахилгаан станц барьж өгнө, эрчим хүч, нефтиэр хангана гэсэн хоёр Ерөнхийлөгчийн амлалт, гэрээ хэлэлцээр хэрэгжих арга байхгүй болсон. Орос өөрөө олон улсын эдийн засгийн маш том хоригт байна. Бидэнд тэд илүүчлэх арга байхгүй, алба ч байхгүй. Тийм боломж ч тэдэнд байхгүй.

Төвийг сахих бодлого бол Ц.Элбэгдорж хийсэн учир хүмүүс үзэн ядаад байгаа юм. Гэтэл энэ бол олон жилийн өмнө урьдчилж харсан зүйл байж. Одоо Орос Укаринаар зогсохгүй Орос Казакстан дайтвал яахав? Монголын бүх казах үндэстнүүд Казакстаны талд орно тэр үед яахав? Төвийг сахих бодлогоо хууль болгочихсон бол өнөөдөр бид хоёр талцах шаардлагагүй байсан. НҮБ-д түдгэлзсэн санал өгсөн ч хуулиа л барьчихна, асуудалгүй.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

Ц.ДОРЖСҮРЭН: Харшлаас үүдэж хамар дотор ургацаг ургах эрсдэлтэй
Ц.ДОРЖСҮРЭН: Харшлаас үүдэж хамар дотор ургацаг ургах эрсдэлтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.