Украинд хаясан Оросын пуужингийн 60 хүртэлх хувь нь дэлбэрээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украинд хаясан Оросын пуужингийн 60 хүртэлх хувь нь дэлбэрээгүй

An unexploded short range hypersonic ballistic missile, according to Ukrainian authorities, from Iskander complex is seen in Kramatorsk

/2022.03.25/: ОХУ-ын Украин руу довтлоход ашиглаж буй нарийн удирддаг пуужингуудын 60 хүртэл хувь нь ажлаагүй гэж АНУ-ын тагнуулын албаны албан тушаалтан Ройтерс агентлагт мэдэгдэв.

Энэхүү тагнуулын мэдээ нь Орос улс түрэмгийлснээс хойшхи үндсэн зорилтууд, тухайлбал Украины агаарын цэргийн хүчнийг устгах зорилгодоо хүрч чадаагүйн учрыг тайлбарлахад тусалж болох юм.

Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын албаны хүмүүс мэдээллийг батлах баримтыг ил гаргаагүй бөгөөд Оросын пуужингийн эвдрэлд чухам юу нөлөөлж байгааг тодруулаагүй байна.

Кремль болон ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам пуужингууд ажиллахгүй байгаа талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

US assesses up to 60% failure rate for some Russian missiles, officials say  - Times of India

Ийм өндөр хувьтай бүтэлгүйтлүүд нь хөөргөх үеий эвдрэлээс авахуулаад пуужин цохилтод тэсрэх чадваргүй байсан байж болно гэжээ.

АНУ-ын батлан ​​хамгаалахын албаныхан энэ долоо хоногт сэтгүүлчдэд хэлэхдээ, дайн эхэлснээс хойш Орос улс бүх төрлийн 1100 гаруй пуужин харвасан. Тэдний хэд нь бай оносон, хэд нь онож чадаагүй талаар АНУ-ын албаныхан хэлээгүй байна.

Up to 60% failure rate for some Russian missiles in Ukraine, US officials  say – EURACTIV.com

АНУ-ын тагнуулын мэдээллээс иш татан Америкийн албан тушаалтны хэлснээр, ОХУ-ын пуужин ажиллахгүй байх магадлал өдөр бүр харилцан адилгүй байгаа бөгөөд хөөргөж буй пуужингийн төрлөөс шалтгаалж, заримдаа 50 хувиас илүү гарах магадлалтай гэж АНУ тооцоолжээ.

Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Пуужингийн довтолгооноос хамгаалах төсөлд Орос Украины нутаг дэвсгэрт Х-555, Х-101 гэсэн хоёр төрлийн далавчит пуужингуудыг хөөргөж байгаа нь тогтоогджээ.

News - Latest News, Breaking News, Bollywood, Sports, Business and  Political News | Times of India

Энэ сарын эхээр Польшийн хилийн ойролцоох Украины цэргийн баазад довтлохдоо Орос улс Оросын агаарын орон зайгаас далавчит пуужин харвасан гэж АНУ үзэж байгаа аж.

Оросуудын хохирол үзүүлж байгаа байдлаас харахад хэрэглэж буй зэвсэгийн ихэнхийг пуужин эзлэж байна.

Халдлагын улмаас олон мянган хүн амь үрэгдэж, Украины 44 сая хүн амын дөрөвний нэг нь орон гэрээсээ хагацаж байна. Бөмбөгдөлтийн үеэр Украины Харьков, Азовын тэнгис дэх бүслэгдсэн Мариуполь боомт зэрэг хотуудын орон сууцны хороолол, сургууль, эмнэлгүүд өртжээ.

Эх сурвалж: Ройтерс

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогоор Улаанбаатарт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогоор Улаанбаатарт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.