“Хос хэлний боловсролын бодлогын өнөөгийн байдал“ судалгааг хийжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хос хэлний боловсролын бодлогын өнөөгийн байдал“ судалгааг хийжээ

/2022.3.4/ "Бүх нийтийн боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслээс "Хос хэлний боловсролын бодлогын өнөөгийн байдал" судалгааг хийжээ.

Судалгааны талаар тус эвслээс дараах мэдээллийг байршуулжээ. Үүнд:

"“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт”, НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын “Боловсрол дахь ялгаварлалын эсрэг конвенц”, “Үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тунхаглал” зэрэг олон улсын гэрээ, конвенцид үндэстний цөөнх эх хэлээрээ боловсрол эзэмших, суралцах эрх, соёлын ялгаатай байдлыг дэмжих, хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлууд туссан байдаг. Тиймээс ч Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэж зааж, Монгол хэлний болон Боловсролын тухай хуулиудын заалтаар ч баталгаажсан байдаг.

Гэвч бодит байдал дээр үндэстний цөөнхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөөр ирсэнд Боловсрол эвсэл анхаарал хандуулан бодлогын нөлөөллийн суурь нотолгоо болох хэд хэдэн судалгаанууд хийснээ нэгтгэн танилцуулж байна. Аливаа эрх зөрчигдөх суурь нь тогтолцоонд байдаг буюу тэдгээр бүлгийн суралцагчдын талаарх бодлого шийдвэр хийдэлтэй, төсөв хөрөнгө оруулалт дутуу дулимаг, эсвэл тэдгээр бүлгийн эрэлт хэрэгцээ онцлогийг үйл хайхрах төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийн асуудал байдгийг эдгээр судалгааны дүн харуулсан.

Бидний нэгэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь «Монгол улсад амьдарч буй үндэстний цөөнхийн төлөөллийн хувьд 1. эх орноороо; 2. эрх чөлөөгөөрөө; 3. үндэстний хэл, соёл, ёс заншлаараа бахархана» гэж хариулсан байна. Мөн «1. олон нийтийн сүлжээн дэх ялгаварлан гадуурхалт, доромжлол; 2. Таваас арван жилийн дараа үр хүүхдүүд маань үндэсний эх хэл, соёлоо алдах вий гэхээс; 3. боловсролын салбарын тулгамдаж буй асуудал шийдэгдэж, төрийн хэлний мэдлэг чадвар дээшлэхгүй байгаад санаа зовж, эмзэглэж байна» хэмээсэн нь танд нэгийг бодогдуулах байх" хэмээжээ.

Судалгааны талаарх мэдээлэл авахыг хүсвэл 70008202 дугаараар холбогдоорой.

Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ төсөл

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.