Омикроны талаарх 3 асуулт, 3 ХАРИУЛТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикроны талаарх 3 асуулт, 3 ХАРИУЛТ

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын доктор Мариа Ван Кирков

/2022.1.27/ Коронавирусийн омикрон хувилбарын талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын доктор Мариа Ван Кирковоос гурван асуултын хариуг авсан байна. Ингээд энэхүү 3 асуулт, 3 хариултыг хүргэе.

АСУУЛТ 1: Омикрон хөнгөн гэх атлаа яагаад өнөөдрийг хүртэл хүмүүс өвдөж хүндэрсээр, нас барсаар байна вэ?

ХАРИУЛТ 1: Коронавирусийн нэг хувилбар болох омикроны талаар бидний цуглуулсан мэдээллээр энэ хувилбар нь дельтагаас арай хөнгөн өвчлүүлнэ. Гэвч энэ вирус аюултай хэвээр л байна.

Омикрон хувилбараар өвчилсөн хүмүүсийн дунд хөнгөн өвчлөх нь ч байна, хүндэрч, үхэлд хүрэх нь ч байна.

Энэ хувилбар эхэлснээс хойш бидний сурч мэдсэн зүйл нь гэвэл, өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндэрч, нас барах нь илүү юм. Тэгэхээр дельтагаас хөнгөн гэдэг нь энэ халдвар үхүүлэхгүй, хүндрүүлэхгүй гэсэн үг огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн үнэн, зөв мэдээллийг авах шаардлагатай.

АСУУЛТ 2: Омикрон хувилбар маш хурдан тархацтай учир бараг хүн бүхэн тусна гэж байна. Хэрвээ энэ үнэн юм бол хамгаалах арга хэрэглэх шаардлагатай гэж үү?

ХАРИУЛТ 2: Омикрон хувилбар эхэлснээс хойш бусад хувилбараасаа илүүтэй, маш хурдтай тархаж байгааг бид харж байна. Гэхдээ энэ нь хүн бүхэн энэ халдвараар өвчилнө гэсэн үг биш. Гэвч дэлхий даяараа халдвартай хүний тоо хурдтай өсөж байгаа нь тахлын гурав дахь жилтэйгээ нүүр тулж буй эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмж, хүнд нөхцөлд оруулж байна.

Эмнэлэгийн нөхцөл хүндэрснээр хүмүүс шаардлагатай эмчилгээ, үйлчилгээгээ авч чадахгүйгээр хүндрэх, амь насаа алдахад хүрнэ. Бид энэ л нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд бүгдээрээ энэ вирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалах учиртай.

Ийм учир ДЭМБ дэлхий даяар түншүүдтэйгээ ажиллаж, таны халдвар авах магадлалыг бууруулж, халдварын тоог бууруулах цогц стратеги боловсруулан ажиллаж байна. Хамгийн чухал зүйлийг энд дурьдмаар байна.

Энэ бол вакцин. Вакцин нь энэ халдвараас шалтгаалах хүндрэлээс, мөн үхлээс таныг хамгаалах төдийгүй халдварын тархалтыг бууруулах гол хүчин зүйл болж байна.

Гол хүчин зүйл болж байгаа ч энэ нь төгс зүйл биш учир нэмээд та өөрөө халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах шаардлагатай. Тэгээд өнөөдрийг хүртэл баримталж ирсэн зай барих, маскаа зөв зүүх, гараа угаах, олон хүн цугласан газраас зайлсхийх, боломжоороо аль болох гэрээсээ ажиллах, гараа сайтар угаах гэсэн дүрмүүдээ баримтлах хэрэгтэй. Энэ нь таныг халдвараас хамгаалахаас гадна бусдад халдвар дамжуулахаас сэргийлнэ.

АСУУЛТ 3: Яагаад омикроны халдварыг бууруулах, бусдад тараахгүй байх шаардлагатайг бидэнд хэлж өгөөч?

ХАРИУЛТ 3: Омикроны тархалтыг бууруулах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, халдварт өртсөнөөр хүндрэх эрсдэл өндөр байсаар байна. Хэрэв та өндөр настай, суурь өвчтэй, вакцинд хамрагдаагүй байхдаа халдварт өртвөл хүндрэх, цаашлаад амь насаа ч алдах эрсдэлтэй.

Хоёрдугаарт, бид одоог хүртэл ковидын нөлөө, ужиг ковидын талаар бүрэн мэдэж, таниагүй. Одоогоор бидний таньж мэдсэн зүйл гэвэл энэ өвчнөөр өвчилсөн хүнд ужиг ковидын шинж тэмдгүүд илэрч байна. Ердөө л эхлэл төдий мэдэж авсан энэ зүйлээс цааш бид илүү судлах, таньж мэдэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс үр нөлөө нь гүйцэт мэдэгдээгүй байгаа энэ өвчнөөр аль болох өвдөхгүй байх нь чухал.

Гуравдугаарт, омикрон хувилбарын улмаас давалгаалсан олон сая хүн зэрэг өвчлөх нь эрүүл мэндийн системийг сөхрүүлэх шалтгаан болж байна. Зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй олон нийтийн үйл ажиллагаа, сургууль гээд бүх салбарт ноцтой нөлөөлөх боллоо.

Эцэст нь хэлэхэд, энэ вирус хэдий чинээ их тархах тусам түүнийг өөрчлөх боломжтой болно. Гэвч омикрон нь сүүлчийн хувилбар биш бөгөөд ирээдүйд илүү их санаа зовоосон хувилбарууд гарч ирэх магадлал нь маш бодитой. Тиймээс ирээдүйд гарч ирэх хувилбаруудын эрсдлийг бууруулахын тулд бид ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулагдана
Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулагдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.