АНУ цахим валют гаргах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ цахим валют гаргах уу?

/2022.01.25/: АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн банк олон сараар хойшлогдсон төв банкнаас гаргах дижитал мөнгөний тухай судалгаагаа саяхан танилцуулсан ба одоогийн байдлаар дүгнэлт нь тодорхойгүй байна.

Судалгааны тайланд цахим доллар гаргахыг дэмжих, таашаах эсэх дээр ямар ч байр суурь баримтлаагүй, санаа оноо гаргаагүй гэнэ.

2021 он бол крипто валютын хувьд үнэхээр шуугиулсан жил байлаа. Үүнтэй зэрэгцэн, улсуудын төв банкууд ч цахим мөнгө гаргах ажилд шуурхайлан орж(мэдээж ихэнх нь туршилтын журмаар) байх шиг. Тухайлбал, яг одоогийн байдлаар 87 улс CBDC буюу төв банкны цахим мөнгө гаргах судалгаа, туршилт хийж байгаа нь 2020 оны 5 сард 35 байсантай харьцуулахад даруй 2 дахин нэмэгдсэн тоо хэмээн Atlantic Council судалгааны хүрээлэн мэдээлжээ. Дээрх 87 улс орон дэлхийн нийт ДНБ-ын 90 хувийг бүрдүүлдэг гэдгийг анхаарууштай.

Гэвч нэг зүйлийг цохон тэмдэглэхэд, төв банкны цахим мөнгө гэдэг нь крипто валютуудаас тэс өөр зүйл юм. Учир нь крипто валютын гол онцлог болох төвлөрсөн бус шийдэл, зарчим үүнд огт хамаа байхгүй гэдгийг та бүхэн “Төв” банкны гэдэг нэрнээс нь шууд ойлгож байгаа байх гэж найдаж байна. Улс орнууд CBDC-г гаргаснаараа төлбөр тооцооны үйл ажиллагааг илүү түргэн шуурхай, аюул эрсдэлгүй, шимтгэл багатай болгох, бага орлоготой иргэдийг цахим банк ашиглах боломжоор хангах зорилт дэвшүүлж байгаа билээ.

US Fed Wants Answers To 22 Questions About Digital Dollar

Дээр дурдсан АНУ-ын Төв банкны тайланд эдгээр давуу талуудыг дурдсанаас гадна тус улсад өөрт нь ашигтай нэг санаа дэвшүүлсэн нь “Хэрэв АНУ төв банкны цахим мөнгө гаргавал олон улсын төлбөр тооцоон дахь Америк долларын ноёрхлыг цаашид тогтвортой хадгалах ач холбогдолтой” гэсэн санаа байв. Эрсдэлийн хувьд санхүүгийн тогтворгүй байдал, хувь хүний нууц алдагдах, цахим мөнгө нь буруу зүйлд ашиглагдах магадлалтай гэж үзжээ.

2020 оны аравдугаар сард Нигери Улс эдийн засгийн болон хүн амын хувьд цахим валютад бүрэн шилжсэн хамгийн том улс болсон юм. Тус улсын цахим мөнгө болох eNaira-г гүйлгээнд нэвтрүүлээд хэдхэн долоо хоног болоход 211 сая хүн амтай тус улсын 480 000 иргэн цахим мөнгөний хэтэвч аппликэйшнийг татан авч, 62 сая naira буюу 150 000 ам.долларын гүйлгээ хийсэн үр дүн гарч байв.

АНУ-ын Төв банк тус судалгааны тайландаа дээр өгүүлсэнчлэн ямар нэгэн шийдэл, гаргалгаа санал болгоогүй бөгөөд 2022 оны 5-р сарын 20 хүртэл вэб сайтаараа дамжуулан гишүүн банкууд, удирдах зөвлөлөөсөө 22 асуулт бүхий асуумж, мөн нэмэлт тайлбар, сэтгэгдлийг хүлээн авч, цаашид гаргах шийдвэртээ тусгах ажээ.

Р.Амаржаргал: Гүний уурхайгаас орох орлогыг цамаархан цацахгүй байх эрхзүйн орчин чухал
Р.Амаржаргал: Гүний уурхайгаас орох орлогыг цамаархан цацахгүй байх эрхзүйн орчин чухал
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.