С.Энхболд: Омикроны давалгаа НЭГ САР орчим үргэлжлэх төлөвтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Омикроны давалгаа НЭГ САР орчим үргэлжлэх төлөвтэй

С.Энхболд: Дараагийн татан авалтаар хүүхдийн вакцин авахаар судалж байна |

/2022.01.21/ Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой бид уулзаж ярилцлаа.

-Омикроны халдварын тархалт оргил үедээ өдөрт 15-20 мянга болно гэж байгаа. Энэ олон мянган хүн зэрэг халдвар авсан тохиолдолд, эмнэлгийн байгууллагуудын ачааллыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Эмнэлгийн ачааллыг тохиолдлын тоотой уялдуулан зохицуулах төлөвлөгөөг урьд нь ч гаргаж ажиллаж байсан одоо ч гаргаж ажиллаж байна. Тухайлбал бид энэ удаа Омикрон давалгааны онцлогт тохируулан зөвхөн хүнд хүмүүс хүндрэх эрсдэлтэй бүлгийг хэвтүүлэн эмчлэх тактикийг баримталж байна. Энэ ажлын хүрээнд Дельта давалгааны үед 22000 ор дэлгэж байсан бол энэ удаа 14000 орыг дэлгэнэ. Одоогоор 7000 орыг дэлгээд байна. Бид үндсэн тусламж үйлчилгээ буюу Ковидын бус тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй тул бүх орыг Ковидод зориулан дэлгэж болохгүй.

1 сая хүнд дэлгэж буй Ковидын орны тоогоор Монгол Улс хамгийн олон ор дэлгэж буй орны тоонд ордог.

Тухайлбал манай улсад Дельта ба Альфа давалгааны үед хэвтэж эмчлүүлсэн хүн нийт өвчлөгсөдийн 20-30 хувь нь хэвтэж эмчлүүлсэн нь хэт өндөр үзүүлэлт юм. Омикрон давалгааны үед зөвхөн эрэмбэлж шаардлагатай хүмүүсийг л хэвтүүлнэ.

-Зарим улс орнууд эмнэлэгийн салбарынхны хүний нөөцийн дутагдлыг нөхөх зорилгоор онцгой байдал болон цэрэг, цагдаа нарыг дайчилж байна. Манай улс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дутагдал хэр байгаа вэ? Түүнийг хэрхэн нөхөх талаар төлөвлөсөн бэ?

-Омикрон давалгааны үед хүний нөөцийг хэрхэн ажиллуулах вэ? гэсэн төлөвлөгөөг гаргасан. Бусад улс орнууд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 10 хувь нь өвчлөлөөс шалтгаалж ажиллахгүй байгаа тохиолдол гарч байгаа. Манай хувьд резидент эмч нарыг дайчлах, сайн дурыхныг ажиллуулах, Сувилагчийн сургууль болон Анагаахын их сургуулийн оюутнуудыг дайчлах гэх мэт үе шаттай гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Хэдийгээр асар хүчтэй давалгаа болох ч нэг сарын хугацаанд буцаад буух төлөвтэй гэсэн. Энэ нэг сарын хугацаанд иргэд, эрүүл мэндийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхны хамтын ажиллагаа ямар байх нь зүйтэй вэ?

-Энэхүү давалгаа нэг сар орчим үргэлжлэх болов уу. Иргэд олон нийтэд зөв шинжлэх ухааны үндэстэй, нотолгоон дээр суурилсан мэдээлэл чухал. Жишээ нь бид иргэддээ айж сандрахгүй байх бидэнд ямар давуу тал байгааг сэтгүүлчдээр дамжуулан хүргэх ёстой. Манай улсын хувьд Омикрон давалгаа хөнгөн байх уу? хүндрэл эрсдэл өндөр байх уу? гэх мэтчлэн асуулт гарч ирж байгаа. Манай иргэдийн хувьд сүргийн дархлаа сайн тогтсон, өвдсөн ба вакцинд хамрагдсан хүмүүсийн хувь өндөр байгаагаас шалтгаалан хүндрэл нас баралт бага байх магадлал өндөр. Одоогоор эмнэлэгт байгаа 7000 гаран хүний клиникийн нөхцөл байдлаас харахад хавсарсан өвчтэй хүмүүс л хүндэрч байна. Дэлхий даяараа хүүхдүүд Омикроны үед өвчлөл хэрхэн нэмэгдэх бэ гэдэг дээр санаа зовж байсан.

Бостоны их сургуулиас Омикроны давалгааны үед хүүхдийн хүндрэл дельтатай хувилбартай харьцуулахад 70 хувь бага байгааг зарлалаа.

Манайд тохиолдож буй хүүхдийн өвчлөлөөс харсан ч мөн хөнгөн байна. Үүний цаад шалтгааныг олон нийтэд тайлбарлаж хүргэх нь зөв. Мөн хүүхдүүд 12 наснаас доош хүүхдүүд хөнгөн өвдөж эцэг эхдээ илүү их халдвар тарааж байгаа нь судалгаагаар гарч ирж байна. Гэх мэтчилэн судалгаа нотолгоон дээр суурилсан мэдээллийг хүргэх нь зөв.

Цоо эрүүл хүүхэд ба насанд хүрсэн хүмүүст омикроны хувилбар томуу шиг л хөнгөн хэлбэрээр тусаж байна. Харин аль ч насны хувьд эрсдэлтэй бүлэг буюу архаг хууч өвчтэй зэрэг хүмүүст илүү хүнд хэлбэрээр өвчлүүлж байна.

-Халдвар авсан иргэдэд эрүүл мэндийн багц өгч байгаа юу?

-ЭМД сангаас дамжуулан төсвөөс даатгалтай ба даатгалгүй бүх л иргэдэд багцыг олгож байгаа. Бусад улс орнуудад иргэд гэртээ дархлаа дэмжих эмчилгээг хийж хүндэрвэл эмнэлэгт хэвтэж байгаа.

Манай улсын хувьд бид өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан шаардлагатай эмчилгээг үнэ төлбөргүй олгож байгаа. Энэ нь манай Ковидтой тэмцэх нэг чухал тактикийн хэсэг юм.

Бид Дельта давалгааны үед өрхөөр дамжуулж эрт эмчилгээ эхлүүлсэнээрихохирол багатай даван туулсан. 2022 оны 12 сарын 31 байдлаар Их Британи, Итали, АНУ зэрэг улсууд 1 сая хүндээ 2200 орчим нас баралт бүртгэгдсэн нь манайхаас 3 дахин өндөр байна. Манай улсад 1 сая хүнд 660 орчим нас баралт бүртгэгдсэн ба нас баралт бага байхад вакцины хамралт сайн, өрхийн тусламж сайн, орны тоог хангалттай байсан нь нөлөөлсөн.

-Энэ хугацаанд эрүүл мэндийн багцад хэчнээн төгрөг зарцуулж, хэдэн иргэнд олгоод байгаа вэ? Цаашдаа энэ хэр хугацаанд үргэлжлэх вэ? Өрхийн эмнэлгүүд дээр гол ачаалал төвлөрөх хандлагатай байна. Үүнийг хэрхэн сааруулах бодлого барих вэ?

-Нийтдээ 60 гаруй тэрбум төгрөгийг Ковид эмчилгээнд өрхөөр дамжуулан олгосон. Өрх дээр ачаалал төвлөрч байгаа өрхийн эмч нар маш сайн ажиллаж ачааны хүндийг үүрч байна. Бид өрхийн эрүүл мэндийн төв дээрх ачааллыг бууруулах иргэдийн хүлээгдлийг арилгах зорилгоор мөн Ковид амбулатори байгуулан ажилуулж дэмжлэг үзүүлж байгаа. Энэ амбулаториуд рентген аппаратаар тоноглогдсон бөгөөд иргэдэд хатгаа буюу уушигны хүндрэл үүсэж буй эсэхийг оношлох юм.

адны улс орнуудаас эмнэлгийн тусламж /хүний нөөц/ авах боломжтой юу?

-Манайх гаднаас хүний нөөц авах шаардлагагүй. Манай улсад хүний нөөц хангалттай байгаа.

-Сэхээн амьдруулах тасагт хэвтсэн тохиолдолд уушгины аппаратны хүрэлцээ хэр байгаа вэ?

-Манай улсад амьсгалын аппаратны тоо хангалттай байгаа. 1000 гаран амьсгалын аппарат байгаа.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ДЭМБ: Эрүүл хүүхдэд ковидын эсрэг нэмэлт тун хэрэгтэй гэх НОТОЛГОО БАЙХГҮЙ
ДЭМБ: Эрүүл хүүхдэд ковидын эсрэг нэмэлт тун хэрэгтэй гэх НОТОЛГОО БАЙХГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.