ДЭМБ: Эрүүл хүүхдэд ковидын эсрэг нэмэлт тун хэрэгтэй гэх НОТОЛГОО БАЙХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Эрүүл хүүхдэд ковидын эсрэг нэмэлт тун хэрэгтэй гэх НОТОЛГОО БАЙХГҮЙ

/2022.01.21/ Эрүүл хүүхэд болон өсвөр үеийнхэнд ковид-19 вакцины нэмэлт тун шаардлагатай гэх нотолгоо одоогоор байхгүй ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумья Сваминатан мягмар гарагт мэдээлжээ.

Тэрээр хэлэхдээ:

- Хурдацтай тархаж буй коронавирусийн омикрон хувилбарын эсрэг вакцины дархлаа бага зэрэг сулрах тохиолдол байгаа ч хэнд нэмэлт тун хэрэгтэй вэ гэдгийг тодруулахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна. Эрүүл хүүхэд эсвэл эрүүл өсвөр насныханд нэмэлт тун хэрэгтэй гэсэн ямар ч нотлох баримт одоогоор байхгүй.

Израйль улс 12-оос доош насны хүүхдүүдэд нэмэлт тун тарьж эхэлсэн бөгөөд энэ сарын эхээр АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас 12-15 насны хүүхдүүдэд Файзер (PFE.N) болон Бионекийн COVID-19 халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хэрэглэхийг зөвшөөрсөн.

Өнгөрсөн долоо хоногт Герман, Унгар улс 12-17 насны бүх хүүхдэд COVID-19 вакцин хийлгэхийг зөвлөсөн.

- Нэмэлт тун хийх гол зорилго нь хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг хүнд өвчин тусах, нас барах эрсдэл өндөртэй хүмүүсийг хамгаалах явдал юм. Эдгээр нь манай өндөр настан, дархлаа суларсан хүмүүс, мөн эрүүл мэндийн ажилтнууд юм.

Эх сурвалж: Reuters

Өнөөдөр хилийн тэг цэгээс 57 чингэлэг татжээ
Өнөөдөр хилийн тэг цэгээс 57 чингэлэг татжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.