Үс уналтын шалтгаан, эмчилгээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үс уналтын шалтгаан, эмчилгээ

Alopecia areata: Causes, symptoms, and treatment

Хуйх ба биеийн үс нэлэнхүйдээ болон голомтлон унах, үс шингэрэх эмгэг юм.

Үс уналт гэнэт эхэлдэг. Ихэвчлэн толгойн хуйхны үс, ховор тохиолдолд эрүү, хацар, хөмсөг, сормуусны үс унана. Үс унасан голомт эхлээд том биш хэмжээтэй нэг буюу олон голомт үүсч, зөв дугуй хэлбэртэй, зах хязгаар нь тод байна.

Шинж тэмдэг

  • Төрөлхийн үс уналт - үс унасан, үсгүй хэсгийн хуйхны арьс өөрчлөгдөөгүй, үс нь нарийхан, цөөн тоотой, богино хэмжээтэй, зарим үс нь хугарсан, эрүү сахлын ширүүн үс нь шар үсээр солигдсон, сормуус цөөн.
  • Хажираст үс уналт- себорей өвчтэй хүмүүст тод илэрнэ. Энэ үед үс тослог болж, хоорондоо багцаараа наалдан, тослог шар өнгийн хайрс бий болно.
  • Түр зуурын буюу андроген үс уналт - 25-30 насанд шинж тэмдэг хамгийн тод илэрдэг, зонхилон эрэгтэйчүүдэд тохиолддог хэлбэр. Шанаа, дух, зулай орчмын урт үс нарийсч, шар үсээр солигдоно.
  • Үүрэлсэн үс уналт- Насанд хүрэгсэд, хүүхдэд зонхилон тохиолдоно. Дугуй хэлбэртэй, янз бүрийн хэмжээтэй үс унасан голомт бий болно. Үс нь нарийссан, тахиралдсан, татахад амархан унамтгай болно.
  • Нэлэнхүйдээ үс уналт - Хуйханд үсгүй болохын хамт хөмсөг, сормуус, сахал, умдаг суганы үс зэрэг бүх үс унана.

Хэзээ эмчид хандах вэ?

Үс удаан хугацаагаар их хэмжээгээр унах, хуйх эмзэглэлтэй болох зовиуртай зэрэгцэн хоолны дуршил буурах, өтгөн хатах, суулгалт, амьсгалахад хүндрэлтэй, жин хасах, бөөлжих, халуурах, өвдөлт илрэх үед та яаралтай эмчид хандаарай.

Шалтгаан

  • Удамшил- Хээтэй халзан, сорвигүй халцрах (андрогенетик халцрах)
  • Янз бүрийн химийн бодисын үйлчлэл
  • Хоол тэжээлийн дутагдал, буруу хооллолт
  • Аллопуринол (Зилоприм), А аминдэмийн аналог, хими эмчилгээ, варфарин (Кумадин) зэрэг эмүүд
  • Стресс ядаргаа
  • Жирэмсэний үеийн цус багадалт
  • Тэмбүү, мөөгөнцрийн халдвар гэх мэт халдварууд
  • Арьсны өвчин, чонон хөрс, хаг
  • Арьсны хорт хавдар
  • Поликист өндгөвчний синдром гэх мэт дааврын асуудал
  • Бөөрний дутагдал
  • Элэгний дутагдал
  • Бамбай булчирхайн өвчин

Хүндрэл

Хүнд хэлбэрийн үед үсний ургалт, нөхөн төлжилт удаан явагддагтай холбоотой гоо зүйн хүндрэлүүд үүснэ.

Оношлогоо

  • Оношийг тавихдаа эмнэлзүйн шинжийг үндэслэнэ.

  • Үсний татах тестийг хийж, олон үсний голыг зузаан, урт, бүтэц, ургалтын үе шатыг нь микроскопоор шалгаж, хэвийн бус тооны үс унаж байгаа эсэхийг тодорхойлно.

  • Хэрэв үс унах нь хүнд хэлбэрийн эсвэл өвчний бусад шинж тэмдэг илэрвэл рентген, цусны шинжилгээ зэрэг тусгай шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

  • Орчин үед үүрэлсэн үс уналтын эмчилгээнд зэс, цинк, төмөр г.м микроэлементүүдийг өргөн ашиглаж байна. Цайрын ислийг 0,05-0,1 гр, хоногт 2-3 удаа нийт 5-6 сар хүртэл хугацаанд тогтмол хэрэглэх
  • Аль ч хэлбэрийн үед төмрийн бэлдмэл хэрэглэх
  • Үсний ургалтыг идэвхжүүлэхийн тулд витамин А, Е,С,B2, B6, B12, PP,C хэрэглэх
  • Шинж тэмдэг, эмнэлзүйн явцаас шалтгаалан эмийн эмчилгээ хийнэ.

Зөвлөмж

Урьдчилан сэргийлэх аргууд

  • Үсний арчилгааг сайн хийж, хуйхыг цэвэрлэх
  • Эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх
  • Үсний уян хатан чанарыг хангах витамин тогтмол хэрэглэх

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.